| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2026/00028/И |
| Дугаар | 301/ШШ2026/00228 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 301/ШШ2026/00228
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 00 дугаар хороо, С-ын талбай 02, С 0 дугаар давхарт байх Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Ө сум, 00 дүгээр баг, Х 00 тоотод оршин суух А-ийн Т /РД:.../-д холбогдох
596,965.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 388,960.82 төгрөг, зээлийн хүү 177,687.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,813.77 төгрөг, шимтгэл 1,500 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 596,962.36 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...А.Т миний бие Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 596,692.36 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 298,481 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 298,481 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч А.Т-ад холбогдуулан 596,962.36 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 596,962.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч А.Т нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 596,962.36 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 298,481 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 298,481 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа талаараа шүүхэд тайлбараа ирүүлсэн.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,558.86 төгрөгөөс 9,279.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9,279.43 төгрөг, хариуцагч А.Т-аас 9,279.43 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 596,962.36 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 298,481 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 298,481 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч А.Т-ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,558.86 төгрөгөөс 9,279.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9,279.43 төгрөг, хариуцагч А.Т-аас 9,279.43 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч А.Т нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР