Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2026/00202

 

2026         04          09                                    157/ШШ2026/00202

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 3,736,929.39 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Зээлдэгч *******гийн Баярхүү нь зээлийн гэрээний үүргийг 153 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7111930110 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 3,719,929.39 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 3,736,929.39 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ

 

Хариуцагч ******* овогт *******гийн Баярхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “3,736,929.39 төгрөгийг хүлээн зөвшөөрч энэ сарын 20-ноос эхлэн сар бүрийн 20-нд 500,000 төгрөгөөр төлж барагдуулна. Сар болгоны 20-нд төлөлтийг бүрэн хийнэ.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,736,929.39 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч ******* нь 3,736,929.39 төгрөгийг “******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан “******* ББСБ” ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Е1000173684 дугаартай  хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 7111930110 дугаартай цахим зээлийн гэрээ,  зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,736,929.36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,736,929.36 (гурван сая долоон зуун гучин зургаан мянга есөн зуун хорин есөн төгрөг, гучин зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,741 төгрөгийн тавин хувь 37,370 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 37,370 төгрөгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 37,370 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 3,736,929.36 (гурван сая долоон зуун гучин зургаан мянга есөн зуун хорин есөн төгрөг, гучин зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 74,741 төгрөгийн тавин хувь 37,370 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 37,370 төгрөгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 37,370 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР