2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2026/04156

 

 

 

 

 

 

 

 

       2026           04              17                                            192/ШШ2026/04156

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г  эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогт *******ын *******/РД:/ нь 2021 оны 10 дугаар 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж “Сайн интернешнл”-ээс таблет зээлээр авч манай байгууллагаас 799,900 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг бид хүлээн авч судлаад зээлийн хоёр талаас хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр сарын 3,3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 72-210901071 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийг олгосон. Гэвч зээлдэгч тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй. Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тоот шүүгчийн захирамжаар тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул *******г эрэн сурвалжилж өгнө үү. Тус хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Богд ар хороолол, 22 дугаар байр, 22а-200 тоот хаягт оршин байдаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 5 тал/ болон бусад баримтаар тус тус тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогт *******ын *******/РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамж/ХХ 3 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн хүсэлтийг хангаж, ******* овогт *******ын *******/РД:/-г эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******ын *******/РД:/-г эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж,  ******* овогт *******ын *******/РД:/-ийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                                                                                                

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      ***