2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/04381

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 26 191/ШШ2026/04381

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч:  ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагч /рд:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Монгол*******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар "******* *******" ХХК-д *******ны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч Банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар ******* *******ны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон *******ны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны
эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас ******* *******ны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн *******инд шилжүүлж ******* *******ны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд иргэн *******-******* овогтой ******* /РД:*******/-д олгосон чанаргүй зээл хамаарч байна.
Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгчид олгосон зээлийн тухайд Зээлдэгч *******-******* овогтой ******* /РД:*******/ нь ******* *******тай 2011 оны 11 дүгээр 07-ны өдөр 267 дугаартай барьцаат зээлийн /Цалингийн зээлийн гэрээ/ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувь, жилийн 15,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэн авч ашигласан. Гэвч зээлдэгч Н.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй *******ийг хохироосон. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/Ш32023/18001 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож Зээлийн нийт өр төлбөрийн тухайд зээлдэгч Н.*******ийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2026
оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. Үндсэн зээлийн үлдэгдэл: 8,097,451.39 /Найман сая ерэн долоон мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг гучин есөн мөнгө/

2. Зээлийн хүүний үлдэгдэл: 17,655,648,99 /Арван долоон сая зургаан зуун тавин таван мянга зургаан зуу дөчин найман төгрөг ерэн есөн мөнгө/

3. Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 3,568,822.00 /Гурван сая таван зуун жаран найман мянга найман зуун хорин хоёр төгрөг /

4. Нийт: 29,321,923.18 /Хорин есөн сая гурван зуун хорин нэгэн мянга есөн зуун хорин гурван төгрөг арван найман мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Н.*******т холбогдуулан Иргэний хуулийн 281.1 дүгээр зүйлд заасны дагуу Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 306/132025/01716 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу зээлдэгч Н.*******ийг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 213/2333 дугаар итгэмжлэл, барьцаат зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, Монгол*******ны ерөнхийлөгчийн тушаалууд, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 306/ШЗ2025/01716 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар Н.*******ийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Н.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.

 

3. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

4. Н.******* нь ******* ******* ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний  үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 306/ШЗ2025/01716 дугаартай захирамжаар хариуцагч **************** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

 

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагч-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт *******-*******ын ******* /рд:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт *******-*******ын ******* /рд:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* овогт *******-*******ын ******* /рд:*******/-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ******* ХХК дахь *******ны эрх хүлээн авагч /утас:*******, /-д мэдэгдэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР