Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2026/00201

 

2026         04          09                                    157/ШШ2026/00201

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******ад холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 1,083,778.56 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Соломон Инвестментс ББСБ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 11 дугаар сарын 24-ний өдөр C02000125010 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулсан. Тус гэрээний хүрээнд 2024 оны 11 дугаар сарын 23-ны өдөр 20001 кодтой зээл болох 500,000 төгрөгийг 7.00 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатайгаар төлөөгүй хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид утсаар болон аппликейшны мэдэгдэл, смс, утсаа аваагүй тохиолдолд фэйсбүүк чат зэргээр тухай бүрт нь мэдэгдэж, зээлийн гэрээний зөрчлийг арилгах бодит боломжийг олгон харилцан тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх гэж үзсэн ба зөвшилцөлд хүрч чадалгүй зээлдэгч нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага:

Зээлдэгч *******аас үндсэн зээл 500,000 төгрөг,  зээлийн хүү 480,984.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,294.31 төгрөг, шимтгэл 5000 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 2,083,778.56 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ

 

Хариуцагч ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Соломон Инвестментс ББСБ" ХХК-ийн 1,083,778.56 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй. 2 хувааж төлөх хүсэлтэй байна.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,083,778.56 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч ******* нь 1,083,778.56 төгрөгийг “******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №ЗГС02000125010 дугаартай зээлийн эрх нээх цахим гэрээ, зээлийн дансны хуулга, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,083,778.56 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,083,778.56 (нэг сая наян гурван мянга долоон зуун далан найман төгрөг, тавин зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,561 төгрөгийн тавин хувь 15,280 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,280 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 15,280 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,083,778.56 (нэг сая наян гурван мянга долоон зуун далан найман төгрөг, тавин зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,561 төгрөгийн тавин хувь 15,280 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,280 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 15,280 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР