Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2026/00213

 

 

   2026          04          13                                   157/ШШ2026/00213

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

 

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч ******* ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох  “2,517,660.94 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад    

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч *******ын ******* нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2025-04-28-ны өдөр ЗГ2025042861181 тоот гэрээний дагуу Huawei Nova 13 маркийн rap утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,588,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

2. 2025-04-28-ны өдөр ЗГ2025042861182 тоот гэрээний дагуу Huawei Nova 13i маркийн rap утас /цаг, чихэвч/-ыг нийт 888,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

-ЗГ202504281181 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,379,384.02 төгрөг, үндсэн хүүнд 256,598.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,208.13 төгрөг,

-ЗГ202504281182 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 722,467.98 төгрөг, үндсэн хүүнд 134,516.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,485.67 төгрөг, нотариатын төлбөрт 18,000 төгрөг, нийт 2,517,660.94 төгрөгийг хариуцагч *******ын *******аас гаргуулах.” гэжээ

 

Хариуцагч ******* овогт *******ын ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “2,517,660.94 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ББСБХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт “2,517,660.94 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  ******* нь 2,517,660.94 төгрөгийг “******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан №ЗГ2025042861181, №ЗГ2025042861182  дугаартай “Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,517,660.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,517,660.94 (хоёр сая таван зуун арван долоон мянга зургаан зуун жаран төгрөг, ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,232 төгрөгийн тавин хувь 27,616 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 27,616 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 27,616 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,517,660.94 (хоёр сая таван зуун арван долоон мянга зургаан зуун жаран төгрөг, ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,232 төгрөгийн тавин хувь 27,616 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 27,616 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 27,616 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

              

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР