2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/04374

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 26 191/ШШ2026/04374

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.*******баяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: *******,*******,*******,Азжаргал,Шонхор,Хашбат,ЧП84061403,86006286,88048872 ******* ******* ХК /рд:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******-*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Зээлдэгч *******бат овогтой *******-*******э нь ******* *******тай цахимаар ЗГ-R000458883 тоот "Дижитал зээлийн гэрээ" байгуулж, 2024 оны 11 сарын 22-ны өдөр 1405190935 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 (арван сая төгрөг)-н зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч *******бат овогтой *******-*******э нь ЗГ- R000458883 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2026 оны 03 сарын 03-ны өдрийн байдлаар 208 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,799,552.32 төгрөгийн өр үүсгэж *******ийг хохироож байна. Зээлдэгч *******бат овогтой *******-*******э -тай холбоо тогтоохоор *******наас байнга ажиллаж байгаа боловч олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ УБ, ************* тоот хаягт оршин суудаг гэж бүртгүүлсэн боловч тус хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 02 өдрийн 197/ШЗ2026/13291 тоот захирамжаар тодорхойлогдож байна. Иймд *******бат овогтой *******-*******э (РД:*******)-г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2026 оны 03 сарын 03-ны өдрийн 18/02-1228 дугаар итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, харилцагчид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээ, дижитал зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, хүү тооцооллын хүснэгт, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШЗ2026/13291 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар М.*******-*******ийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  М.*******-*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.

 

3. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

4. ******* ******* ХК, М.*******-*******э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний  үүрэг шаардсан нэхэмжлэлд М.*******-*******э нь хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШЗ2026/13291 дугаартай захирамжаар хариуцагч ***************** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

 

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******-*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт *******батын *******-*******э /рд:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт *******батын *******-*******э /рд:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* овогт *******батын *******-*******э /рд:*******/-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ******* ХК /утас:*******/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР