Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 157/ШШ2026/00190

 

   2026           03           31                                           157/ШШ2026/00190

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

 

 

 

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* банк ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох  “2,531,282  төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* нь 2023 оны 04-р сарын 14-нд 4,600,000 төгрөгийн онлайн цалингийн зээл авч 2023 оны 04-р сарын 30-нд нэмэлтээр 302,900 төгрөг нэмээд нийт 4,902,900 төгрөгийг жилийн 18,6%-н хүүтэй 30 сарын хугацаатай cap бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр авахдаа БГХ/53812798 тоот барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан.

Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж 507 хоног хугацаа хэтэрсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.1 дүгээр зүйл /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/-ийн 75.1.4-т "Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ", 75.2.1-д "Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ" гэж энэ хуулиар зохицуулсны дагуу тус шаардлагыг гаргав.” гэжээ

 

Хариуцагч ******* овогт *******гийн ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Нурууны эмчилгээнд ороод ажил хийж чадаагүй болохоор зээл төлөлтөө хийж чадаагүй одоо 4 сарын 20-ноос жигд төлөөд явна.” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,531,282 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч ******* нь 2,531,282  төгрөгийг “******* банк” ХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2023 оны 04 дүгээр сарын 14-ний ЗГ/51068451 дугаартай зээлийн гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны ЗГ/51241960 дугаартай онлайн цалингийн гэрээ, мөн өдрийн БГХ/51241960 дугаартай барьцааны гэрээ, Э.Оюун-Эрдэнийн ******* банкин дахь дансны хуулганууд, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,531,282 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,531,282 (хоёр сая таван зуун гучин нэгэн мянга хоёр зуун наян хоёр) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,451 төгрөгийн тавин хувь 27,725 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 27,725 төгрөгийг, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 27,725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн 2,531,282 (хоёр сая таван зуун гучин нэгэн мянга хоёр зуун наян хоёр) төгрөгийг хариуцагч ******* нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,451 төгрөгийн тавин хувь 27,725 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 27,725 төгрөгийг, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 27,725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР