Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 157/ШШ2026/00092

 

 

                                   Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

  хэрэгсэхгүй болгох тухай                                                                             

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ..................... газрын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Т.Д холбогдох “144,000 (нэг зуун дөчин дөрвөн мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад    

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч ******* нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах "М" баарны нойлын хэсэгт Ч.М маргалдаж түүний нүүр хэсэгт 1 удаа цохих зэргээр биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил үйлдсэн.

Эрх бүхий албан тушаалтан болох тус сумын цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0268419 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч *******д Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Дээрх зөрчлийн хэргийн хохирогч Ч.М нь Т.Д зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг Хэнтий аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гаргуулан авахад хохирогч нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ны өдөр, 10 дугаар сарын 21, 24, 26-ны өдрүүдэд тус тус амбулаторийн үзлэг, ойрын дуудлага авах зэрэг 144,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна.

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс иргэний эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлыг гэмт хэрэг, зөрчлийн гэж тухай бүр ялгаж шүүлт хийх боломжгүй бөгөөд тус сум дундын прокурорын газраас хийгдсэн судалгааны хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг тодорхойлсон болно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр зохицуулсан бөгөөд прокурор итгэмжпэлгүйгээр оролцох эрх нээлттэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул *******ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 144,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч *******ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 144,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь (IBAN:090090)100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.

Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч Т.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...144,000 төгрөгийг төлсөн.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч П нь хариуцагч *******д холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох “144,000 (нэг зуун дөчин дөрвөн мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “...зөрчлийн улмаас ...хохирогчид учирсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр заасан.

3.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газар нь хариуцагч *******ээс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 144,000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

 5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 144,000 төгрөгийг төлж, баримтыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

 6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч П нь улсын тэмдэгтийн хураамж 4970 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 2485 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч П хариуцагч *******д холбогдох “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох “144,000 (нэг зуун дөчин дөрвөн мянган) төгрөгийг хариуцагч ******* нь төлж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж 4970 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 2485 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ