Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2026/00129

 

 

                                   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

                                               хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч  П газрын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Б.Ц холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох “297,235 (хоёр зуун ерэн долоон мянга хоёр зуун гучин таван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч ******* нь согтуугаар 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд ....О.С хэрүүл маргаан үүсгэж, хавсарч унагах, нүүрэн тус газарт нь цохих зэргээр биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хацрын төвгөр, гуянд цус хуралт, баруун, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор 1,600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

Дээрх гэмт хэргийн хохирогч Э.С нь Б.Ц зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг Хэнтий аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс гаргуулан авахад хохирогч Э.С нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр яаралтай тусламжид 116,022 төгрөгийн, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээ хийлгэхэд 152,863 төгрөгийн, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр амбулаторийн үзлэгт 28,350 төгрөгийн, нийт 297,235  төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн зтгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна.

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс иргэний эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлыг гэмт хэрэг зөрчлийн гэж тухай бүр ялгаж шүүлт хийх боломжгүй бөгөөд тус сум дундын прокурорын газраас хийгдсэн судалгааны хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг тодорхойлсон болно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр зохицуулсан бөгөөд прокурор итгэмжлэлгүйгээр оролцох эрх нээлттэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул *******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 297,235 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч *******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 297,235 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...297,235 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлнө” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч П газар нь хариуцагч *******т холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох “297,235 (хоёр зуун ерэн долоон мянга хоёр зуун гучин таван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “...зөрчлийн улмаас ...хохирогчид учирсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр заасан.

3.Нэхэмжлэгч П газар нь хариуцагч *******аас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 297,235 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 294,235 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч П газар нь улсын тэмдэгтийн хураамж 9567 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 4783 төгрөг 50 мөнгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч П газрын нэхэмжилсэн “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох “297,235 (хоёр зуун ерэн долоон мянга хоёр зуун гучин таван) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П газар нь улсын тэмдэгтийн хураамж 9567 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 4783 төгрөг 50 мөнгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ