Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 157/ШШ2026/00125

 

 

 

                                   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

                                               хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч  тоот хаягтай,“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Н холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж,796,049,61 (долоон зуун ерэн зургаан мянга дөчин есөн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* овогтой ******* нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 731 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбор төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч ******* овогтой *******оос барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг тус тус үндэслэн үндсэн зээл 417,101.31 төгрөг, үндсэн хүү 323,275.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,672.55 төгрөг, нийт 796,049.61 /долоон зуун ерэн зургаан мянга дөчин есөн төгрөг жаран нэгэн мөнгө /төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний "7 дугаар зүйлийн 7.1 талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулсанаар гэрээг дуусгавар болсонд тооцно" гэж заасан байпа.

Талууд гэрээг 18 сарын хугацаатай байгуулсан байх ба энэхүү хугацаа нь зээлдэгч гэрээний үүргээ хэсэгчлэи биелүүлж дуусах хугацааг харилцан тохиролцож тогтоосон хугацаа байх ба гэрээний үүрэг бүрэн биелүүлж дуусах эцсийн огноог тодорхойлох хүрээнд байгуулсан ба харин дуусах хугацааг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн барагдуулснаар дуусгавар болохоор тохирсон байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд зээлээ хаах эрхийг энэхүү заалтаар олгосонтой адил мөн гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй бол үүрэг үргэлжлэх зохицуулалт буюу гэрээний дагуу төлбөрийн үүрэг дуусгавар болоогүй байгаа тул гэрээ үргэлжилж байна гэсэн утга юм. Гэрээний 18 сард зээл хаагдаагүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээ тодорхойгүй хугацаагаар үргэлжилж байгаа ба шүүхийи журмаар гэрээг цуцалж гэрээний нийт хугацаа дахь үүргийг шаардаж байна.

Иймд Ч.Н МЕ-БЗГ/2022-71212 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу үүссэн 796,049,61 (долоон зуун ерэн зургаан мянга дөчин есөн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч Ч.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* *******” ХХК-с нэхэмжилсэн 796,049,61 (долоон зуун ерэн зургаан мянга дөчин есөн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулна” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Ч.*******ид холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 796,049,61 (долоон зуун ерэн зургаан мянга дөчин есөн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

3.Нэхэмжлэгч “******* лизнг” ХХК, хариуцагч Ч.Н нарын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 796,049,61 (долоон зуун ерэн зургаан мянга дөчин есөн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 796,049,61 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

  6.Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 796,049,61 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,655 төгрөгийн тал хувь болох 11,827 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,827 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Ч.*******оос улсын тэмдэгтийн хураамж 11,827 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 796,049,61 (долоон зуун ерэн зургаан мянга дөчин есөн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг хариуцагч Ч.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,655 төгрөгийн тал хувь болох 11,827 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,827 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Ч.*******оос улсын тэмдэгтийн хураамж 11,827 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ