Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ДШМ/05

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 оны 0 сарын 4 өдөр                                            Дугаар 2026/ДШМ/05                                                         сум

 

 

 

Н.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор О.Батнасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 0 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолтой, Н.*******д холбогдох 2428000808 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 2 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.******* нь ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн хашаанд байрлах байранд 2024 оны 2 дугаар сарын 02-ны орой 2 цагийн үед иргэн И.*******тай маргалдан зодож биед тархины доргилт, хамар, зүүн ухархайн дотор, доод хана, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Н.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Аюур мээрэн овгийн Нямсангийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д шүүхээс оногдуулсан 2,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагарсан халуун тогооны тагны төмөр хүрээ ширхэг, Хужирт нэртэй 5 литрийн цэвэр усны сав /ёроол хэсэг нь задарсан/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн дэх хэсэг, 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2. дэх хэсгийн 2..-д зааснаар шүүгдэгч Н.*******гаас ,79,00 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******гийн ,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.*******гийн 400,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон хохирогч И.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ, хагалгаа хийлгэх тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх шийтгэх тогтоолдоо "...И.******* нь шүүгдэгчээс өөр хүнтэй муудалцсаны улмаас биедээ гэмтэл авсан эсхүл, газар унаснаас болж гэмтэл авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй..."

“...И.******* нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд газар унасан болох нь тогтоогдоогүй" гэж тус тус дүгнэж миний үйлчлүүлэгч гэм буруутай гэж шийдвэрлэжээ.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас “Н.******* нь хохирогч И.*******гийн биед ямар идэвхтэй үйлдлээр хүндэвтэр хохирол учруулсан гэж та үзэн яллаж байгаа вэ?" гэсэн асуултад Н.******* нь И.*******гийн биед гараараа цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан гэж хариулдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгүүдээс бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч “Н.******* нь хохирогч И.*******г гараараа цохисон" гэх үйл баримт тогтоогддоггүй.

Гэрч С.*******, Ч.******* нар нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд хэрэг гарсан гэх газарт байсан гол гэрчүүд бөгөөд тэдний удаа дараа өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Н.******* нь хохирогч И.*******гийн бие эрх чөлөөнд халдаж, гараараа цохисон” гэх үйл баримтын талаар мэдүүлж байгаагүй бөгөөд харин ч гэмт хэргийг үгүйсгэх “Н.******* нь И.*******д дөхөж очоогүй, цохиж зодсон зүйл байхгүй" нөхцөл байдлын талаар мэдүүлдэг.

И.*******гийн биед учирсан тодорхой тооны хүндэвтэр гэмтлүүдтэй миний үйлчлүүлэгч Н.*******гийн ямар нэгэн хууль бус идэвхтэй үйлдлийн хооронд шалтгаант холбоогүй, миний үйлчлүүлэгч санаатай гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн субьектив шинж нотлогдон тогтоогдоогүй тул өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж байгаа.

Иймд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч H. *******гийн гэмт буруутай эсэхэд эргэлзээ гарч байна. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын байгууллагад ,79,00 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн тухай. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2. дэх хэсгийн 2..- д зааснаар шүүгдэгч Н.*******гаас ******* аймгийн Эрүүл мэндийн байгууллагад ,79,00 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэхдээ “Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас ,79,00 төгрөг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч М.*******ийн мэдүүлэг, ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 9 дугаартай албан тоот, хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т заасныг зөрчиж томилогдсон (Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй, М.******* нь Эрүүл мэндийн даатгалын газарт эрх бүхий албан тушаалтан мөн эсэх талаар холбогдох нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж бэхжүүлээгүй) иргэний нэхэмжлэгч М.*******ээс тухайн хэрэгт томилогдоогүй буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөрдөгч Б.Алтангэрэл авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй. Мөн иргэний нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээ нотлохоор гарган өгсөн албан тоот, хавсралтууд нь “хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас ,79,00 төгрөг зарцуулсан" гэх үйл баримтыг шууд нотолсон нотлох баримт биш буюу нэхэмжлэл нотлогдоогүй байхад хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 4.9дүгээр зүйлийн дэх хэсгийн .-д зааснаар шүүгдэгч Н.*******д холбогдох эрүүгийн 2428000808 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Хяналтын прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Хэргийн үйл баримтын тухай байвал зохих хохирогч, гэрч нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгч, тэдгээрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд явагдсан. Дээрх хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлаж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход дараах нөхцөл байдал тогтоогддог. ...Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Н.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр нь  үндэслэлтэй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2. дэх хэсгийн 2..-д зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллага төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Иймд шүүгдэгч Н.*******гийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгээс гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэж, давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгож, ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 0 дугаар сарын 29-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хэргийн хүрээнд харахаар И.******* шүүгдэгчээс өөр хүнтэй муудалцсаны  улмаас биедээ гэмтэл авсан, эсвэл газар унасаар болж гэмтэл авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлтүүд нь няцаагдаж байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь Н.*******гийн ямар идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч И.*******гийн толгойн тус газар тодорхой тооны хүндэвтэр гэмтэл учирсан юм бэ гэдэг талаар яллах дүгнэлт дээр тодорхой бичигдээгүй байсан учраас анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас асуудаг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Тэгэхээр юу гэж хариулдаг вэ гэхээр Н.*******г гараараа цохисны улмаас И.*******гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгийг улсын яллагч хэлдэг. Хэрвээ Н.******* гараараа цохиж И.*******гийн биед гэмтэл учруулсан гээд байгаа идэвхтэй үйлдэл болон И.*******гийн биед учирсан тодорхой тооны хүндэвтэр гэмтлүүдийн хооронд шалтгаант холбоо байна уу гэхээр өмгөөлөгч нь шалтгаант холбоо тогтоогдохгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр хавтаст хэргийн хүрээнд авагдсан гэрч Ч.******* болон С.******* нарын удаа дараагийн мэдүүлгүүдээр ямар нөхцөл байдал харагдаад байдаг вэ гэхээр Н.******* нь тухайн өдөр согтуу өөрийнхөө хийлгэж байсан ажлыг шалгахаар ирсэн. С.*******, Ч.******* нар тухайн үед хохирогч И.*******гийн хамтаар гурвуулаа байж байсан. Орж ирээд эд зүйл шидлээд газар унаад шилээ хугалчихсан гэдэг. Ингэснийхээ дараа ямар нэгэн байдлаар И.*******гийн биед ойртож очиж гараар цохисон зүйл байхгүй гэдэг нь гэрч нарын мэдүүлгээс харагддаг. Гэтэл И.******* нь мэдүүлэхдээ намайг гараа бариад сандал дээр сууж байхад Ч.******* болон С.******* нарыг тойрч ирээд гараараа намайг цохичихсон. Тэгээд араас нь хөшиглөсөн гэдэг ийм үйл баримт шууд нотлогдон тогтоогдож байгаа гэдэг дүгнэлт үндэслэлгүй. Хохирогчийн мэдүүлэг дээр шууд эх сурвалж нь заагдаагүй. Өөр ямар нэгэн нотлох баримтаар буюу Н.******* очоод гараараа цохиод гэмтээсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа учир өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 2, 4.9 дүгээр зүйлүүдэд зааснаар гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал байна. Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал шалтгаант холбоо болон санаатай субьектив шинж нь тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх журмаар цагаатгах үндэслэлтэй гэж үзэж байна. Дараагийн давж заалдах гомдлын үндэс нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гарсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дүгээр зүйлийн , дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.******* нь ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн хашаанд байрлах байранд 2024 оны 2 дугаар сарын 02-ны орой 2 цагийн үед иргэн И.*******тай маргалдан зодож биед тархины доргилт, хамар, зүүн ухархайн дотор, доод хана, зүүн хоншоор ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6, 8-9, 2 дугаар хавтаст хэргийн 06-07 дахь тал), иргэний нэхэмжлэгч М.*******ийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн -2 дахь тал), иргэний нэхэмжлэгч С.*******гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 5-6 дахь тал), гэрч Ө.*******ын мэдүүлэг ( дүгээр хавтаст хэргийн 25-26, 2 дугаар хавтаст хэргийн 27-29 дэх тал), гэрч Ч.*******ийн мэдүүлэг ( дүгээр хавтаст хэргийн 28-0, 29-0, 2 дугаар хавтаст хэргийн 2-25 дахь тал), гэрч С.*******гийн мэдүүлэг ( дүгээр хавтаст хэргийн 2- 4, -4, 2 дугаар хавтаст хэргийн 27-29 дэх тал), яллагдагч Н.*******, гэрч Ч.******* нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 2- дахь тал), яллагдагч Н.*******, гэрч С.******* нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 7-9 дэх тал), яллагдагч Н.*******, гэрч Ө.******* нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 8-85 дахь тал), ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай шинжээчийн дүгнэлт ( дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал), ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт ( дүгээр хавтаст хэргийн 7-9 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 2-ний өдрийн ЕГ0525/72 дугаартай гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт ( дүгээр хавтаст хэргийн 246-250 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( дүгээр хавтаст хэргийн дэх тал), мөрдөгчийн шинжээч томилох тогтоолд хавсаргасан хохирогч И.*******гийн гэрэл зургийн үзүүлэлт ( дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал), яаралтай тусламжийн хуудас, ******* БОЭТ-ийн компьютер томографын шинжилгээ, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар ( дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал), хохирогч И.*******гийн өвчний түүх ( дүгээр хавтаст хэргийн 4-66 дахь тал), Н.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 40-4, 48-50 дахь тал), хохирогч И.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 44-47 дахь тал), И.*******гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай зардлын задаргаа (2 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх улсын яллагч болон хэргийн оролцогчийн тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү нь “шүүгдэгч Н.*******д холбогдох эрүүгийн 2428000808 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******гийн “...гаднаас хоёр залуу орж ирээд Сэнгээг эхнэртэй нь хамт загнаад ажил удаашралтай байна гэж уурлаж ойр орчимдоо байсан аяга, таваг зэргийг авч шидээд байхаар нь би “миний дүү нэг гараа нөгөө гараараа барьчихаж болдоггүй юм уу” гэж хэлсэн чинь нэг залуу нь “чи муу өвгөн төгцөг юу юм бэ, гуйлгачин минь чамтай яриагүй шүү” гэхээр нь би чиний аавтай чинь л адилхан хүн шүү гэхэд “миний аав чам шиг гуйлгачин биш” гээд миний нүд рүү цохиж унагаад өшиглөөд байхаар нь байрнаас гарсан чинь араас гарч ирээд намайг дахиад хэд хэдэн удаа цохисон... Тухайн үед хаалгаар нэг өндөр залуу орж ирээд баахан будаг эд хогшил шидээд байхаар нь миний дүү чи нэг гараараа нөгөө гараа барьж болдоггүй юм уу гэхэд муу хөгшин төгцөг минь дуугүй бай гэхээр нь би аав шиг чинь хүн юм хэлж байна гэхэд тухайн залуу миний аав бол мөнгөтэй хүн гэх зэргээр хэлж байсан. Тэгээд сандал дээр сууж байхад миний урд ирээд цохих шиг л болсон манараад явсан. Тэгээд нүдний дээрээс цус гараад байсан... ******* гаднаас хаалга учиргүй нүдээд орж ирээд ажил явахгүй байна гэж юм шидлээд тэр үед ******* нөхөр *******гийн толгойг тэврээд сууж байсан. Тэр үед араар нь тойрч ирээд миний нүд рүү цохиод авсан, би тухайн үед манараад байж байхад ******* гар муу хөгшин төгцөг гээд өшиглөсөн.” (хавтаст хэргийн 5-6, 8-9, 2 дугаар хавтаст хэргийн 06-07 дахь тал) гэх мэдүүлэг,

Гэрч Ч.*******ийн “...******* согтуу, жолоочийнхоо хамт орж ирээд үүдний хэсэгт байсан зүйлүүд болох цахилгаан тогооны шилэн таглаа, 5 литрийн савтай цэвэр ус, хайруулын таваг, 8 килограммтай будаг зэргийг авч шидэлсэн. Тэгсэн чинь *******гийн шидсэн 5 литрийн савтай усанд ******* ах оногдоод нүд нь хавдаад цус гарсан чинь ******* ах чи яаж байгаа юм бэ, би чамайг арай ч намайг зодно гэж бодоогүй гэхэд нь ******* хэлэх, хэлэхгүйгээр харааж, загнасан... Н.******* уг байранд орж ирээд хураалттай юм нь дээр бүдэрч унаад муухай орилоод И.*******, ******* бид гурвын сууж байсан газар руу тогооны таг, 5 литрийн савтай ус, барилгын засал хийж байсан эд зүйлсийг бид хэд рүү шидсэн. Тухайн үед И.******* ах тухайн байрны зүүн урд буланд сууж байсан. Тухайн үед И.******* ах ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй суугаад байсан. Би тэгээд *******г орилоод юм шидээд байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед юм шидэж байхад гэнэт л И.******* ахын нүд нь нэлээд том хавдаад, хөхөрчихсөн байсан... Тухайн үед бид хоёр тухайн ******* гэх хүний барилгын ажпыг хийж байсан. Тэгээд гаднаас улаан галзуу орж ирээд үүдэнд хучсан байсан барилгын хавтангууд байсан, тэр нь дээгүүр яваад бүдрээд тэрүүгээр байсан юмыг мөргөөд өшиглөөд галзуурсан юм шиг гартаа таарсан бүх юмыг өшиглөөд шидээд тэгээд би гурав зүүн урд буланд байсан бид гурав руу хайруулын таваг тавын савтай ус бүх юмыг л шидсэн...” ( дүгээр хавтаст хэргийн 28-0, 29-0, 2 дугаар хавтаст хэргийн 2-25 дахь тал) гэх мэдүүлэг,

Гэрч С.*******гийн “...Н.******* жолоочийнхоо хамт орж ирээд үүдний ойролцоо байсан лаазтай будгийг өшиглөж, халуун тогооны шилэн тагийг хана руу шидэж хагалсан, барилгын өнхрүүш зэргийг авч шидсэн. Тэгж байхад л гэнэт ******* ахын зүүн нүдний хэсгээс цус гарчихсан байсан... Тэгсэн манай эхнэр хаалга нээхэд гаднаас ******* гэх залуу согтуу орж ирсэн. Орж ирэхдээ хураалттай байсан хавтан дээгүүр бүдчээд ороод ирсэн. Байранд орж ирээд юу болсон нь мэдэгдэхгүй гартаа таарсан эд зүйлсийг авч шидсэн. ******* орж ирсний дараа жолооч нь гээд нэг залуу орж ирсэн. *******г бид хэд рүү юм шидэж байхад жолооч залуу хараад зогсож байсан. ******* бид хэд рүү хашхичаад юм шидэж байхад ******* ахын нүд нь гэнэт хавдчихсан байсан... гаднаас эхнэр бид хоёроор засвар хийлгэж байсан ******* гэх хүн орж ирээд тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэгээд хаалгаар орж ирээд орж ирэхдээ хаалганы үүдэнд хураасан байсан барилгын материал дээр бүдрээд тээглэж унасан. Тэнд байсан барилгын материалыг бид гурав руу шидээд барилгын материалыг авч шидсэн... Нэг харахад ******* ахын нүднээс цус гоожиж байсан...” ( дүгээр хавтаст хэргийн 2-4, -4, 2 дугаар хавтаст хэргийн 27-29 дэх тал) гэх мэдүүлэг, Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч И.*******гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас ,79,00 төгрөг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч М.*******ийн “Иргэн ******* ******* /РД:*******/ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас ,79,00 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байгаа тухайн лавлагааг хэрэгт хавсаргаж өгнө. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй.” (2 дугаар хавтаст хэргийн -2 дахь тал) гэх мэдүүлэг, ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 9 дугаартай албан тоотод: “Тус газарт шалгагдаж буй 2428000808 дугаартай эрүүгийн хэрэгт иргэн ******* овогтой ******* (*******)- ын эрүүл мэндэд гэм хохирол учирсны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хариуцагчаар нөхөн төлүүлэх хүсэлтийг гаргаж байна." гэх албан тоот, хавсралтад: “******* овогтой ******* (*******)-ын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай зардлын задаргаа нийт дүн ,79,00 төгрөг” (2 дугаар хавтаст хэргийн 5-54 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.*******гаас ,79,00 төгрөгийг гаргуулж ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн шүүгдэгч Н.*******д холбогдох эрүүгийн 2428000808 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн ., 9.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 0 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн “Н.*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                         Т.ДЭЛГЭРМАА

                                                                                                                  Л.УГТАХБАЯР