2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/04372

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 26 191/ШШ2026/04372

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ******* ******* ХК /рд:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

******* боржигон овогтой *******ийн ******* нь анх ******* *******тай 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дижитал зээлийн гэрээ /дижитал цалингийн зээл/ ЗГ- R001068746 тоот гэрээг байгуулан 31,010,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, зээл, зээлийн хүүг сард 1 удаа (сар бүрийн 30-нд) эргэн төлөлт хийх хүсэлт гарган цалингийн зээл зориулалтаар авсан. Банк харилцагчийн хүсэлтийн дагуу зээлийг гэрээ байгуулагдмагц зээлдэгчийн дансанд шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагчтай байгуулсан дээрх Дижитал зээлийн гэрээ дижитал цалингийн зээл (ЗГ- R001068746)-ийн гэрээ, Хавсралт №1-т заасан Зээл эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2024 оны 08 сарын 30-ны өдрөөс эхлэн 2027 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 30-нд эргэн төлөлт хийх замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч, зээлдэгч нь 2024 оны 09 сарын 30-ны өдрөөс эхлэн төлбөрийн графикийг зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар хариуцагчид мэдэгдэж, зээлийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байна. Улмаар "******* *******" ХК-ийн зүгээс зээлдэгч Ц.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,677,871.21 төгрөгийг гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШЗ2026/06369 дугаар "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн "Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. "******* *******" ХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тус *******анд харилцагчаар бүртгүүлэхдээ мэдэгдсэн хаяг болох зээлдэгч Ц.*******н Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 33-р хороо, тахилт 27-93 тоот" гэсэн хаягаар нэхэмжлэлээ гаргасан бөгөөд үүнээс өөр хаяг *******анд бүртгэгдээгүй тул хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлагатай болоод байна гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2026 оны 03 сарын 04-ний өдрийн 18/14/002443 дугаар итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, харилцагчид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээ, дижитал зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, хүү тооцооллын хүснэгт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШЗ2026/06369 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар Ц.*******н оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Ц.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.

 

3. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

4. Ц.******* нь ******* ******* ХК-тай байгуулсан зээлийн гэрээний  үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШЗ2026/06369 дугаартай захирамжаар хариуцагч ************* тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

 

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* ******* овогт *******ийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* ******* овогт *******ийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* ******* овогт *******ийн ******* /рд:*******/-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ******* ХК /утас:*******/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР