Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 157/ШШ2026/00088

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ............................ багт оршин суух, Б.Ө нэхэмжлэлтэй,

Хариуцагч ................................. оршин суух, С.Д холбогдох “3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч,тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр миний бие ******* нь 12 адууг 8,600,000 төгрөгөөр үнэ тохиролцож худалдсан. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2 сая төгрөг, 05 дугаар сарын 10-ны өдөр 2 сая төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 1 сая төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 3,600,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул гаргуулж авах хүсэлтэй байна” гэжээ.

 

2.Хариуцагч С.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие нь 3,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би 2026 оны 03 дугаар сарын 10-наас ажилд орж жолоочийн ажил хийх тул 4-р сараас төлж эхэлнээ. Үүнээс өмнө төлөх боломж алга” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч С.Д холбогдуулан “худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

2.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан банк, худалдах худалдан авах гэрээнийн харилцаа үүссэн байна.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

4.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

5.Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,550 төгрөгийн тавин хувь болох 36,275 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 36,275 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 36,275 төгрөгийг ус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч *******ын “худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 3,600,000 (гурван сая зургаан зуун мянган) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,550 төгрөгийн тавин хувь болох 36,275 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 36,275 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 36,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ