| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00206/И |
| Дугаар | 157/ШШ2026/00225 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 157/ШШ2026/00225
2026 04 14 157/ШШ2026/00225
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хэнтий салбарын захирал *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох “7,092,979.50 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* овогтой ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* банктай ЗГ5505104384 дугаарт зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг жилийн 16.8% хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч нь 5505104384 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 137 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Зээлдэгч ******* овогтой *******гаас ******* банктай байгуулсан 5505104384 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт: 7,092,979.50 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* банканд олгуулж өгнө үү” гэжээ
|
| Олгосон / бодогдсон | Төлсөн | Үлдэгдэл |
|
Үндсэн төлбөр | 9,000,000.00 | 2,416,404.97 | 6,583,595.03 |
|
Үндсэн хүү | 1,408,744.61 | 908,752.13 | 499,992.48 |
| Нэмэгдүүлсэн хүү | 10,898.14 | 1,506.15 | 9,391.99 |
|
Нийт дүн | 10,419,642.75 | 3,326,663.25 | 7,092,979.50 |
Хариуцагч ******* овогт *******гийн ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “7,092,979.50 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй. 2026 оны 5 дугаар сарын 20-ноос эхлэн сар бүрийн 20-нд 200,000 төгрөг төлнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,092,979.50 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч ******* нь 7,092,979.50 төгрөгийг “******* банк” ХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2025 оны 01 дүгээр сарын 17-ны №ЗГ5505104384 дугаартай цалингийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн БГХ/51241960 дугаартай барьцааны гэрээ, *******гийн тус банкин дахь зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,092,979.50 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,092,979.50 (долоон сая ерэн хоёр мянга есөн зуун далан есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,438 төгрөгийн тавин хувь 64,219 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 64,219 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 64,219 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжилсэн 7,092,979.50 (долоон сая ерэн хоёр мянга есөн зуун далан есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,438 төгрөгийн тавин хувь 64,219 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 64,219 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 64,219 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР