Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 157/ШШ2026/00102

 

 

 

                                            Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч                                                                                      

                                        биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй                                                                                

                                                            болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч Пгазрын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч С.У холбогдох “112,952 (нэг зуун арван хоёр мянга есөн зуун тавин хоёр) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад    

 

  

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03 цагийн орчимд .... бусадтай маргалдаж О.Т хамар хэсэгт гараараа 1 удаа цохиж биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил үйлдсэн.

Эрх бүхий албан тушаалтан болох тус сумын цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Б нь 2024 оны 08 дугаар сарын 23ы өдрийн 0028964 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч *******д Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Дээрх зөрчлийн хэргийн хохирогч О.Т нь *******д зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг Хэнтий аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гаргуулан авахад хохирогч О.Т нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэхэд 40,000 төгрөгийн, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэхэд 72,952 төгрөгийн, нийт 112,952 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ тус тус авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна.

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс иргэний эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлыг гэмт хэрэг, зөрчлийн гэж тухай бүр ялгаж шүүлт хийх боломжгүй бөгөөд тус сум дундын прокурорын газраас хийгдсэн судалгааны хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг тодорхойлсон болно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр зохицуулсан бөгөөд прокурор итгэмжпэлгүйгээр оролцох эрх нээлттэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул *******гаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 112,952 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч *******гаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 112,952 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь (IBAN:090090)100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.

П нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

2.Хариуцагч ******* ******* овогт ************** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...112,952 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийн хамт төлсөн.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч П газар нь хариуцагч С.У холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох “112,952 (нэг зуун арван хоёр мянга есөн зуун тавин хоёр) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “...зөрчлийн улмаас ...хохирогчид учирсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр заасан.

3.Нэхэмжлэгч П газар нь хариуцагч *******гаас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 112,952 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг төлж, баримтуудыг тайлбарын хамт шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

 5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 112,952 төгрөгийг төлж, тайлбар болон баримтыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

 6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч П газар нь улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч П газрын хариуцагч *******д холбогдох “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох “112,952 (нэг зуун арван хоёр мянга есөн зуун тавин хоёр) төгрөгийг хариуцагч ******* нь төлж биелүүлж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П газар нь улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг  төрийн сангийн дансанд төлсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ