Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2026/00224

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2026/00224

Архангай аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймаг, Ц  сум, 00 дугаар багт оршин суух Т  овогт Т-ийн Б /ИБД:000/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймаг, Э  сум, 00 дугаар баг, Т  хороолол, 00 тоотод оршин суух Б  овогт Л-ийн Д  /РД:00/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Л.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учралзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Б өөрийн эзгүйд шийдвэрлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, хариуцагчаас нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах хүсэлт гаргаагүй, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр хуульд зааж өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 , 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Б нь зээлсэн мөнгөний үлдэгдэл болох 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.  

 

2. Нэхэмжлэгч Т.Б нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:           

- Хариуцагч Л.Д нэхэмжлэгч Т.Бнадаас 5,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд 3,500,000 төгрөгийг өгөөд одоо 1,500,000 төгрөгийг өгөөгүй тул хариуцагчаас 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

3. Хариуцагч Л.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Л.Д нь иргэн Баас 5,000,000 төгрөг авсан. Гэхдээ би зээл авах гээд гарын үсэг хэрэгтэй болоод иргэн Г-той ярьсан тэгсэн чинь манай найз мөнгө байгаа юм байна. Зээлүүлье гэнээ гээд миний дансанд хийсэн. Тус төлбөрийг би ингэж барагдуулсан. Б манай дэлгүүрээс бараа болон бэлэн мөнгө авсан. 214,000, 234,000 нийт 448,000 төгрөгийн тооцоо байсан. Би 4  сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийг шилжүүлсэн. 05 дугаар сарын 31-ний өдөр хүүхдүүд 300,000 төгрөг өгсөн. Энэ 5,000,000 төгрөгөөс Г  нь 1,000,000 авсан байснаа 7 сарын 10, 11-ний Б-ы дансанд 1,000,000 шилжүүлсэн. 10 сарын 06-ны өдөр Б руу 3,500,000 төгрөг шилжүүлсэн. Би нийт тооцоо 5,698,000 төгрөгийн тооцоо хийж барагдуулсан....” гэжээ.   

 

4. Хариуцагч Л.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Т.Б-аас би өөрөө мөнгө зээлье гэж зээлж аваагүй. Банк бусаас зээл авах гээд гарын үсэг зуруулах шаардлага гарсан учраас гэр бүлийнхээ хүн рүү залгасан. Т.Б тухайн үед хамт байсан. Өөрийнхөө эрх, ашгийг хамгаалах гэж “надад мөнгө байгаа, түр надаас зээлчих” гээд зээлүүлсэн байсан. Удалгүй миний данс руу шилжүүлсэн байсан. Би өөрөө дансаа өгч шилжүүлж авсан зүйл байхгүй. Зээл авч гэрээ, хэлцэл хийсэн зүйл байхгүй. Яагаад 1,000,000 төгрөг хасуулах гээд байгаа вэ? гэхээр Т.Б өөр газраас мөнгө зээлчихсэн байгаа учраас давхар өөр хүнд 1,500,000 төгрөг зээлчихмээр байна гээд тэр хүнтэйгээ ярилцаж тохиролцоод гурвуулаа байж байгаад 1,500,000 төгрөг тэр хүнийх нь данс руу хийж өгсөн. Тэр хүнийхээ мөнгийг хийж чадахгүй байгаа учраас Т.Б би өөрөө өгчихье гээд өөрийнхөө данснаас 1,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Одоо уг нь надад 500,000 төгрөг өгөх ёстой байтал би 400,000 төгрөг 4 сарын турш шилжүүлсэн. 3,500,000 төгрөгийг н.Н  өмгөөлөгч 7 сараас 8 сар хүртэл 2,3 удаа яриад үндсэндээ 3,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэр үедээ би энэ талаар хэлсэн. Нэг бус удаа Т.Б-д энэ асуудлыг тайлбарлаж өгсөн. Миний зүгээс өгөх тооцоо байхгүй. Би ийм ийм байдлаар тооцоог чинь хийсэн гэдгээ хэлсэн. 07 дугаар сарын 09 хүртэл Т.Б-д хүлцэнгүй хандаж байсан. Сүүлдээ гэрт очиж гэр бүлийг минь дарамтлаад байсан учраас мөнгийг чинь өнөөдөр, маргаашдаа олж өгнө гээд 08 сард хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх ёстой байсан мөнгөө өгсөн. Урьд нь манайх дэлгүүр ажиллуулдаг байхад Т.Б 400,000 төгрөгийн бараа нэг бүрчлэн цувуулж авсан байдаг. Бүхэл бүтэн хайрцаг архи аваад явсан. 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш байнга ирж авдаг байсан. Нэг удаа хайрцаг архи хулгай хийж байгаад баригдсан. Энэ талаар баримт нь хүртэл байсан. Миний зүгээс хүүтэйгээ хамт 5,000,000 төгрөг төлсөн. 05 дугаар саырн 31-ний орой гэрийнх нь гадаа хүүхдэд нь 300,000 төгрөг аваачиж өгсөн....” гэв.

 

5. Нэхэмжлэгчээс:

-  Т вогт Т-н Б-ы иргэний үнэмлэхний лавлагаа,

- ХААН банк ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг шүүхэ гаргаж өгсөн.

 

 6. Хариуцагч талаас

  - Л-ийн Д-ийн 0000000 дугаарын Х банкны данснаас Т-ийн Б-ы 0000000 дугаарын данс руу 3,500,000 төгрөг шилжүүлсэн гэх 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,

-  Л-ийн Д-ийн 000 дугаарын Х  банкны данснаас Т-ийн Б-ы 000000 дугаарын данс руу 450,000 төгрөг шилжүүлсэн гэх 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,

- Дэлгүүрийн төлбөр тооцооны дэвтэрийн зураг,

- 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаар данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Б-ы нэхэмжлэлтэй хариуцагч Л.Д-өд холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

            2. Нэхэмжлэгч нь доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- Хариуцагч Л.Д нэхэмжлэгч Т.Б надаас 5,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд 3,500,000 төгрөгийг өгөөд одоо 1,500,000 төгрөгийг өгөөгүй тул хариуцагчаас 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

3. Хариуцагч Л.Д нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

- Миний бие Л.Д нь иргэн Баас 5,000,000 төгрөг авсан. Тус төлбөрийг би ийм байдлаар барагдуулж нэмж төлсөн. Үүнд, Б манай дэлгүүрээс бараа болон бэлэн мөнгө авсан. 214,000, 234,000 нийт 448,000 төгрөгийн тооцоотой байсан. Би 4 сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. 05 дугаар сарын 31-ний өдөр хүүхдүүд 300,000 төгрөг өгсөн. Энэ 5,000,000 төгрөгөөс Г  1,000,000 авсан байснаа 7 сарын 10, 11-ний өдөр Б-ы дансанд шилжүүлж өгсөн. 10 сарын 06-ны өдөр Б руу 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний нийт энэ хүнд өгсөн мөнгөний тооцоо 5,698,000 төгрөг, би тооцоогоо төлж барагдуулсан...гэж үгүйсгэсэн.

 

4. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Л.Д-өд 5,000,000 төгрөгийг зээлүүлсэн үүнээс 3,500,000 төгрөгийг буцаан авсан, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг аваагүй гэсэн тайлбарыг гаргадаг боловч хариуцагч нь уг 1,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч Т.Б-д 5,698,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж тус тус маргадаг.

 

5. Дээрхээс дүгнэвэл Л.Д нь Т.Б-аас 5,000,000 төгрөгийг зээлсэн гэх үйл баримт нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Б нь уг зээлсэн гэх 5,000,000 төгрөгийн үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хариуцагч Л.Д-өөс аваагүй болохоо шүүхэд нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,500,000 төгрөгийг аваагүй талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Уг заалтад заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ тус тус биелүүлээгүй.

 

7. Хариуцагч Л.Д нь шүүхэд өөрийн зээлсэн гэх 5,000,000 төгрөгийг төлсөн талаарх 3,500,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, 450,000 төгрөг шилжүүлсэн гэх мөнгөн шилжүүлгийн баримт, 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэх мөнгөн шилжүүлгийн баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргаж өгснийг шүүхээс нотлох баримтаар үнэлэв.

 

8. Иймд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ы нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 төгрөгийг хариуцагч эргүүлэн төлсөн нь баримтаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр хариуцагч Л.Д-өөс зээлүүлсэн мөнгөний үлдэгдэ 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            9. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Д-өөс 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д.ОРХОНТАМИР