| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2026/04874/И |
| Дугаар | 192/ШШ2026/04157 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2026/04157
2026 04 17 192/ШШ2026/04157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ***оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “***” ХХК-иас үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, “Агар” нэртэй дэлгүүрээр дамжуулан борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр 2,206,100 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцож “Тооцооны үлдэгдлийн баталгаа” баримт үйлдэж, баталгаажуулсан. Хариуцагч тохиролцсон хугацаанд төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй тул “Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт”-д тусгасан хаяг “Баянзүрх дүүрэг, 40 дүгээр хороо, 16 хороолол, 45-139 тоот”-ын дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч өөрийн хаягаа Баянзүрх дүүрэг, 40 дүгээр хороо, 16 хороолол, 45-139 тоот гэж тодорхойлсон боловч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг шүүхээс холбогдох ажиллагааг хийж Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоосон. Мөн шүүх улсын бүртгэлийн байгууллагаас хариуцагчийн хаягийг тодруулах ажиллагааг хийхэд Чингэлтэй дүүрэг, 18-р хороо, Яргайт 17 гудамж 253 тоот хаягт оршин суудаг гэх лавлагааг ирүүлсэн. Тус хаягаар шүүх дахин нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг хийхэд “уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй” гэх үндэслэлээр нэхэмжлэл дахин буцаагдсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсгүүдэд зааснаар иргэн ******* овогтой *******/РД:*******/-ыг эрэн сурвалжлуулж, шүүхийн журмаар хаягийг тогтоолгох хүсэлтэй байна. Хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. Тус хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/19, өөрийн байр хаягт оршин байдаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 3 тал/ болон бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогтой *******/РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамж/ХХ 5 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, ******* овогтой *******/РД:*******/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогтой *******/РД:*******/-ыг эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ******* овогтой *******/РД:*******/-ийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***