| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2428002590067 |
| Дугаар | 2026/ДШМ/03 |
| Огноо | 2026-01-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/03
2026 оны 01 сарын 14 өдөр Дугаар 2026/ДШМ/03 ******* сум
Д.*******, Д.******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор О.Батнасан,
Шүүгдэгч, хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Шүүгдэгч, хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.*******, Д.******* нарт холбогдох 24280025*******0067 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь 2024 оны 0******* дүгээр сарын 22-ны өдрийн өглөө 8 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ******* дүгээр багийн ******* гэр хорооллын ******* тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан биеийнхээ эрх чөлөөнд халдаж, Д.******* нь Д.*******ын биед баруун сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясанд хугарал, хумсанд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Д.******* нь Д.*******гийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор хананы хугарал,хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг, хүзүү, баруун сарвуу, зүүн бугалга, гуя, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Д.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,
Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гээс гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 8,573,400 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******од, шүүгдэгч Д.*******оос эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 666,6*******7 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 8,573,400 төгрөг нийт *******,240,0*******7 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******д тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******, Д.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5- д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн дөрвөлжин модон сандал, хар өнгийн нарны шил, хар өнгийн үсний хавчаар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
Шүүгдэгч Д.*******, Д.******* нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч Д.*******, Д.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэлд “...шүүгдэгч Д.******* нь 2024 оны 0******* дүгээр сарын 22-ны өдрийн өглөө 8 цагийн үед ...хохирогч Д.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хумсанд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******, гэрч О., Б., О.*******, Д.г нарын мэдүүлгүүд, ...526 дугаартай шинжээчийн дүгнэлт... зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна...” гэсэн дүгнэлт хийж, Д.*******г гэм буруутайд тооцсон байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”, 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4-т “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэж тус тус заасан хуулийн агуулга зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэлд дээр дурдсан нотлох баримтуудын яг ямар агуулгаар нь Д.*******г гэм буруутайд тооцох болсон талаараа огт тусгаагүй нь учир дутагдалтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд Д.******* нь Д.*******ын эрүүл мэндэд санаатайгаар буюу хохирол учруулах зорилгоор бие эрх чөлөөнд нь халдсан гэх нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдохгүй байхад шинжээчийн дүгнэлтээр Д.*******од хохирол учирсан тул Д.******* л буруутай байх ёстой гэсэн шиг түүнийг буруутгаж буй нь хуульд үл нийцэж байна.
Тодруулбал гэрч О. “...******* охин Д.*******г гэрийн зүүн хэсэгт унагаачихсан сандлаар цохиж байхаар нь болиулаад охин Д.*******г гэрээс аваад гарсан тухайн үед хамраас нь цус гарч байсан. Тэгээд Д.*******гийн 2 охин ирж ээжийгээ аваад явсан...” /хх-ийн 58 дугаар тал/ гэж, гэрч Б. “...утсаа автал ээж миний өөдөөс ээжээ, ээжээ гээд орилоод байхаар нь ...Эмээгийн гэрийн зүүн талын орон дээр намайг гүйцээнэ гэсэн, яг намайг алах гэж байсан, би ээжийгээ тэвэрч байж амь гарлаа гээд уйлаад сууж байсан. Би ээжийг яасан юм бэ гэхэд Д.******* намайг зодсон гээд тайвширч өгөхгүй, хоёр гар нь салгалаад, хүзүүн дээр нь хүний гарын мөр гарчихсан, нүд рүү цохисон бололтой уйлсан нөхцөл байдалтай, болсон зүйлийн талаар яриад тайвширч өгөхгүй байсан...” /хх-ийн 52 дугаар хуудасны ар тал/ гэж, гэрч О.*******“...өглөөгүүр утсаар залгаад ээж үхлээ, ээж үхлээ гээд орилоод хашхираад байсан... Д.******* уйлаад юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй болохоор би яваад өгсөн...” /хх-ийн 67 дугаар тал/ гэж тус тус мэдүүлсэн нь хохирогч Д.*******гийн мэдүүлгийг давхар нотолдог төдийгүй Д.******* анх гэрчээр өгсөн 2024.10.21-ний өдрийн мэдүүлэгтээ “...Миний уур их хүрээд *******гийн хацар луу хэд хэдэн удаа алгадаж байснаа санаж байна, гэрээс гарсан байхад миний хойноос ямар нэгэн зүйлээр цохиж авсан юм шиг байна лээ... Би дүрс гэсэн ууртай, тухайн үед *******г алгадаж авснаа санаад байна, бусад үйл явдлыг сайн санахгүй байна...” /хх- ийн 60 дугаар хуудасны ар тал/ гэж, 2025.02.04-ний өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...би хамгаалаад галын хайчийг булаах явцад баруун гарын чигчий хуруу эхний үеэр хугарсан байсан...” /хх-ийн 50 дугаар тал/ гэж өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий мэдүүлгүүдийг өгч шүүхийн хэлэлцүүлэгт “...алгадсанаас бусдыг нь санахгүй байна, ...Д.******* цохисон эсэхийг баттай сайн мэдэхгүй байна. ...Д.******* санаатайгаар цохиогүй байх...” гэж мэдүүлсэн нь Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүй болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрч нар шүүхийн шийдвэрт дурдсан шиг Д.******* Д.*******ыг зодсон гэх агуулга бүхий мэдүүлгийг огт өгөөгүй бөгөөд шүүх өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ тодорхой тусгалгүй, гэрч нарын мэдүүлгээр Д.******* нь Д.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна гэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд үл нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Д.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах гомдолд холбогдуулан гаргасан тайлбартаа: ...Д.******* нь 2024 оны 0******* дүгээр сарын 22-ны өдөр Д.*******той хэрүүл маргаан хийж харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж Д.*******ын биед баруун сарвууны 5-р хурууны шивнүүр ясанд хугарал, хумсанд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан Д.*******ын эмнэлгийн бичиг баримтууд, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024.10.24-ний өдрийн 526 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Д.*******ын мэдүүлэг, гэрч Д.гийн мэдүүлэг “...Орой 1******* цагийн үед ажлаа дуусаад гэртээ харьтал ээж надад хэлэхдээ Д.*******, Д.******* хоёр муудсан. Нээх сүртэй зүйл болоогүй гэж хэлсэн. ... Тэгээд маргааш урд гэртээ иртэл Д.******* байж байсан. ...Д.******* танай дүү чинь намайг ирээд галын хайчаар гар цохисон. Одоо гар хуруу өвчтэй байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлтэл чигчий хурууны нэгдүгээр үе нь хугарсан байсан, хүзүү, нүүр гээд шалбарсан газрууд бол байсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогддог.
Тухайн үеийн хэрүүл маргааныг хөндлөнгөөс харж байсан ганц гэрч нь өндөр настай О. гэж хүн байдаг, өөр хажууд нь байсан гэрч байдаггүй. Гэрч О.ий мэдүүлэгт болсон үйл явдлыг бүгдийг хараагүй гарч явж байгаад ороод ирэхэд ямар үйл явдал болж байсан тухайгаа хэлж мэдүүлсэн байдаг.
Мөн тухайн гэрчээс Д.*******гийн өмгөөлөгч хүсэлт гаргаж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрчээс асуусан асуулт мэдүүлгийн агуулга нь Д.******* нь Д.*******гийн бие эрх чөлөөнд хэрхэн халдсан талаар асууснаас бус Д.******* нь Д.*******ын биед хэрхэн халдсан талаар асуугаагүй зөвхөн нэг талыг барьсан мэдүүлэг байгааг анхааран үзнэ үү.
Түүнчлэн Д.******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс Д.*******ын биед санаатайгаар халдаж гэмтэл учруулаагүй, өөрөө Д.*******д гэмтэл учруулах явцдаа өөрөө өөрийгөө гэмтээсэн мэтээр тайлбар гаргаж маргадаг. Энэ нь дээрх нотлох баримтууд болон Д.*******гийн өөрийнх нь мэдүүлгээр үгүйсгэгддэг. Тухайлбал Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ галын хайч барьсан талаараа хэлж мэдүүлдэг. Хэдийгээр тухайн галын хайчаар Д.*******ыг цохисон талаар үгүйсгэж мэдүүлдэгч тухайн цаг хугацаанд галын хайч барьж байсан болох нь нотлогддог, мөн Д.*******ын мэдүүлэгт галын хайчаар намайг цохисон, миний гар хөө болсон байсан гэдэг мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.*******, Д.******* нарт холбогдох хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн бус бодит байдлаар хянаж үзсэн талаараа шийдвэртээ тодорхой дурдсан байдаг. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгасан талаараа мөн шүүхийн шийдвэртээ тодорхой дурдсан байдаг.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэлд хийсэн дүгнэлт нь хуулийн агуулга шаардлагад нийцэхгүй, шийтгэх тогтоолын үндэслэлд нотлох баримтуудыг огт тусгаагүй гэх гомдол няцаагдаж байна. Түүнчлэн хэргийн талаар хохирогчоор Д.*******ын өгсөн мэдүүлэгт газарт Д.******* унаад гуталтай хөлөөрөө миний цээж рүү тийрээд байсан. Тэгээд гэрээс гарч байхад намайг галын хайчаар цохисон.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагаас гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэж, гомдлыг хэрэгсэхгүй болгон, Өмнөговь аймгийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч, хохирогч Д.*******ын өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Д.*******ын мэдүүлэг дээр тухайн цаг хугацаанд Д.******* нь гарт таарсан болгоноо авч шидсэн. Гэрээс гарах явцад миний араас юугаар цохисныг нь мэдэхгүй, цохиод байсан гэдэг зүйлийг хэлж мэдүүлдэг. Энэ нь санаатай буюу тухайн санаатай үйлдлийн улмаас цохиж, юм авч шидэж байгаа үйлдлийн улмаас Д.******* гуайн биед гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж зориудаар хүсэж тухайн үйлдлүүдийг гаргаж байгаа нь санаатай гэмт хэргийн шинжийг хангаж байна. Энэ нь гэм буруугүй гэж үзэх, болгоомжгүй ч гэдэг юм уу тийм байдлаар үгүйсгэхгүй нөхцөл байдал болохгүй. Тэр цохсон үйлдлээс болж энэ хүний бие эрх чөлөөнд гэмтэл учирсан байгааг үгүйсгэх нөхцөл болохгүй учраас таамаглал байдлаар анхан шатны шүүхээс гэм буруутайг тооцоод байгаа үйлдэл биш. Д.гийн мэдүүлэг нь Д.*******ын хэлсэн мэдүүлэг дээр үндэслэсэн мэдүүлэг гэдэг байдлаар үгүйсгэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Д.гийн мэдүүлэг тухайн цаг хугацаанд ямар үйл явдал болсныг гэрчлэхгүй ч гэсэн Д.******* гуайн биеийн хаана, хаана нь ямар гэмтлүүд учирсан. Тэр гэмтлүүд нь хэний үйлдлээс болсон, энэ хоёр хүний хооронд маргаан болсон уу, үгүй юу гэдгийг гэрчилж байгаа болохоос биш, яг тухайн цаг хугацааны үйл явдлыг гэрчлээгүй. Тийм учраас Д.гийн мэдүүлгийг анхан шатны шүүх үндэслэсэн нь хуульд нийцсэн гэж үзсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.
Шүүгдэгч, хохирогч Д.*******гийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Шүүх болон прокурорын зүгээс Д.*******г буруутгаж буй гол үндэслэл нь шинжээчийн дүгнэлт болон Д.*******ын мэдүүлэг байдаг. Шинжээчийн дүгнэлтээр Д.*******од хүндэвтэр хохирол учирсан гэж тогтоогдсон боловч энэ хохирол Д.*******гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх, Д.******* энэ гэмтлийг санаатайгаар учруулсан эсэх, энэ нөхцөл байдлуудыг огт нотолж тогтоосон зүйл хэргийн хүрээнд байдаггүй. Мөн энэ гэмтлийг Д.******* учруулсан гэх эргэлзээтэй нөхцөл байдлууд хэргийн хүрээнд авагдсан байдаг. Д.******* анх хохирогч, гэрчээр болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгдөг боловч мэдүүлэг болгон нь зөрдөг. ...Эмчид үзүүлсэн үзлэгийн тэмдэглэлдээ 23-ны өдөр бусадтай зодолдсон ч гэдэг юм уу. Тухайн нөхцөл байдалд Д.******* нь Д.*******ын бие эрх чөлөөнд халдсан гэдэг агуулга бүхий нотлох баримт хэрэгт хангалттай цуглараагүй байхад шүүх таамаглалд үндэслэж ч гэдэг юм уу, тухайн цаг хугацаанд 2 хүн байсан учраас Д.******* гэмтэл учруулсан байж таараа гэдэг байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдсэн нь учир дутагдалтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн этгээдийг юм уу хэргийн бодит байдлыг тогтоохдоо гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, хохирол, хор уршигтай тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь шалтгаант холбоотой эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох ёстой байдаг. Улсын яллагчийн яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Үүнийг бүхэлд нь харж үзэхэд Д.*******г тухайн гэрч нарын мэдүүлгийн ямар хэсэг нотолсон, шүүгч аль мэдүүлгийг нь үндэслэлтэй гэж үзсэн, энэ нь ямар байдлаар давхар нотлогдсон, үүнтэй холбоотой баримтууд үндэслэлд огт тодорхой дурдаагүй байдаг. Д.гийн мэдүүлгийг нотлох баримтаар шүүх тооцлоо гэж дүгнэлтдээ дурдсан байдаг. Гэтэл Д.гийн мэдүүлгийн эх сурвалж нь Д.*******ын мэдүүлэг байдаг. Д.*******ын мэдүүлэг нь үйл баримтыг яг санахгүй, таамаглалд үндэслээд, тодорхой бус зөрүүтэй мэдүүлгүүдийг өгсөн. Энэ мэдүүлгийн зөрүүг арилгах юм уу, энэ мэдүүлгийг шалгах юм уу, эсвэл бусад нотлох баримттай харьцуулах ч юм уу ийм ажиллагаанд огт хэргийн хүрээнд хийлгүйгээр шууд буруутгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Тэгэхээр эрүүгийн хэрэг болон Эрүүгийн хуулийг хэрэглэх зарчим нь хуульд нийцсэн, тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүй байна гээд хуульд тодорхой заачихсан байхад үүнийг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсон гэв.
Шүүгдэгч, хохирогч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж сандлаар зодож байсан. Цус, нөж гаргаж байсан гэж гэрчилдэг. Сандлаар зодсоныг миний зураг дээр гэрчилдэг. Энэ зураг дээр сандлын булан, сандлын ирмэг, тамгалсан бүх юмыг сандлаар цохисон гээд гэрчилдэг. ...Намайг сандлаар 30 минут нүдсэн. Юугаар цохисноо мэдэхгүй мөртлөө намайг хайч тулаад ээж рүүгээ явахыг мэдсэн байдаг. Энэ хүн ухаантай, мэдээтэй, мэдэж байна. Би энэ хүнийг зодоогүй юм чинь гээд бодож, таамаглаж байсан чинь 2024 оны 0******* дүгээр сарын 23-ны өдрийн амбулаторийн түр эмчлүүлэгчийн карт дээр би хүнтэй зодолдсон, муудалцсан гээд өөрийгөө гэрчлээд биччихсэн байна. 2024 оны 0******* дүгээр сарын 22-ны өдөр намайг зодчихоод 0******* дүгээр сарын 23-ний өдөр нь өөр нэг хүнтэй зодолдсон. Би хэнтэй зодолдсоныг нь мэдэж байна. Би гар хүрээгүй юм чинь хоёрдогч этгээд Д.*******ыг зодсон байж таараа гэж би иргэн хүнийхээ хувьд хардаж байна. Дээр үеийн ээжийн минь сандлыг холбосон дөрвөн мөрний хоёр нь хугарсан байдаг. Хугартал нь намайг зодохдоо энэ хүн гараа хавчуулсан байх магадлалтай. 0******* дүгээр сарын 22-ны өдрийн өглөөний ******* цагт намайг зодож, яргалж, боомилчхоод ямар ч босох чадваргүй болгочхоод боомилсон цустай даавуугаа нууж, аваад зайлсан, хэргийн газраас зугтаасан. Д.*******ын мэдүүлгээр намайг ялласанд би гомдолтой байна. Би зодоогүй, юм шидээгүй, энэ хүнийг доромжлоогүй. Би багш хүн доромжилдоггүй. Д.*******ын араас гүйж очих тэнхэл байгаагүй. Би тулж боссон гэдэг үнэнээ хэлсэн. Энэ хүн үнэнээ хэлээгүй. Энэ хүн мэдэхгүй, би зодсон ч юм уу мэдэхгүй, зодсон байх гэж бодож байна гэснээ тавчик шидсэн, тавчик нь оносон юм уу, яасан юм мэдэхгүй. Энэ хүн үнэнээ хэлэхгүй байгаа. Би гомдолтой байна. Би зодоогүй. Би толгойгоо даахгүй, ээжийгээ тэврээд уйлаад л байсан. Одоо үнэнийг олох хэрэгтэй. Энэ хүний гар нь хаана хугарсныг нь мэдэхгүй. Хуучны ч юм бол уу би мэдэхгүй. Та нар үнэн зөвийг олооч гэв.
Шүүгдэгч, хохирогч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* өөдөөс юм авч шидсэн. Тэгснээ чи муу гуйлгачин миний ээжийн гэрээс гар гэж хэлснээр миний уур ухаангүй хүрээд Д.*******г алгадсан. Тэр бол миний буруу. Энэ хүн надад 30 минутын турш зодуулсан гэж яриад байна. 30 минут би зодсон бол энэ хүн ёстой үхэх байсан байх. Энэ процесс маш богинохон хугацаанд болж өнгөрсөн. Энэ хүнийг зодсон, алгадсан. Тэгээд би гарах хооронд энэ хүн араас галын хайчаар цохидог. Мөн гарах хооронд хогийн эрүү юм уу хурц ирмэгтэй юмаар миний дагз хэсэг рүү цохисон. Би хувцсаа бариад, гэртээ орж өмсөөд гараад явсан. Энэ хүн намайг галын хайчаар цохиж миний хурууг гэмтээсэн нь үнэн. Унтаж байгаад босоод ирэхэд гар чинэрч өвдөөд байсан. Үзүүлэхэд гарын чигчий хуруу хугарсан байсан. Тэгэхээр галын хайчаар цохисон нь үнэн. Өөрөө надыг байдгаар нь зодсон шүү дээ. Би өөрийнхөө гэм бурууг ойлгож байна. Зүгээр байсан хүнийг би зодохгүй, алгадахгүй. Тийм учраас Д.*******гийн ярьж байгаа огт үндэслэлгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь 2024 оны 0******* дүгээр сарын 22-ны өдрийн өглөө 8 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ******* дүгээр багийн ******* гэр хорооллын ******* тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан биеийнхээ эрх чөлөөнд халдаж, Д.******* нь Д.*******ын биед баруун сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясанд хугарал, хумсанд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Д.******* нь Д.*******гийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор хананы хугарал,хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг, хүзүү, баруун сарвуу, зүүн бугалга, гуя, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Д.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 0******* дүгээр сарын 22-ны өдрийн өглөө 8 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ******* дүгээр багийн ******* гэр хорооллын ******* тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, Д.*******гийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор хананы хугарал,хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг, хүзүү, баруун сарвуу, зүүн бугалга, гуя, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 0******* дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн үед энэ хэрэг болсон. Би тухайн өдөр хадам ээжийн гэрт унтаж байсан нь үнэн. Д.*******г өглөө 08 цаг ирэхээр нь ээжийг 10 цаг хүртэл тавтай тухтай унтдаг болохоор нь тэгж хэлсэн. Тэгсэн чинь учиргүй уурлаад ойр байсан юм хумаа авч шидээд байхаар би босоод чи яагаад байгаа юм зүгээр бай гээд босоод очсон чинь өөдөөс нулимаад гуйлгачин чи миний ээжийн төрсөн гэрт ирж хонох юм уу зайл гэсэн. Миний уур маш их хүрж *******г алгадсан нь үнэн. Д.*******гийн хувьд сандлаар цохисон гэх зүйлийг ярьж байна. Цохисон байлгүй. Би үснээс зулгааснаа санахгүй байна. Намайг гарах үед энэ хүн хайч юм уу, хурц ирмэгтэй зүйлээр намайг цохисон байсан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 0******* дүгээр сарын 22-ны өглөө 8 цагийн үед ээжийнхээ гэрт очсон, гэрт нь *******, манай ээж хоёр байсан. Тэгсэн чинь ээж намайг хараад босоод хувцсаа өмсөөд байж байсан чинь Д.******* бид хоёр 10 цаг хүртэл унтдаг унт, хэвт гээд байсан. ...Би энэ олон гэр оронтой байж миний ээжийн гэрт юу хийж байгаа юм, зайл холд, одоо яв гэсэн. Тэгсэн уурлаад босож ирээд баруун гараараа миний зүүн чих рүү 1 удаа цохисон, миний толгой эргээд арагшаа орон дээр суусан. Тэгсэн хажууд байсан модон сандал аваад миний зүүн мөр, зүүн ташаа руу, зүүн гуя, шилбэ хэсэг рүү 5,6 удаа цохисон. Тэгэхээр нь би сандалтай гар руу нь зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөсөн, тэгээд сандлаа алдаад, над руу дайраад хүрээд ирэхээр нь би хоёр хөлөөрөө тийрээд босоод ирсэн, ******* багана түшээд зогссон, тэгээд намайг шууд баруун гараараа миний зүүн чих рүү 2 удаа алгадсан, тэгээд миний толгой эргээд, дүүрээд би арагшаа шалан дээр ойчсон. Миний цээж нь дээр өвдөглөж байгаад баруун гараараа миний нүд рүү 2, дух руу 1, хамар руу 1, уруул руу 1 удаа тус тус цохисон, би гараараа толгойгоо хамгаалж байхад, миний гар руу баруун гараараа 3,4 удаа цохисон. Би тамирдаад нүд харанхуйлаад хэвтэж байсан чинь Д.******* баруун гараараа хоолойноос багалзуурдсан чинь миний хамраас цус гарсан чинь ээж Д.*******ыг араас нь татаад босгосон. Д.******* миний цусыг нэг алчуураар арчаад дугуй бай гээд хашхираад, сандлаар миний бөгсөн дээр 3,4 удаа цохисон. Тэгээд би орон дээр байсан утсаа аваад бэр рүүгээ залгаад намайг аллаа, авраач гэсэн чинь хаана байгаа юм гэхээр нь ээжийн гэрт гэсэн чинь за очлоо гээд тасалсан, утсаар ярьж байхад баруун гараараа үснээс зулгаагаад дуугүй бай гээд толгой хэсэг рүү 3,4 удаа цохисон. Тэгээд би ээжийгээ тэврээд утсаар хүмүүс рүү залгаад орилоод байж байсан чинь Д.******* гараад зугтаасан. /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
Гэрч О.ий Д.*******, охин Д.*******г гэрийн зүүн хэсэгт унагаачихсан сандлаар цохиж байхаар нь болиулаад охин *******г гэрээс аваад гарсан тухайн үед хамраас нь цус гарж байсан. Тэгээд *******гийн 2 охин ирж ээжийгээ аваад явсан. Д.******* Д.******* газарт унагаад нуруу хэсэгт модон жижиг сандлаар таб хийтэл цохиж байсан. /хавтаст хэргийн 57- 58 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4*******3 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "Д.*******гийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг, хүзүү, баруун сарваа, зүүн бугалга, гуя, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Д.*******гийн биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна." /хавтаст хэргийн 70-71 дэх тал/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******ыг өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатайгаар бусдын биед хөнгөн гэмтэл хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******г 2024 оны 0******* дүгээр сарын 22-ны өдрийн өглөө 8 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ******* дүгээр багийн ******* гэр хорооллын ******* тоотод хохирогч Д.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Д.*******ын биед баруун сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясанд хугарал, хумсанд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал, гэрч О.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/, гэрч Д.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 526 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 86-87 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дугаар сарын 1*******-ний өдрийн 1******* дугаартай "Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог гэр бүлийн дэмжлэг сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 101-103 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй хөдөлбөргүй байдлаар тогтоогдож байна гэж дүгнэн, шүүгдэгч Д.*******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.*******гийн гэм буруу, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “согтуу байсан, болсон үйл явдлыг нарийн сайн мэдэхгүй намайг гэрээс гарахад Д.******* нь галын хайчаар цохьсон” /хавтаст хэргийн 4*******-50 дахь тал/, гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “намайг гэрээс гарсан байхад миний хойноос ямар нэг зүйлээр цохиж авсан юм шиг байна лээ”, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ "...намайг гарах үед энэ хүн хайч юм уу, хурц ирмэгтэй зүйлээр намайг цохьсон байсан" гэж тус тус мэдүүлжээ.
Шүүгдэгч Д.*******ын дээрх мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, тогтвортой биш байх бөгөөд өөр бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, Д.*******г яллах нотлох баримт болгож буй гэрч О.*******, Ө. нар нь “галын хайчаар цохиж, Д.*******ын эрүүл мэндэд халдсан” гэх үйл баримтын талаар мэдүүлээгүй, энэ талаар гэрчлээгүй, гэрч Д.******* нь Д.*******оос сонссон үйл баримтын талаар тус тус мэдүүлсэн байна.
Түүнчлэн прокурор шүүгдэгч Д.*******г хохирогч Д.*******ын эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байх боловч галын хайчаар цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан талаар дүгнээгүй, шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэний улмаас хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болох 5-р сарвууны хугарал гэмтлийг учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж болж буй хүндэвтэр хохирол гэмтэл учруулахдаа ашигласан гэх зэвсгийн чанартай зүйл байж болох “галын хайч” тухайн хэрэг үйлдэгдэх үед байсан эсэх талаар хэргийн газрын үзлэг хийгээгүй, эд мөрийн баримтаар тооцож хураах ажиллагааг хийгээгүй, улмаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, хэргийн хамт шүүхэд ирээгүй болох нь тогтоогдож байна.
Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч: “******* нь хохирогчоор өгсөн мэдүүлгүүддээ тухайн үед энэ үйл явдлаас болоод галын хайчаар намайг цохисноос болоод надад гэмтэл учирсан гэдэг талаар мэдүүлгээ өгсөн. Яг галын хайчны тухайд сая шүүхийн хэлэлцүүлэг дээр яригдсан асуудал дээр шүүгдэгч Д.******* галын хайчийг барьсан уу гэвэл барьсан гэдэг талаараа мэдүүлэг өгсөн. Мэдээж шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй, заавал цохисон гэж хэлэх боломжгүй. Өөрөө өөрийгөө өмгөөлж байгаа. Ямартай ч галын хайч тухайн үед хэрэг болсон үйл баримтад галын хайч байсан уу гэвэл байсан байна. Шүүгдэгч нь тухайн хайчийг барьсан уу, барьсан байна, ямар шалтгаанаар барьсан талаар нь мэдээж өөрийгөө өмгөөлөх байдлаар хэлсэн. Би босохдоо тэрийг түшээд боссон юм. Галын хайч байсан гэдэг талаар мэдүүлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Д.*******ын эрүүл мэндэд тухайн хурууны яс нь хугарсан гэдэг нь тогтоогдсон. Үүнийг нотлох баримтаар үнэлж байгаа...” гэх дүгнэлт гаргаж байгаа нь прокурорын үйлдсэн яллах дүгнэлттэй зөрчилдөж байгааг дурдах нь зүйтэй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* нь анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Энд танай ээж, охины гэр гээд олон гэр байхад чи миний ээжийн гэрт хэвтэж байхдаа яадаг юм зайл гэж хэлсэн чинь үсэрч босож ирээд намайг энэ рүү /үйлдлээр үзүүлэв/ хүчтэй цохингуут толгой манараад арагшаа ээжийнхээ дэргэд хүчтэй суусан. Хар сандлаар эндээс эхлээд /үйлдлээр үзүүлэв/ нүдэж эхэлсэн. Миний толгой гайгүй болж ирэнгүүт би сандал руу нь цохиж унагаасан. Тэгээд би 2 хөлөөрөө саваад босоод ирэхэд ойчоогүй учраас би хүчтэй цохисон гэж бодохгүй байна. Орон дээрээс 2 хөлөөрөө саваад босоод ирэнгүүт энэ рүү /үйлдлээр үзүүлэв/ 2 удаа цохингуут миний толгой эргээд, бүх бие чичрээд, гэр гуйваад арагшаа дагзаараа унасан. Дагзаараа унахад миний хавчаар, нүдний шил бутарсан байсан. Ингээд /үйлдлээр үзүүлэв/ хагас ухаантай ухаангүй, нүдээ тас аниад ингэхэд /үйлдлээр үзүүлэв/ миний толгой руу гөвж өгсөн. Тэгээд би ингэж суусан /үйлдлээр үзүүлэв/ учраас тийчилж, тийчилж тамир алдраад ёох гээд ойчингуут гүйцээчихье гээд багалзуурдсан. Тэгэнгүүт миний эндээс /үйлдлээр үзүүлэв/ цус асгарч эхэлсэн. Надаа цус асгарч эхлэхэд миний ээж энэ тэндээс нь татаад байсаар л байсан. Миний цус асгараад ам руу орж дүүрээд би залгиад, ээж цус цус гэж хашхираад байнгуут Д.******* үсрээд даавуу авч ирсэн. Д.*******ыг даавуу авч ирэх хооронд босох гэтэл босох тэнхэлгүй болсон байсан. Д.******* бүх цусыг цэвэрлэсэн...”,
Тэрээр мөрдөн байцаалтын шатанд: “Тэгсэн уурлаад босож ирээд баруун гараараа миний зүүн чих рүү 1 удаа цохисон, миний толгой эргээд арагшаа орон дээр суусан, тэгсэн хажууд байсан модон сандал аваад миний зүүн мөр, зүүн ташаа руу, зүүн гуя, шилбэ хэсэг рүү 5,6 удаа цохисон, тэгэхээр нь би сандалтай гар руу нь зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөсөн, тэгээд сандлаа алдаад, над руу дайраад хүрээд ирэхээр нь би хоёр хөлөөрөө тийрээд босоод ирсэн, Д.******* багана түшээд зогссон, тэгээд намайг шууд баруун гараараа миний зүүн чих рүү 2 удаа алгадсан, тэгээд миний толгой эргээд, дүүрээд би арагшаа шалан дээр ойчсон, тэгсэн миний цээжин дээр өвдөглөж байгаад баруун гараараа миний нүд рүү 2, дух руу 1, хамар руу 1, уруул руу удаа тус тус цохисон, тэгээд би гараараа толгойгоо хамгаалж байхад, миний гар руу баруун гараараа 3,4 удаа цохисон, тэгээд би тамирдаад нүд харанхуйлаад хэвтэж байсан чинь Д.******* баруун гараараа хоолойноос багалзуурдсан чинь миний хамраас цус гарсан чинь ээж Д.*******ыг араас нь татаад босгосон. Д.******* миний цусыг нэг алчуураар арчаад дугуй бай гээд хашхираад, сандлаар миний бөгсөн дээр 3,4 удаа цохисон, тэгээд би орон дээр байсан утсаа аваад бэр рүүгээ залгаад намайг аллаа, авраач гэсэн чинь хаана байгаа юм гэхээр нь ээжийн гэрт гэсэн чинь за очлоо гээд тасалсан, утсаар ярьж байхад баруун гараараа үснээс зулгаагаад дуугүй бай гээд толгой хэсэг рүү 3,4 удаа цохисон, тэгээд би ээжийгээ тэврээд утсаар хүмүүс рүү залгаад орилоод байж байсан чинь Д.******* гараад зугтаасан.” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэх мэдүүлгийг тус тус тогтвортойгоор удаа дараа мэдүүлснээс гадна Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт анх гаргасан өргөдөл гомдлын агуулга нь түүний удаа дараа өгсөн мэдүүлгийн агуулгатай зөрүүгүй, тогтвортой, өөрчлөгдөөгүй байна гэж дүгнэв.
Түүнчлэн хохирогч Д.******* “хүнд модон сандал аваад зүүн мөр, хөл, толгой, бие рүү үй зайгүй нүдсэн, би биеэ хамгаалаад 2 хөлөөрөө тийрсэн...” гэх гомдол гаргасны дагуу энэхүү хэрэгт холбогдуулан уг модон сандлыг эд мөрийн баримтаар хурааж 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөгчийн тогтоол үйлдсэн байна. /1-р хавтаст хэргийн 72-74/,
Уг тогтоолд “эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 хөлийг холбосон модны 2 нь хугарсан сандал” гэж шинж байдлыг нь тодорхойлсон бөгөөд модон сандлын 2 хэсгээр хугарсан байгаа нөхцөл байдал нь хохирогч Д.*******гийн “...Тэгсэн уурлаад босож ирээд баруун гараараа миний зүүн чих рүү 1 удаа цохисон, миний толгой эргээд арагшаа орон дээр суусан, тэгсэн хажууд байсан модон сандал аваад миний зүүн мөр, зүүн ташаа руу, зүүн гуя, шилбэ хэсэг рүү 5,6 удаа цохисон...” гэх мэдүүлэгт болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдтэй тохирч байх тул хохирогчийн мэдүүлгийг давхар нотолж, түүний мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 526 дугаартай " Д.*******ын биед баруун сарвууны 5-р хурууны шивнүүр ясанд хугарал, хумсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” Д.*******ын биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 86-87 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дугаар сарын 1*******-ний өдрийн 1******* дугаартай "Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог гэр бүлийн дэмжлэг сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 101-103 дахь тал/ гарсан ба энэхүү дүгнэлтийг шүүгдэгч Д.******* хүлээн зөвшөөрөөгүй ба ...өөрөө л сандлаар цохихдоо өөртөө гэмтэл учруулсан байх... гэх мэдүүлэг өгдөг.
Хэрэгт авагдсан мэдүүлгийн болон бусад нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу дээрх байдлаар харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсныг хэрэглэх боломжтой гэж үзэн, шүүгдэгч Д.*******гийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул шүүгдэгчид ашигтайгаар буюу дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1******* дүгээр зүйлд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн талаар хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилжээ.
“Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал” гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “Дөрөвдүгээр бүлэг”-т заасан 4.1 дүгээр зүйл “Аргагүй хамгаалалт”, 4.2 дугаар зүйл “Баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах”, 4.3 дугаар зүйл “Гарцаагүй байдалд хохирол учруулах”, 4.4 дүгээр зүйл “Албадлага эрхшээлд автах”, 4.5 дугаар зүйл “Үндэслэл бүхий эрсдэл”, 4.6 дугаар зүйл “Тушаал даалгавар биелүүлэх” хуульд заасан нөхцөл байдлууд хамаарахаар хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.*******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ.” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг аргагүй хамгаалалт тул гэмт хэрэгт тооцохгүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.*******г цагаатгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүхээс Д.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэхийн зэрэгцээ шүүгдэгч Д.*******г хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******од төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3*******.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.*******г цагаатгасугай” гэж,
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял” гэснийг хасаж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай ” гэж,
4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Д.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж,
5 дахь заалтад “...шүүгдэгч Д.*******гээс гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 8,573,400 /найман сая таван зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******од гэснийг хасаж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА