Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 157/ШШ2026/00127

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ...............хаягтай, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

           Хариуцагч Л.Н холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,607,740 (нэг сая зургаан зуун долоон мянга долоон зуун дөчин) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2029 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, танилцаад.

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ББСБ" ХХК нь ******* 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 140000584958 тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. Уг гэрээний дагуу ******* нь "******* ББСБ" ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99947465 дугаарын Монпэй аппликейшн ашиглан 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 900,000 төгрөгийг сарын 2,0% хүүтэй зээлээр авсан ба зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй.

******* ББСБ нь *******гаас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардаж зээлдэгчийн зээлийн гэрээнд заасан хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагн нь тус хаягт оршин суудаггүй гэж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.21-ний өдрийн 101/Ш32023/27133 дугааар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ББСБ-ын зүгээс хариуцагчийн хаягийг тодруулах хүсэлт гаргаж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 02397 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан ба улмаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугааар хэлтэсийн 2025.11.27-ны өдрийн албан бичгээр ..."******* ******* (РД:..................)-ийг эрэн сурвалжлахад ...................тоот хаягт оршин суудаг"... гэж хаягийг тогтоосон. Хаягийг тогтоосноос хойш зээлдэгчийн одоогийн ашиглаж буй ..... утсаар холбогдож хэсэгчлэн төлж барагдуулах хугацаа тохирсон боловч огт төлбөр төлөөгүй. ББСБ нь Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулах журмын дагуу 2024 оны 09 сарын 10-ны өдрийн байдлаар зээлийг эрсдлийн сангаас хааж, авлага үүсгэн хүү тооцолтыг зогсоосон бөгөөд мөн өдрөөр *******гийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 900,000 төгрөг, зээлийн хүү 535,827 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,713 төгрөг нийт 1,537,540 төгрөг байна. ББСБ нь хариуцагчийн хаягийг өөрөө тогтоох боломжгүй байсан тул эрэн сурвалжлуулах ажиллагаа хийхэд 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Энэ нь *******гийн зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохирол тул түүнээс гаргуулах нь үндэслэлтэй юм. ******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул "******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,537,540 төгрөг, хохиролд 70,200 төгрөг, нийт 1,607,740 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжилсэн дүнг "******* ББСБ" ХХК-ийн Хаан банк дахь ..... тоот дансанд нэр, регистрийн дугаараа бичиж төлөх боломжтой” гэжээ.

 

2.Хариуцагч Л.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1,607,740 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,607,740 (нэг сая зургаан зуун долоон мянга долоон зуун дөчин) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-иас 900,000 төгрөгийн гэрээ байгуулж авсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийг эрсдлийн сангаас хааж, авлага үүсгэн хүү тооцоололтыг зогсоосон бөгөөд мөн өдрөөр *******гийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 900,000 төгрөг, зээлийн хүү 535,827 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,713 төгрөг, нийт 1,537,540 төгрөг байна.

ББСБ нь хариуцагчийн хаягийг өөрөө тогтоох боломжгүй байсан тул эрэн сурвалжлуулах ажиллагаа хийхэд 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн тул *******гаас нийт 1,607,740 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

3.Зохигчдын хооронд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №140000584958 дугаартай зээлийн гэрээний эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 900,000 төгрөгийг зээлээр авсан ба нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,607,740 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,607,740 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,607,740 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,674 төгрөгийн тал хувь болох 20,337 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 20,337 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 20,337 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,607,740 (нэг сая зургаан зуун долоон мянга долоон зуун дөчин) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,674 төгрөгийн тал хувь болох 20,337 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 20,337 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 20,337 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ