| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00507/И |
| Дугаар | 157/ШШ2026/00091 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 157/ШШ2026/00091
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ...................тоот хаягтай, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ................... зүүн талд .................. үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК-д холбогдох “276,482,827 (хоёр зуун далан зургаан сая дөрвөн зуун наян хоёр мянга найман зуун хорин долоон) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* ХХК-ийн захирал Б.Г нь 2024 оны 03-р сарын 29-нд Г-24-03/09 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2024 оны 08-р сарын 20-нд нэмэлт №24/01 тоот гэрээ, 2024 оны 09-р сарын 20-нд ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Т нь Г-24-09/17тоот гэрээнүүдийг байгуулан гэрээний хугацаанд 2024 оны 06-р сарын 29-ний өдрөөс 09-р сарын 30-ны хооронд 439,5м урттай төмөр зам, 3,8 га талбайн тэгшилгээ, хашаажуүлалт, Юшонтой гэрэлтүүлэг, 5ш камержуулалт, 40-н тоннын контейнерыг 2 өрөөгөөр тохижуулалт, аж ахуйн 00 барих, Харуулын байр барих, 400м урттай хүргэлтийн авто зам засах, замыг хашаажуулах, төмөр замын авто гарам барих, Гармын доод дэр модыг 15ш солих чигжилт хийх ажлуудыг 983 469 700 төгрөгөөр гүйцэтгэж төмөр замаа Улсын комисст актаар хүлээлгэн өгч, бусад ажлуудыг захиалагч ******* ******* ХХК-ийн захирал Б.Г газар дээр нь үзэж шалгаад дутуу гэж үзсэн ажлуудыг нь шаардлагын дагуу бүрэн гүйцэтгэн захиалагч захиралын 99999978 тоот гар утасны вайбер мессэжээр хүлээлцэн харьцаж, төлбөрүүдээ гүйцэлдүүлсэн тухай баримтуудаа фото хэлбэрээр хавсаргав. Үлдэгдэл төлбөрийг бүтэн 1 жил шахам хүлээж, 2024 оны 10-р сарын 17 нд анхааруулга албан бичиг хүргүүлсэн ч, хугацаа хэтрэн үл хүндэтгэж байгаа тул гэрээнд заасанчлан шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр үлдэгдэл төлбөрүүдийг нэгтгэн гэрээний заалтүудаа хэрэгжүүлэн алданги тооцож, байгуулагын дансаар нөат тооцон 276,482,827 (хоёр зуун далан зургаан сая дөрвөн зуун наян хоёр мянга найман зуун хорин долоон) төгрөг гаргуулж өгнө үү. Зардлуудын задаргааг дэлгэрэнгүй тайлбараар хавсаргав” гэжээ.
2.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн захирал Т.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Манай “******* *******” ХХК нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр А-25-11/19 тоот албан бичгээрээ “******* *******” ХХК-иас нийтдээ 276,482,827 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Үүний улмаас тус “******* *******” ХХК нь манай байгууллагатай тохиролцон Ланд Крузер-200 маркийн авто машинаар солилцоо буюу бартерлан төлбөрийг барагдуулсан тул “******* *******” ХХК нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан “276,482,827 (хоёр зуун далан зургаан сая дөрвөн зуун наян хоёр мянга найман зуун хорин долоон) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* *******” ХХК, хариуцагч “******* *******” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “276,482,827 (хоёр зуун далан зургаан сая дөрвөн зуун наян хоёр мянга найман зуун хорин долоон) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн захирал Т.Г нь хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал Б.Г харилцан тохиролцож, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн захирал Т.Г нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 276,482,827 (хоёр зуун далан зургаан сая дөрвөн зуун наян хоёр мянга найман зуун хорин долоон) төгрөгийг хариуцагч “******* *******” ХХК-иас гаргуулахаас татгалзсан тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлах нь зүйтэй байна.
6.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,540,364 төгрөгийн тал хувь болох 770,182 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 770,182 төгрөгийг, хариуцагч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 770,182 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул хариуцагчаас тэмдэгтийн хураамжийн 50 хувийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан “276,482,827 (хоёр зуун далан зургаан сая дөрвөн зуун наян хоёр мянга найман зуун хорин долоон) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,540,364 төгрөгийн тал хувь болох 770,182 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 770,182 төгрөгийг, хариуцагч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 770,182 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ