2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/04382

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 26 191/ШШ2026/04382

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч:  ******* ******* ХХК /рд:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

******* овогтой ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 10-нд "******* Интернэйшнл ХХК-аас нийт 2,639,800 төгрөгийн үнэ бүхий RDSK240M00W HA-Refrigerator загварын хөлдөөгч болон HA-Washing machine WF8590NMW9/YLD загварын угаалгын машин худалдан авсан, ингэхдээ Голомт банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 2,639,800.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авч, төлбөрийг төлсөн боловч банкнаас авсан зээлийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Тус компани Э.*******гаас зээлийн төлбөрт нийт 2,167,336.10 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэвч Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 304/Ш32026/00603 дугаар шүүгчийн захирамжаар. хариуцагч Э.******* нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд манай нэхэмжлэлийн хариуцагч ******* овогтой *******г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Зээлийн гэрээнд заасан мэдээллээр Э.******* нь ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, түүний регистрийн дугаар*******, утасны дугаар ******* болно гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2026 оны 01 сарын 08-ны өдрийн итгэмжлэл, шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээл болон барьцааны гэрээний хуулбар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 304/ШЗ2026/00603 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар Э.*******гийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Э.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлжээ.

 

3. Энэхүү хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

4. Э.******* нь ******* ******* ХХК-иай байгуулсан зээлийн гэрээний  үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Булган аймаг дахь сум дундын шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх ба тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 304/ШЗ2026/00603 дугаартай захирамжаар хариуцагч ************* тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

 

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт *******ы ******* /рд:ГМ73072007/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт *******ы ******* /рд:ГМ73072007/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* овогт *******ы ******* /рд:ГМ73072007/-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ******* ХХК /утас:*******, /-д мэдэгдэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР