| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2026/00082/И |
| Дугаар | 157/ШШ2026/00089 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 157/ШШ2026/00089
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ........нэхэмжлэлтэй
Хариуцагч ...................... тоотод оршин суух, ******* овогт ******* *******ад холбогдох “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох “60,000 (жаран мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрх бүхий албан тушаалтан болох тус сумын цагдаагийн хэлстийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Б нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0692766 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.*******ад Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх зөрчлийн хэргийн хохирогч Т.Д нь Б.*******ад зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг Хэнтий аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс гаргуулан авахад хохирогч Т.Д нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр яаралтай тусламжид 30,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 15,000 төгрөг амбулаторийн хяналтын үзлэгт, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр амбулаторийн хяналтын үзлэгт 15,000 төгрөг, нийт 60,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн зтгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна.
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс иргэний эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлыг гэмт хэрэг зөрчлийн гэж тухай бүр ялгаж шүүлт хийх боломжгүй бөгөөд тус сум дундын прокурорын газраас хийгдсэн судалгааны хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг тодорхойлсон болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр зохицуулсан бөгөөд прокурор итгэмжлэлгүйгээр оролцох эрх нээлттэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул Б.М Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 60,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, ******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагч Б.М Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 60,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий ******* Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.
******* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Эрүүл мэндийн даатгалын санд 60,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ................. нь хариуцагч Б.М холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох “60,000 (жаран мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр, мөн Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.” Мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчилсан байна.
3.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын ******* газар нь хариуцагч Б.М Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-т зааснаар зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 60,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 60,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч ................... нь улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.М улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ................. хариуцагч Б.М холбогдох “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох “60,000 (жаран мянган) төгрөгийг хариуцагч Б.М нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.М улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ