Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00449

 

 

 

 

 

 

2026 04 03 103/ШШ2026/00449

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Сэнтрал тауэрын  давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Нарийн дугаар гудамжны  тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.248.506,19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч *******гийн ******* нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. Үүнд: 2024 оны 09 сарын 23-ны өдөр ** тоот гэрээний дагуу Samsung A05s_128GB маркийн гар утас, цаг, чихэвчийг нийт 618.000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. 2025 оны 05 сарын 05-ны өдөр ** тоот гэрээний дагуу IPhone 16 Pro Max 256GB маркийн гар утас, цаг, чихэвчийг нийт 5.687.000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж сануулж байсан. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ** тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 389.030,27 төгрөг, үндсэн хүүнд 74.553,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.840,55 төгрөг, 3Г2025050561837 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 4.883.287,73 төгрөг, үндсэн хүүнд 861.331,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 19.462,84 төгрөг, нотариатын төлбөрт 18.000 төгрөг, нийт 6.248.506,19 төгрөгийг хариуцагч М.*******с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* миний ******* ББСБ-аас авсан IPhone 16 Pro Max 256GB загварын гар утасаа хулгайд алдан цагдаад бүртгүүлсэн байсан учраас төлбөрөө төлөлгүй хугацаа хэтэрсэн. Нэхэмжилж буй 6.248.506,19 төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.248.506,19 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.248.506,19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.926 төгрөгөөс 57.463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 57.463 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч М.*******гаас 57.463 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО