Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар   157/ШШ2026/00188           

 

2026         03          30                                        157/ШШ2026/00188

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

 

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бямбадашид холбогдох  “6,086,703.02 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч,  2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

  

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Бямбадаш нь манай компанитай 2024 оны 12 сарын 09-ний өдөр L100055755 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 7801732214 зээлийн дансны дугаартай, 3,865,000.00 /гурван сая найман зуун жаран таван мянга/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946338073 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 02 сарын 05-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2025 оны 02 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 3,865,000.00 /гурван сая найман зуун жаран таван мянга/ төгрөг

            - Шимтгэл: 0.00

            - Үндсэн хүү: 1,870,118.08 /нэг сая найман зуун далан мянга нэг зуун арван найман төгрөг найман мөнгө/

            - Нэмэгдүүлсэн хүү: 343,084.94 /гурван зуун дөчин гурван мянга наян дөрвөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/

            - Нийт: 6,078,203.02 /зургаан сая далан найман мянга хоёр зуун гурван төгрөг хоёр мөнгө/

Иймд зээлдэгч Б.Бямбадашаас үндсэн зээлийн төлбөрт 3,865,000.00 /гурван сая найман зуун жаран таван мянган/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,870,118.08 /нэг сая найман зуун далан мянга нэг зуун арван найман төгрөг найман мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343,084.94 /гурван зуун дөчин гурван мянга наян дөрвөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун/ төгрөг, нийт 6,086,703.02 /зургаан сая наян зургаан мянга долоон зуун гурван төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ

 

Хариуцагч ******* овогт *******ын Бямбадаш нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Цалингийн зээл данс барьж байгаа тул цалингийн зээл дууссан хойно төлж барагдуулах боломжтой байна.” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Бямбадашид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,086,703.02 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Бямбадаш нь 6,086,703.02 төгрөгийг “******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн L100055755 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, Б.Бямбадашийн зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бямбадаш нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,086,703.02 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

  Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,086,703.02 /зургаан сая наян зургаан мянга долоон зуун гурван төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,337 төгрөгийн тавин хувь 56,168 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 56,168 төгрөгийг, хариуцагч Б.Бямбадашаас улсын тэмдэгтийн хураамж 56,168 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 6,086,703.02 /зургаан сая наян зургаан мянга долоон зуун гурван төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Бямбадаш нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,337 төгрөгийн тавин хувь 56,168 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 56,168 төгрөгийг, хариуцагч Б.Бямбадашаас улсын тэмдэгтийн хураамж 56,168 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д  олгосугай..

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Бямбадаш нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР