2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/06591

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай *******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

******* овогтой ******* /РД:*******/-нь 2024 оны 07 дугаар сарын 25 -ны өдөр ******* *******тай ЗГ-К001186561 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 8,500,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатайгаар авч ашигласан.

Зээлдэгч нь төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 112 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 8,211,050.99 төгрөгийн төлбөртэй байна.

Ц.*******ыг *******наас байнга идэвхитэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ****** тоот хаягт амьдарч байсан боловч тэр хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь 2025 оны 03 дүгээр сарын 25-ний өдрийн Дүургийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 197/Ш32025/12621 тоот захирамжаар тус хороонд оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул Ц.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох: 

2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дүүргийн эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025.03.25-ны өдрийн 197/ШЗ2025/12621 дугаартай хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, итгэмжлэл, ******* ******* ХК-ийн захиралын тушаал, ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.07.25-ны өдрийн Дижитал зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүн мэдээллийн хүснэгт, Зээл картын өргөдөл хүсэлт-иргэн, хүү тооцооллын хүснэгт /хх 1-11/,      

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ИЮ88060813 регистрийн дугаартай Жавхлан овогтой *******ыг оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх 21-22/ зэргийг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай *******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг,  зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.  

 

2.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүрэгт оршин суудаг байх тул  шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх3/

4.Нэхэмжлэгчээс ирүүлсэн, хэрэгт авагдсан Дүүргийн эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025.03.25-ны өдрийн 197/ШЗ2025/12621 дугаартай хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2024.07.25-ны өдрийн Дижитал зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүн мэдээллийн хүснэгт, Зээл картын өргөдөл хүсэлт-иргэн, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар Ц.******* нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 3,8-11/

 

5.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай *******ын ******* нь нэхэмжлэгчийн тодорхойлсон Баянзүрх дүүрэг, ****** тоот хаягт болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан Өвөрхангай аймаг, ******** тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Дүүргийн эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025.03.25-ны өдрийн 197/ШЗ2025/12621 дугаартай хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Өвөрхангай аймгийн Арвайхээр 4 дүгээр багын Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх 3, 21-22/

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай *******ын *******ын оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай *******ын *******ыг эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай *******ын *******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНГЭРЭЛ