| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2416001580289 |
| Дугаар | 2026/ДШМ/03 |
| Огноо | 2026-02-11 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2026/ДШМ/03
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/266 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын: “…шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар…” гэснийг “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар…” гэж, “…шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар…” гэснийг “…шүүгдэгч Б.Э, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хорих ялын доод хэмжээгээр буюу 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар…” гэж,
4 дэх заалтын “…нийт эдлэх ялыг 5 (тав) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял…” гэснийг “…нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял…” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, шүүгдэгч М.Б, шүүгдэгч Б.Э нарын цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ
Ц.ОЮУН-ЭРДЭНЭ