Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2026/00135

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ...................хаягтай “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

................ тоотод оршин суух Ц.М холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,120,401 (нэг сая нэг зуун хорин мянга дөрвөн зуун нэг) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* нь Ц.М 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 232011379 тоот Зээлийн гэрээгээр 500,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Нэхэмжлэгч нь зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтөө төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд зээлдэгч төлнө гэдгээ илэрхийлдэг ч өр төлбөрөө төлөлгүй нэхэмжлэл гаргах үеийг хүргээд байна. Иймд хариуцагчийн "Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г байгуулан зээлийн аппликэйшнээр дамжуулан авсан зээлд хариуцагч ******* нийт 1,120,401.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "******* ******* ББСБ" ХХК-д олгож өгнө үү” гэжээ.

 

2.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...1,120,401 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.2026 оны 04-р сараас эхлэн 200,000 төгрөгийг төлнө” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Ц.М холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,120,401 (нэг сая нэг зуун хорин мянга дөрвөн зуун нэг) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

2.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК, хариуцагч Ц.М нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,120,401 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,120,401 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

            5.Хариуцагч Ц.М нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,120,401.00 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,440 төгрөгийн тавин хувь болох 15,720 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,720 төгрөгийг, хариуцагч Ц.М улсын тэмдэгтийн хураамж 15,720 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,120,401 (нэг сая нэг зуун хорин мянга дөрвөн зуун нэг) төгрөгийг хариуцагч Ц.М нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,440 төгрөгийн тавин хувь болох 15,720 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,720 төгрөгийг, хариуцагч Ц.М улсын тэмдэгтийн хураамж 15,720 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ