Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/06 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 28 өдөр                                            Дугаар 2026/ДШМ/06                                                         Даланзадгад сум

 

 

 

Д.*******-*******, Ч.*******, Д.*******,

Н.*******, Н., О.х,

 С.*******, М., Ж.,

“******* ******* *******” ХХК нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ч.Түмэн-Өлзий /цахим/

Яллагдагч Ч.******* /цахим/

Яллагдагч С.*******ын өмгөөлөгч Б.Ганпүрэв /цахим/,

Яллагдагч О.хын өмгөөлөгч Ж.Бат******* /цахим/,

Яллагдагч Ч.*******ийн өмгөөлөгч Г.Ганцэцэг /цахим/,

Яллагдагч “******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Мөнхчимэг /цахим/

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/367 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Д.*******-*******, Ч.*******, Д.*******, Н.*******, Н., О.х, С.*******, М., Ж., “******* ******* *******” ХХК нарт холбогдох дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Яллагдагч - овогт ын *******-******* /РД: / нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалд буюу Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дүгээр ангид бичиг баримтын шалгагчаар ажиллаж байх хугацаандаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 4 олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, ...үзүүлэх” гэж заасныг,

Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/131 дугаартай тушаалаар баталсан “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.2-т “Тээврийн хэрэгслийг зориулалтын талбайд зогсоосны үзлэгийг хил зөрчигч нуугдаж болзошгүй орон зай, овор ихтэй ачаа, бараанд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хийж илэрсэн зөрчлийг шуурхай шийдвэрлэнэ” гэж заасныг,

Хилийн цэргийн дүгээр ангийн тээврийн хэрэгслийн шалгагчийн “Албан тушаалын тодорхойлолт”-ын Албан тушаалын зорилтод “Зорчигч тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх, хилийн зөрчлийг илрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг " ” ХХК-ийн нягтлан бодогч Б.*******ыг хилээр дараалал харгалзахгүйгээр зорчиход туслалцаа үзүүлэх зорилгоор буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Өмнөговь аймгийн сумын дахь боомтод байрлах Хилийн цэргийн дүгээр ангийн ажлын байрандаа байхдаа иргэн Б.*******аас өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг тоот дансаар 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийн хахуулийг,

Мөн Д.*******-******* нь Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн дүгээр ангийн ын авто замын шалган нэвтрүүлэх заставын Хангалтын эрхэлсэн орлогчоор ажиллаж байх хугацаандаа дээрх хуулийн зохицуулалтаас гадна Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.9-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойших хугацаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж “ ” ХХК-ийн нягтлан бодогч Б.*******ыг хилээр дараалал харгалзахгүйгээр зорчиход туслалцаа үзүүлэх зорилгоор буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Өмнөговь аймгийн сумын дахь боомтод байрлах Хилийн цэргийн дүгээр ангийн ажлын байрандаа байхдаа иргэн Б.*******аас өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөгийн, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийн хахуулийг,

Мөн тэрээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дүгээр ангийн ын авто замын шалган нэвтрүүлэх заставын Хангалтын эрхэлсэн орлогчоор ажиллаж байх хугацаандаа дээрх хуулийн зохицуулалтыг тус тус зөрчиж нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ эхлэл” ХХК-ийн менежер О.хаас хилчдийн баярын үйл ажиллагаа болон Хилийн цэргийн дүгээр ангийн ын авто замын шалган нэвтрүүлэх заставын өрөөг засварлах, засвар үйлчилгээ хийх зорилгоор буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд ажлын байрандаа байхдаа өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг тоот дансаар 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, эхнэр Т.ийн “Хаан” банкинд эзэмшдэг тоот дансаар 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 800,000 төгрөгийн хахуулийг, нийт 5,800,000 төгрөгийг хахуулийг үргэлжилсэн үйлдлээр авсан гэх,

Яллагдагч овогт ын х /РД: / нь Өмнөговь аймгийн сумын Цагаан хад суурьшлын бүсэд нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг " эхлэл” ХХК-нд менежерээр ажиллаж байх хугацаандаа хилчдийн баярын үйл ажиллагаа, Хилийн цэргийн дүгээр ангийн ын авто замын шалган нэвтрүүлэх заставын өрөөг засварлах, засвар үйлчилгээ хийх буюу “ эхлэл” ХХК-нд давуу байдал бий болгох, тус компанийн тээврийн хэрэгслүүдийг хилээр саадгүй нэвтрүүлэх зорилгоор Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн дүгээр ангийн ын авто замын шалган нэвтрүүлэх заставын Хангалтын эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан Д.*******-*******т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өмнөговь аймгийн сумын дахь боомтод байхдаа өөрийн “Хаан” банкинд эзэмшдэг тоот данснаас Д.*******- *******ын “Хаан” банкинд эзэмшдэг тоот данс руу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн түүний эхнэр Т.ийн “Хаан” банкинд эзэмшдэг тоот данс руу 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 800,000 төгрөгийг, нийт 2,800,000 төгрөгийн хахуулийг үргэлжилсэн үйлдлээр өгсөн гэх,

Яллагдагч овогт ы ******* /РД:/ нь нийтийн албан тушаалд буюу Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь гаалийн газарт Нягтлан бодогч Гаалийн улсын байцаагчаар ажиллах хугацаандаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж, Хахууль өгөгч Д.ы “ ” ХХК-ийн нүүрс ачих, буулгах талбайд дараалал харгалзахгүйгээр нэвтрэх гэсэн түүний ашиг сонирхлын төлөө өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдлийг буюу “ ” ХХК-ийн нүүрс ачих, буулгах талбайд Д.ыг жолоодож явсан тээврийн хэрэгслийн хамт “нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5090262384 дугаартай дансаар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөгийн хахууль авсан гэх,

Яллагдагч овогт гийн /РД: ЕП67042511/ нь Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1,7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 7.1.5-д заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл (Төрийн албаны зарчим)-ийн 7.1 дэх хэсэг (Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална)-ийн 7.1,7- д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэснийг тус тус зөрчиж Замын-Үүд дэх Гаалийн газарт “ ” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн 25,700 кг угаасан ноолуурыг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаалийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж, гаалиар нэвтрүүлж, албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, мөн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн 25,860 кг угаасан ноолуурын гаалийн хяналт шалгалтыг хийж албан үүргээ гүйцэтгэхийн тулд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “ ” ХХК- ийн менежер С.*******аас “Bayrlalaa” гэх утгаар шилжүүлсэн 100,000 төгрөгийг “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн тоот дансаар дамжуулан хахуульд авсан гэх,

Яллагдагч овогт гийн ******* /РД: / нь “ ” ХХК-ийн менежерээр ажиллах хугацаандаа тус компанийн Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортолж буй 10,344 кг хэмжээтэй угаасан ноолуурыг Монгол Улсын Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүд дэх Гаалийн боомтоор нэвтрүүлэхдээ хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө буюу Гаалийн хяналт шалгалтыг түргэн шуурхай хийж гүйцэтгүүлж барааг гаалиар нэвтрүүлж компанид давуу байдал бий болгуулах зорилгоор хяналт шалгалтын ажиллагааг явуулж байсан тус Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.гийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн “Хаан” банканд эзэмшдэг тоот данснаас “Bayarlalaa” гэх утгаар 100,000 төгрөгийг Н.гийн “Хаан” банканд эзэмшдэг тоот данс руу шилжүүлж хахуульд өгсөн гэх,

Яллагдагч овогт гийн ******* /РД: / нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 -д заасан нийтийн албан тушаалд буюу Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/33 дугаартай тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа дахь Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа: Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.4-т “гаалийн улсын байцаагч нь Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ" гэсэн тангаргийг гаалийн улсын байцаагчийн эрх авахад өргөнө”, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2 дахь хэсгийн 274.2.1-д “өргөсөн тангарагтаа үнэнч, гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг чанд хадгалж, хувь хүний нэр хүндийг гутаахгүй байх” гэж заасныг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д "албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, ...үзүүлэх” гэж заасныг,

Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт “Албан тушаалын болон мэргэжил, мэргэшлийн байдлыг ашиглаж хууль бусаар ашиг, хонжоо олох, бусдад давуу байдал олгох, үйлчлүүлэгчид хувийн чанартай хүсэлт /зээлээр бараа авах, мөнгө зээлэх, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нь хэрэглэх, бусдын мөнгөөр гадаадад зорчих, хямд үнээр бараа худалдан авах үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчилгээ хүсэх зэрэг/ шууд буюу шууд бус /үйл хөдлөлөөрөө илэрхийлэх, хоёрдмол утгатай үг, яриа хэрэглэх зэрэг/-аар гаргах”, 3.1.8 дахь хэсэгт “албан үүргээ хэрэгжүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс шан харамж авах” гэснийг тус тус зөрчиж:

Өмнөговь аймгийн сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хад суурьшлын бүсэд байрлах нүүрс ачиж буулгах талбайн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг “******* ******* *******” ХХК-ийн талбайн эрхлэгч ын ын тус компанийг гаалийн хяналтын бүсээр саадгүй үйл ажиллагаа явуулах ашиг сонирхлын үүднээс Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 382 тогтоолын 19 дүгээр хавсралтаар батлагдсан Гаалийн ерөнхий газрын харьяа дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэгч гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын хүрээнд “...зөрчилтэй тэмцэх, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулах, хуульд заасан эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хэрэгжүүлэх, хуульд заасан хойшлуулшгүй тохиолдлын ажиллагааг хэрэгжүүлэх, гаалийн дахин шалгалт явуулах, гэмт хэргийн жтэй үйлдлийг илрүүлэх...” гэсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “******* ******* *******” ХХК-ийн талбайн эрхлэгч М.ын “Хаан” банкинд эзэмшдэг тоот данснаас шилжүүлсэн 200,000 төгрөгийг дахь Гаалийн газрын Захиргаа дотоод асуудал хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Х.ын “Хаан” банкинд эзэмшдэг тоот дансаар дамжуулан хахууль авсан гэх,

Яллагдагч овогт н ******* /РД: / нь нийтийн албан тушаалд буюу дахь гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар ажиллах хугацаандаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7- д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж заасныг, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.4-т “Гаалийн улсын байцаагч нь “Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ”, мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2-т “Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ” гэж заасныг, 274.2.2-т “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, 8 хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх”, 274.2.5-т “гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах” гэж заасныг, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2 дахь хэсгийн 2.1.4-т “бусдын нөлөөнд үл автах, албан тушаалыг нь урвуулан ашиглахыг санаархсан аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх” гэж заасныг, Гаалийн улсын байцаагчийн “Албан тушаалын тодорхойлолт”-ын ажлын байрны зорилго (гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдэлд суурилсан гаалийн хяналт, шалгалт хийх), ажлын байрны нэгдүгээр үндсэн зорилтын 1.2-т (гаалийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, холбогдох арга хэмжээ авах), 1.4-т (Гаалийн хяналтын бүс, баталгаат бүс, тусгай бүсэд дэглэм, журмыг сахиулах) гэж заасныг тус тус зөрчиж, Өмнөговь аймгийн сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр “Цагаан хад”- д байрлах нүүрс ачиж буулгах талбайн зориулалтаар үйл ажиллагаа явуулах “******* ******* *******” ХХК-ийн талбайн эрхлэгч ын ын 3******* ******* *******" ХХК-ийн гаалийн хяналтын бүсээр саадгүй үйл ажиллагаа явуулах ашиг сонирхлын үүднээс Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 382 тогтоолын 25 дугаар хавсралтаар батлагдсан Гаалийн ерөнхий газрын харьяа дахь гаалийн газрын Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын хүрээнд “Бичиг баримтын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой олон улсын гэрээ, конвенц болон хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилтийг хангах, Гаалийн холбогдох хууль тогтоомжийн дагуу эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг хийх, Гаалийн тариф, татварын хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг бүрэн гүйцэд ногдуулж хураах, Гаалийн мэдүүлэг, гаалийн мэдээллийн сангийн бүрдэлт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг хэрэгжүүлэх, Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаатай холбоотой гарсан өргөдөл (хүсэлт, гомдол, маргаан) цаг үеийн чанартай хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх шийдвэрийн төсөл боловсруулах, танилцуулах, Гаалийн бүрдүүлэлт, бүрдүүлэлтийн горим, барааны ангилал, гарал үүсэл, гаалийн үнэ, үнэлгээний хяналтыг хэрэгжүүлэх, Түр горимын гаалийн бүрдүүлэлтийн хугацаанд хяналт тавьж, татварын өр, авлага үүсгэхгүй байх, Засгийн газрын тогтоолын дагуу татвар хойшлогдсон, болон хэсэгчлэн төлөх гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах” гэсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд өөрийн “Хаан" банк дахь дугаарын дансаар дамжуулан “******* ******* *******” ХХК-ийн талбайн эрхлэгч ын ын “Хаан” банк дахь дугаарын данснаас 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 800,000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 500,000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн 100,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн 100,000 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 200,0 төгрөгийг, нийт 1,700,000 төгрөгийн хахуулийг,

Мөн тэрээр дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа хахууль өгөгч Г., Б.Ганболд нарын Япон Улсаас импортоор оруулж ирсэн, авто ма, ачааны авто маы сэлбэг хэрэгсэл зэргийг Замын-Үүд дэх гаалийн хилээр нэвтрүүлэх үед буюу 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлгийн 02-2151010-17Ю24Р, 02- 2151010-17Ю2503Р, 02-2151010-17-102504К, 02- 2151010-17Ю2505Р, 02-2151010- 17Ю2507Р дугаартай 5 ачаа, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлгийн 02- 2151010-19-Ю0125Р дугаартай ачаа зэрэгт хяналт, шалгалт хийж гаалийн улсын байцаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан (Гаалийн хяналт, шалгалтыг хийх) чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахын тулд “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар дамжуулан иргэн Б.Ганболдоос 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 12 удаагийн шилжүүлгээр нийт 2,200,000 төгрөгийн хахуулийг, Мөн иргэн Г.ээс 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн үйлдлээр 2,020,000 төгрөгийн хахуулийг, “Улаан хуран дөл” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортоор оруулж ирсэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мэдүүлгийн 02-2141023-19- Ю3590К, 02-2141023-19-Ю3593Р, 02-2141023-19-Ю3590К дугаартай 3 ачаа, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлгийн 02-2141023-19-Ю4163Р, 02-2141023- 19- Ю4164Р дугаартай 2 ачаа, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн мэдүүлгийн 02-2141023-19-Ю0160Р, 02- 2141023-19-Ю0162Р дугаартай 2 ачаа, нийт 7 удаа гаалийн хилээр нэтрүүлэх бараа, авто маы сэлбэг хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт хийхэд дэмжлэг үзүүлж, барааны жин тонны зөрүүтэй, зөрчилтэй байдлыг нуун дарагдуулж бага үнийн дүнгээр бүхий үнэлгээ тогтоолгож өгсний хариуд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсний хариуд “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар дамжуулан “Улаан хуран дөл” ХХК- ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнээс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нийт 9 удаагийн үйлдлээр 6,650,000 төгрөгийн хахуулийг

Мөн Гаалийн улсын байцаагч Н.******* нь Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/169 дугаартай тушаалаар дахь гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар томилогдож ажиллаж байх хугацаандаа иргэн Ж.ийн унаж нүүрс тээвэр хийж байсан УНО улсын дугаартай, норт бенз маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “Захиалга дуудлага”, “******* ******* *******”, “ ” зэрэг нүүрс ачилт, буулгалтын талбайгаас нүүрс ачих үед нь дэмжлэг үзүүлж, оочир дараалал зөрчүүлж ачилт хийлгэсний хариуд буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар дамжуулан Ж.оос 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 12 удаагийн үйлдлээр 3,200,000 төгрөгийн хахуулийг, нийт үргэлжилсэн үйлдлээр 15,770,000 төгрөгийн хахуулийг авсан гэх,

Яллагдагч овгийн ын /РД: / нь өөрийн компанийг гаалийн хяналтын бүсээр саадгүй үйл ажиллагаа явуулах ашиг сонирхлын үүднээс дахь гаалийн газрын Хэрэг бүртгэгч, гаалийн улсын ахлах байцаагч гийн *******ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өмнөговь аймгийн сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр “Цагаан хад”-д өөрийн “Хаан” банк дахь дугаарын данснаас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дахь гаалийн газрын Захиргаа дотоод асуудал хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч ийн ын “Хаан” банк дахь дугаарын дансаар дамжуулан 200,000 төгрөгийн хахууль өгсөн, Мөн тэрээр “******* ******* *******” ХХК-ийн гаалийн хяналтын бүсээр саадгүй үйл ажиллагаа явуулах ашиг сонирхлын үүднээс дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч н *******ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өмнөговь аймгийн сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр “Цагаан хад”-д өөрийн “Хаан” банк дахь дугаарын данснаас түүний “Хаан” банк дахь дугаарын дансанд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 800,000 төгрөгийн, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийн, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөгийн, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөгийн, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөгийн, нийт үргэлжилсэн үйлдлээр 1,900,000 төгрөгийн хахуулийг бусдад өгсөн гэх,

Яллагдагч “******* ******* *******” ХХК /РД: / нь тус компанийн ашиг сонирхлын төлөө талбайн эрхлэгч М.аар дамжуулан гаалийн хяналт, бүрдүүлэлтийг саадгүй явуулж давуу байдал бий болгох зорилгоор дахь гаалийн газрын Хэрэг бүртгэгч, гаалийн улсын ахлах байцаагч гийн *******ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өмнөговь аймгийн сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр “Цагаан хад”-д өөрийн “Хаан” банк дахь дугаарын данснаас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дахь гаалийн газрын Захиргаа дотоод асуудал хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч ийн ын “Хаан" банк дахь дугаарын дансаар дамжуулан 200,000 төгрөгийн хахуулийг,

Мөн дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч н *******ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өмнөговь аймгийн сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр “Цагаан хад” орчмоос “Хаан” банк дахь дугаарын данснаас түүний "Хаан” банк дахь дугаарын дансанд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 800,000 төгрөгийн, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийн, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөгийн, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөгийн, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөгийн хахуулийг, нийт 1,900,000 төгрөгийн хахуулийг үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн өмнөөс өгсөн гэх,

Яллагдагч овогт ийн /РД: / нь Өмнөговь аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ таван” ХК-ийн нүүрсний уурхайгаас нүүрс ачихдаа буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд өөрийн нүүрс тээвэрт явж байсан УНО улсын дугаартай, “Норт бенз” маркийн тээврийн хэрэгсэлд “Захиалга дуудлага”, “******* ******* *******”, “ ” зэрэг нүүрс ачилт, буулгалтын талбайгаас нийт 8 удаа нүүрс ачиж, улмаар оочир дарлалгүйгээр богино хугацаанд үүрс ачилт, буулгалтын талбайгаас гарч явах байдлаар өөртөө давуу байдал олж авсны хариуд дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Н.*******ийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн “Хаан” банканд эзэмших 56761771 дугаарын данснаас түүний "Хаан” банканд эзэмших дугаарын данс руу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, нийт 3,200,000 төгрөгийн хахуулийг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******-*******,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.*******,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.*******т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.х,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.ад,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.ид

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “******* ******* *******” ХХК нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн сум дахь сум дундын шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар яллагдагч Д.*******-*******, О.х, Ч.*******, Н., С.*******, Д.*******, Н.*******, М., “******* ******* *******” ХХК, Ж. нарт холбогдох эрүүгийн дугаартай 82 /наян хоёр/ хавтаст хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол Д.*******-*******, О.х, Ч.*******, Н., С.*******, Д.*******, Н.*******, М., “******* ******* *******” ХХК, Ж. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Шүүгчийн захирамжийн “Үндэслэх” нь хэсэгт:

“...Захирамж магадлалд заасан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийж хэрэгт хавсаргаагүй, шүүгчийн захирамж, магадлалын биелэлт хангагдаагүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаануудыг бүрэн хийж гүйцэтгэснээр тухайн хэргийн бодит байдлыг тогтоох, нотолбол зохих байдлыг нотлох чухал ач холбогдолтой юм.

Шүүгчийн захирамж, магадлалд заасан ажиллагааг бүрэн хийлгэхээр яллагдагч нарын өмгөөлөгч нараас гаргасан дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, нотолбол зохих байдлыг нотлох ач холбогдолтой, хэрэгт хамааралтай байна. Иймд захирамж, магадлалын биелэлтийг бүрэн хангуулах, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох, нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотлуулахын тулд яллагдагч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бүрэн хангаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр ....буцааж шийдвэрлэлээ. Тус захирамжид дурдаагүй боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн асуудлаар мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй...” гэж дүгнэжээ.

Шүүгчийн захирамжийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүгчийн захирамжийн “..захирамж магадлалд заасан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийж хэрэгт хавсаргаагүй, шүүгчийн захирамж, магадлалын биелэлт хангагдаагүй байна...” гэх тухайд Нэр бүхий яллагдагч нарт холбогдох дугаартай хэрэгт тус прокурорын газраас 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 255 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Улмаар Өмнөговь аймгийн сумын сум дундын шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/270 дугаартай захирамжаар “...Яллагдагч Н.*******ийн Г.ээс 2017.07.09-ний өдрөөс 2017.11.30-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн үйлдлээр 2,020,000 төгрөгийн хахууль авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч Г.ээс гэрчээр мэдүүлэг аваагүй байх тул мэдүүлэг авах... Д.*******ын холбогдсон хэрэгт гэрч Х. “тухайн цаг хугацаанд дахь гаалийн улсын ахлах байцаагч ы төрсөн эцэг нь нас барсан юм тэгээд би мөнгө хурааж байсан юм. Тэр л мөнгө болов уу гэж бодож байна. Тэгэхээр *******, хоёр л мөнгө хийсэн юм шиг байна гэж мэдүүлсэн байх ба ы эцэг хэзээ нас барсан, хандив гэх зүйлд хэн хэн хэдэн төгрөг өгснийг гэрч Х.аас руу хэзээ хэрхэн шилжүүлснийг тогтоох... Ч.*******ийн холбогдсон хэрэгт гэрч Ч. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаалийн улсын байцаагч *******ийн дансанд 300,000 төгрөгийг нь хийсэн гэж мэдүүлсэн байх, ба мөнгө шилжүүлэхдээ утгыг гэж шилжүүлсэн болох нь банкны хуулганаас харагдаж байна.

Иймээс гэрч Д.аас 2019.12.12-ны өдөр шилжүүлсэн гэх 300,000 төгрөгийг ямар зорилгоор, хэний нэрийн өмнөөс шилжүүлсэн, утгыг гэж яагаад бичих болсон шалтгаан нөхцөлийг тодруулж мэдүүлэг авах” зэрэг болон өмгөөлөгч нараас гаргасан хүсэлттэй холбоотой нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг нэмж гүйцэтгэх хэрэгтэй..” гэж буцаасан үүнийг прокуророос эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 76 дугаартай эсэргүүцэл бичсэн.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцээд “...Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан дүгнэлт үндэслэлтэй, мөн хэргийн харьяаллыг буруу тогтоосон түүнчлэн олон холбогдогчид холбогдох хэргийг нэгтгэн шалгаж нэг хэрэг болгосон нь хэргийг түргэн шуурхай шалгаж, шийдвэрлэх боломжгүй болгосон байна...” гэж дүгнэж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож 2024/ДШМ/05 дугаартай магадлал гаргасан.

Улмаар прокуророос хэргийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн үүнийг дурдвал Г.ээс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр мэдүүлэг авсан /77хх-ийн 217-219 дүгээр хуудас/,

Д.аас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрчээр мэдүүлэг авсан /78-р хавтаст хэргийн 165 дугаар хуудас/ зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

Мөн Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан “...олон холбогдогчид холбогдох хэргийг нэгтгэн шалгаж нэг хэрэг болгосон нь хэргийг түргэн шуурхай шалгаж, шийдвэрлэх боломжгүй болгосон байна...” гэх асуудалтай холбоотой хийгдсэн ажиллагааг дурдвал хэргийг анх шүүхэд шилжүүлэх үед нийт Б., Г., Д.*******-*******, О.х, Д.Ариунболд, Б., С., Д.Амартүв, Ч.*******, Б., О., Н., С.*******, ХХК, О., Б., Ч., Д.*******, Н.*******, М., ******* ******* ******* ХХК, 22. Ж., У., Ц.Түвжаргал нарын 22 хүн 2 хуулийн этгээдэд холбогдох хэрэг байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Б., Г., Д.Ариунболд, Б., С., Д.Амартүв, Б., О., О., Б., Ч. 11 хүнд холбогдох хэргийг тусгаарлаж “ ” ХХК-д холбогдуулан яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож 9 хүн 1 хуулийн этгээдэд холбогдох хэрэг болгож хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Мөн нэр бүхий яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгахдаа сумын нүүрс тээвэр болон хил, гаалийн асуудалтай холбоотой асуудлыг шалгах зорилгоор Цагдаа, АТГ, ТЕГ зэрэг мөрдөн шалгах байгууллагууд хамтарсан ажлын хэсэг болж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нэр бүхий яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул тус бүрийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд харин яллагдагч нарт холбогдох хэд хэдэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэгтгэн шалгаагүй болно.

Хэрэв шүүх дээрх нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд зааснаар тусгаарлах эрх хэмжээг хуулиар олгосон байтал өөрт олгогдсон эрх хэмжээг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэхээр байх бөгөөд энэ нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэхээргүй байна. 2. Шүүгчийн захирамжид заасан “...хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох, нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотлуулахын тулд яллагдагч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бүрэн хангаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр ....буцааж шийдвэрлэлээ...тус захирамжид дурдаагүй боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн асуудлаар мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй...” гэх үндэслэлийн тухайд.

Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь шүүгч, прокурор, өмгөөлөгч нарт ойлгомжтой байхын зэрэгцээ хэргийн оролцогч нарт шууд ойлгогдохоор тодорхой үг хэллэгээр, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдэх ёстой.

Шүүх буюу шүүгч хууль ёсны шаардлага хангасан шийдвэр гаргахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь үүрэг болгон хуульчлан заасан. Шүүхийн шийдвэр нь зөвхөн бодит нөхцөл байдалд үндэслэсэн байх ёстой буюу шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр нь хэрэг маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана.

Мөн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шүүхээр жлэн судлагдсан нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангагдана.

Гэтэл Өмнөговь аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан хэргийн бодит байдал тогтоох гэх үндэслэл хэрэгт авагдсан ямар үйл баримт түүнд хийсэн прокурорын дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа болох, мөн ямар үйл баримтыг тогтоож чадаагүй талаар тодорхой дурдаагүй байгаагаас гадна, тус захирамжид дурдаагүй боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн асуудлаар мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэх нь гэдэг нь мөн эргэлзээтэй, зөрүүтэй гэж үзсэн нотлох баримт болон үйл баримтыг тухайлан зааж дурдаагүй байх тул түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх шаардлагад нийцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчжээ.

Иймд Өмнөговь аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/367 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд зааснаар харьяаллыг зөрчсөн гэдэг зүйлийг шүүхийн захирамжид дурдаагүй. Харин өмгөөлөгчийн хүсэлтэд заасан асуудлыг анхаарах нь зүйтэй гэдэг байдлаар буцаасан захирамжид дурдсан. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан газар, харьяаллыг шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан харьяаллыг прокурор зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурор харьяаллын дагуу шилжүүлсэн. Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн учир сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын хувьд Өмнөговь аймгийн сум байна. Тийм учраас сум дахь сум дундын шүүх рүү шилжүүлнэ гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт зааснаар ын сум дахь сум дундын шүүх рүү шилжүүлсэн. Өмгөөлөгч нар сая давж заалдах үүх хуралдаанд хэлэхдээ хэд хэдэн хүнд холбогдох хэргийг нэгтгэсэн гэж яриад байна. Өмнө гаргасан тайлбартаа би хэлсэн. Дээрх хэргийг анх 2021 онд нүүрсний сонсголын үеэр Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байгаа хил, гаалийн ажилчид, мөн нүүрс тээвэртэй холбоотой үйл ажиллагааг шалгасан. Энэ шалгалтын явцад хэрэг бүртгэлтийн хэргийг нээх, шалгаад хэд хэдэн албан тушаалтнууд буюу албаны үйл ажиллагаатай нь холбоотой шалгалтын ажиллагааг явуулахад энэ яллах дүгнэлт үйлдэгдсэн. Нэр бүхий албан тушаалтнууд нь бусдаас хээл хахууль авсан гэсэн нөхцөл байдал тогтоогдсон учир тухайн хэрэгт нь яллагдагчаар татсан, түүнээс өөр хэрэгт яллагдагчаар татаж хэргийг нэгтгэсэн зүйл байхгүй. Хэрэв шүүх хэргийг буцаах шаардлагатай, энэ хэргийг тусгаарлах шаардлагатай гэж үзэх юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд зааснаараа тусгаарлах эрх хэмжээ нь шүүхэд байгаа гэж прокуророос үзсэн. Мөн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлал биелэгдэх учиртай. Үүнийг прокурор биелүүлээгүй байна гэдэг. Тэгэхээр энэ давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан асуудлуудыг дурдах юм бол хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж дурдсан. Тэгэхээр буцаасан үндэслэл нь н.ыг гэрчээр мэдүүлэг авах, О.хаас мэдүүлэг авах гээд нэр бүхий хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авах процесс ажиллагаа хийгдээгүй байна. Эдгээрийг тодруулах нь зүйтэй гэдэг ажиллагааг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн. Тэгээд энэ хүрээнд энэ ажиллагааг хийж нэр бүхий хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авсан. Мөн хэргийн харьяаллыг буруу тогтоож, олон холбогдогчид холбогдох хэргийг нэгтгэн шалгаж нэг хэрэг болгосон нь хэргийг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх боломжгүй болгосон байна гэсэн болохоос бус энэ хэргийг тусгаарлаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзээгүй. Тэгэхээр прокурор давж заалдах шатны шүүхэд олон холбогдогчтой болгоод, түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх боломжгүй болгосон гэдэг магадлалыг хүлээж аваад хоёр хуулийн этгээд, 22 хүнд холбогдох хэргээс тусгаарлаж, нэг хуулийн этгээд 9 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тэгэхээр үүнийг магадлалд дурдсан ажиллагаа хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй. Өмгөөлөгч Ж.Бат*******ийн зүгээс яагаад олон хүнийг нэгтгэсэн бэ? Д.*******-*******, О.х нарын үйлдэл нь тусдаа гэдэг. Гэтэл Д.*******-******* нар нь нэр бүхий хүмүүсээс хахууль авахдаа Д.*******, О.х нар өгснөөрөө холбогдож байгаа. Мөн дээрээс нь энэ гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрийн хувьд Өмнөговь аймгийн сумын шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт болсон учраас нэг шүүхэд хэрэг хүргүүлэхдээ хэд хэдэн үйл баримтыг шалгасан асуудлыг тусгаарлаж хэргийг шийдвэрлэх нь давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдаад байгаа түргэн шуурхай шахаж шийдвэрлэхэд өөрөө саад болно гэж үзсэн учраас ажлын хэсэг байгуулагдаж, хэргийн хүрээнд энэ хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн О.хаас засвар гэж аваад Д.*******-******* нь ачаа татсан. Гэтэл О.хыг хилээр очер дараалалгүй нэвтрэх зорилгоор авсан, өгсөн хоёр хүний утгыг зөрүүтэй байдлаар дурдсан гэдэг зүйлийг өмгөөлөгчөөс хэлсэн. Хэргийн утга хэсэгт О.хад холбогдуулж ачаа татахдаа хахууль өгсөн үйлдэлд нь Д.*******-*******т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулсан. Ингэхдээ заставын өрөөг засварлах, засвар үйлчилгээ хийх буюу давуу байдал болгох, тус компанийн тээврийн хэрэгслийг хилээр саадгүй нэвтрүүлэх зорилгыг агуулахдаа энэ заставын өрөөг засварлах, энэ ажилд нь хахууль хэлбэрээр мөнгө өгөөд байна гэдэг байдлаар прокурор яллах дүгнэлтдээ дурдсан. Мөн Д.*******-*******ын үйлдлийг ч гэсэн дурдахдаа Д.******* болон О.х нараас хахууль авах гэмт хэргийг үйлдэхдээ хуулийн зохицуулалтыг тус тус зөрчөөд, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг О.хаас хилчдийн баярын үйл ажиллагаа болон заставын өөрөөг засварлах зорилго нь байсан учраас энэ мөнгийг авсан байна гэдэг байдлаар Д.*******-*******ыг яагаад О.хаас хахууль авсан гэдэг зорилгыг тодорхойлж бичсэн болохоос биш, хахууль авах үйл баримтыг бичээгүй. Авах үйл баримтыг хэргийн товч утгын дээд хэсэгт нь очер дараалалгүй зорчиход туслалцаа үзүүлэх зорилгоор гээд прокурор дурдсан байгаа. Мөн Л. гэж хүнээс авсан эсэх, гаалийн байгуулагчийг асуух шаардлагатай гэдэг зүйлийг өмгөөлөгчийн зүгээс хэлсэн. Шүүгч үүнийг буцаасан захирамждаа дурддаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд дээр ямар нөхцөл байдал тогтоогдсон юм бэ гэхээр Ж.******* нь өөрөө нэр бүхий хүнээс хахууль авах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн харилцах банкны дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон. Түүнээс өөр бусад гаалийн байцаагч энэ мөнгийг шилжүүлж авсан гэдэг зүйл хэрэгт авагдсан баримтаар тогтоогүй. Мөн н.аас хоёр ч удаа гэрчээр мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахад Ж.******* нь намайг хэлээд гаалиар бараа гаргах хятад компани нь Ж.*******ийн утсыг өгсөн. Тэгээд Ж.*******тэй холбогдоод би энэ мөнгийг шилжүүлсэн гэдэг зүйлийг хэлдэг. Тэгэхээр Ж.*******эд хахууль болгож өгсөн мөнгө нь өөрөө эргэлзээтэй, өөр гаалийн байцаагч авсан гэж үзэх нөхцөл байдал байгаа эсэхийг прокурор тогтоогоогүй гэж Г.Ганцэцэг өмгөөлөгчийн зүгээс хэлээд байгаа үндэслэл нь учир дутагдалтай гэж үзэж байна. Мөн Ч.Мөнхчимэг өмгөөлөгч “******* ******* *******” ХХК-иас орчуулагчаар н.Түвтөрийг оролцуулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гээд байгаа. Гэтэл хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн нэр бүхий хүмүүс нь “******* ******* *******” ХХК-ийн хүмүүс, н.Түвтөр нь “******* ******* *******” ХХК-ийн ажилтан, магадгүй “******* ******* *******” ХХК-ийн эсрэг ашиг сонирхолтой этгээдийг бид нар орчуулагчаар оролцуулаад түүнээс мэдүүлэг авсан бол энэ нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг байлцуулж мэдүүлэг авсан гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэнэ. Гэтэл нэг компанийн нэгдмэл ашиг сонирхол сонирхолтой этгээдийг орчуулагчаар оролцуулаад мэдүүлэг авсан нь ашиг сонирхлын зөрчлийг үүсгэхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлд заасан орчуулагчийн эрх, үүрэг байгаа. Ямар хүнийг орчуулагчаар оролцуулах вэ гээд тодорхой дурдагдсан. Тэгэхээр орчуулагч нь үнэн зөв орчуулах үүрэгтэй. Гэхдээ орчуулагчаар тухайн хуулийн этгээдийн хүнийг байлцуулах, тухайн хуулийн этгээдэд орчуулга өгөх боломжтой этгээдийг байлцуулж болохгүй. Үүнийг орчуулагчаар оролцуулж болохгүй гэсэн зүйлийг тусгайлан зохицуулж тусгаагүй. Тэгэхээр энэ хуулийг зөрчиж орчуулагч оролцуулсан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Ч.Мөнхчимэг өмгөөлөгчийн зүгээс дурдсан М.ад компанийн эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл өгсөн эсэхийг тодруулах шаардлагатай гээд үүнийг прокуророос хэрэгт авагдсан баримтаар тогтоосон. Энд нэр дурдаад хэлэх юм бол гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Эрдэнэжаргал нь хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн. М. нь тухайн нүүрс ачиж буулгах талбайг хариуцдаг, гаалийн байгууллагуудтай харьцдаг, гаалиас лац авдаг, манифест авах ажлыг хариуцдаг залуу гэж мэдүүлсэн. Тухайн компанийн н.Мөнхбаяр гэрчээр мэдүүлэг өгсөн. н.Мөнхбаяр нь гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэдэг. “******* ******* *******” ХХК-ийг нэр дээрээ шилжүүлж авсан. Үүнийг Өвөр Монголын н.Дайчин гээд залуу хариуцдаг байсан. Тэгээд н.Билигт гээд Өвөр Монгол залуу Монгол дахь үйл ажиллагааг хариуцдаг байсан талаар дурдсан. Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн н.Билигтээс мэдүүлэг авахад ын нь гаалийн бүрдүүлэлт хариуцсан ажилтан, түүний гол ажил нь барааны бүрдүүлэлтээ хариуцдаг байсан. Талбайн эрхлэгч ажлыг эрхэлдэг байсан. Хил гаалийнханд туслалцаа үзүүлэх, мөнгө төгрөгийн хэрэгцээ шаардлага гарсан талаар М. хэлдэг. Тэгээд хэнд, хэрхэн ямар мөнгө өгсөн талаар мэдэхгүй. Гэхдээ нийтийн албан тушаалтнуудад мөнгө өгөх хэрэгцээ шаардлага үүссэн талаараа дурддаг байсан гэж мэдүүлэг өгсөн. Тэгэхээр компанийн эрх бүхий албан тушаалтнаас М. нь бусдад буюу нийтийн албан тушаалтанд мөнгө өгөх нөхцөл байдлыг мэдэж байсан юм уу, түүнийг өгч байсан юм уу гэдэг зүйлүүдийг тодруулах шаардлагатай гэдэг ажиллагааг хэрэгт бүрэн дүүрэн хийж гүйцэтгэсэн. Харин өмгөөлөгчийн тайлбарт дурдсан “ ” ХХК-ний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор прокурор хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн этгээдийг яллагдагчаар татах, хуулийн этгээдийг төлөөлөн гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтнаас энэ талаар үүрэг чиглэл өгсөн байсан эсэх талаарх бүхий л нотлох баримтуудыг шалгаад “ ” ХХК-ийн ажилтан С.******* нь тухайн гаалийн бүрдүүлэлтийг хийх үедээ гаалийн байцаагчид мөнгө өгсөн асуудалд хуулийн этгээдийг гүйцэтгэх болон эрх бүхий албан тушаалтан ямар нэгэн оролцоогүй, мөн дээрээс нь үүрэг чиглэл өгөөгүй байсан учраас хуулийн этгээдийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Яллагдагч С.*******ын өмгөөлөгч Б.Ганпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч С.*******ын өмгөөлөгч Б.Ганпүрэв байна. Эсэргүүцэл, тайлбартай холбоотой нэгдүгээрт С.*******, Н. нарын өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт гэж яриад байна. Б.Бат-Ерөөлт, бид хоёр зөвхөн С.*******ын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Н. гэдэг бол миний ойлгож байгаагаар С.*******аас хахууль авсан гэж буруутгагдаж байгаа яллагдагч Н.г хэлээд байх шиг байна. Энэ хүн бол миний үйлчлүүлэгч биш. Тэгэхээр прокурор С.*******, Н. нарыг нэг хүн өмгөөлөөд байгаа юм шиг байдлаар яриад байгаа нь үндэслэлгүй. Хоёрдугаарт С.*******, Н. хоёр гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж маргаад байна гэж прокурор хэллээ. Ийм маргаан байхгүй. Нэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлээр, нэг нь тус хуулийн 22.5 дугаар зүйлээр, нэг нь хээл, хахууль өгсөн, нэг нь хээл, хахууль авсан гэж маргаж байгаа хоёр нөхцөл байдал байгаа. Үүнийг прокурор андуурчхав уу. Зөрүүтэй байдлаар хэллээ. Энэ үндэслэлгүй. Хэргийн харьяалал зөрчсөнтэй холбоотой асуудлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийг дурдаад яриад байна. Энэ дээр яах вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн харьяаллын асуудал яригдаж байна. Энэ хэргийг шүүхэд шилжүүлсний дараа Өмнөговь аймгийн сум дахь сум дундын шүүхээс хэргийг прокурорт буцаагдах тухай захирамж гаргасан. Уг захирамжид прокурор эсэргүүцэл гаргаад 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн магадлал гарсан байдаг. Энэ магадлал өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр байгаа. Прокурор миний маргаад байгаа, урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийн үндэслэлийг андуураад байна уу, эсвэл зөрүүлж тайлбарлаад байна уу? Миний маргаад байгаа үндэслэл бол шүүхийн харьяалал зөрчсөн, өмнө нь 28 хүн байсан, одоо 10 хүн болчихсон. Энэ 20 байна уу, 10 байна уу, хэдэн хүн болохоосоо хамаарахгүйгээр хээл, хахууль С.*******ын зүгээс Н.д хээл, хахууль өгсөн Н. нь С.*******аасаа хээл, хахууль авсан гэдэг гэмт хэрэг чинь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл Н. гэдэг хүн хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар хот дахь гаалийн газар буюу гүний гааль дээр бүрдүүлэлт хийдэг байцаагч байсан гэж ойлгоод байгаа. “ ” ХХК буюу С.******* нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гүний гааль дээр бүрдүүлэлт хийхдээ хахууль өгчихлөө, авчихлаа гэдэг байдлаар прокурор буруутгаад байгаа. Энэ хоёр хүний хувьд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомттой холбоотой ямар ч үйлдэл, энэ бусад 20 байна уу, 10 байна уу энэ хүмүүстэй хамтран оролцсон ямар ч үйлдэл байхгүй. Зөвхөн Н. нэг үйлдлээр, ******* нь нэг үйлдлээр буруутгагдаж байгаа. Ингээд ярихаар намайг Н., С.******* хоёрын хоёулангийнх нь өмгөөлөгч гэж андуураад байх шиг байна. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан газрын харьяалах шатынх нь шүүх шийднэ гэж заасан. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай магадлалын 25 дахь хэсэгт яллагдагч С.******* нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Н.гийн Хаан банкны дансанд 100,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн. 25 дугаар хуудасны 3 дахь догол мөрөн дээр байгаа Н. шүү. Ч. биш. 2 дугаар хуудас дээр яллагдагч Н. нь Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа С.*******аас 100,000 төгрөгийг дансаар дамжуулан авсан гэж буруутгасан байна. Ингэж буруутгаснаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх шийдвэрлэнэ гэснээр дээрх яллагдагч нар буюу Н., С.******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг прокурор зөрчиж, хэргийг Өмнөговь аймгийн сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ шүүхийн магадлал өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр болчихсон байна. Шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд, аливаа этгээд сайн дураар, үг дуугүй биелүүлэх ёстой. Гэтэл прокурор ямар үндэслэлээр Н., С.******* гэдэг хоёр хүний хувьд шүүхийн харьяалал зөрчигджээ гэдэг давж заалдах шатны шүүхийн магадлалыг ямар үндэслэлээр үгүйсгээд, магадлалд заасан ажиллагаа хийгдсэн, энэ зөрчил арилсан гэж үзээд байгааг би ойлгохгүй байна. Хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай ерөөсөө яриагүй. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлөө арилга гээд давж заалдах шатны шүүх дүгнээд хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гаргаад байхад 28 хүн байсныг нь 12 хүн болгосон учир магадлалын заалтыг биелүүлсэн гээд байх юм. Энэ чинь 28, 12 хүндээ огт хамаагүй. Яллагдагчаар татагдсан хүн тус бүр дээрээ нөхцөл байдлыг чинь тусад нь дүгнэх ёстой. Тэр бусад Г. нарын үйлдлийг нь тусгаарлахаар Н., С.******* хоёрын холбогдсон хэргийн харьяалал зөрчсөн зөрчил нь арилна гэж үзээд байгаа юм бэ? ийм үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхой хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатын шүүх, мөрдөгч, прокурор заавал биелүүлнэ. Заавал үг дуугүй, ямар нэгэн тайлбар байхгүй биелүүлэх ёстой. Дээрээс нь хэргийн харьяаллын төрлөөр шүүхүүд хоорондоо маргахыг хориглоно. Гэтэл хэргийн харьяаллын талаар прокурор, шүүхтэйгээ маргаад байдаг. Давж заалдах шатны шүүхээс Н. , С.******* хоёрын хувьд харьяалал зөрчигджээ гээд дүгнээд байхад өмнөөс нь Г. нарыг тусгаарласан. Одоо харьяалал зөрчигдөөгүй, зөрчил арилчихсан гээд шүүхтэй маргаад байна. Прокурор тийм агуулгаар урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг гаргасан. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх зөв дүгнээд хэргийг прокурорт буцаасан. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдчихсон, харьяалал зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцээх боломжгүй. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцээх боломжгүй ч гэдгийг 05 дугаар магадлал дээр дурдсан. Ийм учраас урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцэл үндэсгүй байна. Миний үйлчлүүлэгчтэй холбоотой үндэслэлүүд бол байхгүй учраас би энэ харьяалалтай холбоотой эхний үндэслэл дээрээ тайлбар хэлье. Тийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч О.хын өмгөөлөгч Ж.Бат******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ оролцогч нарын өмгөөлөгч яагаад удаа дараа урьдчилан хэлэлцүүлэх хүсэлт гаргаад байдаг вэ гэхээр энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч нарыг яагаад бүгдийг нь нэг дор нэг хэрэгт нэгтгэсэн нь ойлгомжгүй, үндэслэл нь тодорхойгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд Д.*******-******* гэдэг хүнтэй холбогддог. Д.*******-*******, О.х гэдэг хоёр хүн нь энэ хэрэгт яллагдагчаар татагдсан бусад оролцогч нартай орон зай, цаг хугацаа гээд үйлдлийн хувьд ямар ч хамааралгүй. Гэтэл яагаад энэ хэрэгт нэгтгэгдсэн нь ойлгомжгүй, үндэслэл нь тодорхойгүй. Миний үйлчлүүлэгчтэй холбоотой яллах дүгнэлт дээр нэг ойлгомжгүй юм байдаг нь Д.*******-*******ыг гэмт хэрэгт буруутгахдаа хил хамгаалах байранд засвар хийх зорилгоор О.х гэдэг хүнээс хахууль авсан гэдэг хууль зүйн дүгнэлт хийчихсэн. Гэтэл О.хыг тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх зорилгоор Д.*******-*******т хахууль өгсөн гэж дүгнээд байдаг. Ямар шалтгааны улмаас авлига өгсөн нь тодорхойгүй. Хэрвээ прокурорын өмнөөс бичих байсан бол магадгүй Д.*******-******* нь О.хаас хахууль авахдаа тээврийн хэрэгслийг нь саадгүй нэвтрүүлэхээр урьдчилан амлаж, ийм зорилгоор авсан гэж бичвэл ойлгомжтой болох гээд байна. Гэтэл ямар ч ойлгомжтой зүйл байхгүйгээр зөвхөн засвар хийх гэсэн юм, чи надаа мөнгө өг гээд авчихсан юм шиг, нөгөөдөх нь чи тэгвэл миний маыг саадгүй нэвтрүүлнэ шүү гээд хэлчихсэн юм шиг. Хоёр талынх нь өгсөн, авсан зүйл нь яагаад тохирдоггүй юм. Дээрээс нь хил хамгаалах газар чинь өөрөө зорчигч тээвэр хариуцаж, зорчигч тээврийн автобуснуудыг нэвтрүүлдэг байгууллага. Миний үйлчлүүлэгчийг “ эхлэл” ХХК-ийн өмнөөс хахууль өгсөн гэж дүгнээд байдаг. Нүүрс тээврийнхээ мауудыг гаргах зорилгоор Д.*******-*******т хахууль өгсөн гээд байдаг. Энэ хоёрыг яаж холбоод байгаа юм бэ? нүүрс тээврийнхээ мауудыг саадгүй гаргах гэж Д.*******-*******т хахууль өгсөн юм байна. Тэгвэл Д.*******-******* энэ дээр ямар үйлдэл, оролцоо гаргадаг юм? албан үүргийнхээ хувьд зорчигч тээврийн мауудыг хариуцдаг байсан. Тэгвэл хажуугаар нь гарч байгаа нүүрс тээврийн маууд дээр Д.*******-******* ямар оролцоотой байсан гэдгийг нь тогтоож байж гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх асуудал яригдах гээд байна. Гэтэл тийм зүйл байхгүй. Дээрээс нь О.хыг “ эхлэл” ХХК-ийн өмнөөс ашигтай байдал бий болгохын тулд хахууль өгсөн гээд байгаа мөртлөө “ эхлэл” ХХК нь энэ хэрэг дээр хуулийн этгээдээр татагдаагүй. Тэгэхээр Д.*******-*******т О.х нь хувийнхаа зүгээс хахууль өгөөд байгаа юм уу, компанийнхаа өмнөөс хахууль өгөөд байгаа юм уу, энэ асуудлыг тогтоож өгнө үү гээд өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг дээр ярьж л байсан. Тэр асуудлыг нь шүүх сонсож, хүлээж авч л байсан. Дахиад засагдаагүй ороод ирсэн. Энэ мэт ойлгомжгүй байдлуудын улмаас шүүх удаа дараа буцааж байгаа гэдгийг прокурор ойлгоод хүлээж авна уу. Яагаад зүтгээд байдаг юм бэ гэсэн бодолтой байна гэв.

Яллагдагч Ч.*******ийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сая прокурорын зүгээс ярьсан Ч.*******ийн өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт байгаа. н.аас тодруулж, мэдүүлэг ав гэсэн үндэслэлээр буцсан. Тэгээд тодруулаад мэдүүлэг авсан гэж улсын яллагч ярьж байна. Тэгэхээр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөгийг Л.аас гээд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэрэг буцахад энэ талаар тодорхой мэдүүлэг авагдаагүйг дурдсан. Мөн магадлал дээр дурдсан. Тэгээд н.аас мэдүүлэг авсан байдаг. Гэтэл н. мэдүүлгээ өмнө өгснөөс нь өөрөөр, янз янзаар мэдүүлэг өгсөн нь тухайн мөнгийг гаалийн байцаагчид шилжүүлсний дараа миний маыг нэвтрүүлсэн гэж байгаа. Тэгэхээр миний мөнгийг гаалийн байцаагчид шилжүүлсэн гээд яриад байна. Тэр гаалийн байцаагч нь хэн гэдэг гаалийн байцаагч юм бэ, ямар гаалийн байцаагчийн данс нь Ч.*******ийн данс мөн юм уу? Ч.******* өөрөө нягтлан бодогчийн ажилтай, энэ хүний ажлын байрны тодорхойлолт юу билээ? Гэтэл тэр гаалийн байцаагчид шилжүүлсний дараа миний маыг оруулсан гээд байгаа. Тэгэхэд тэр гаалийн байцаагч нь хэн гэдэг хүн байгаа вэ, ямар данс руу тэр мөнгө орсон бэ? эсвэл Ч.******* аваад цаашаа дамжуулаад гаалийн байцаагчид шилжүүлээд байгаа юм уу, цаана нь нэг гаалийн байцаагч шилжүүлсэн юм яриад байгаа. н. тийм л утгатай мэдүүлэг нэмж өгсөн. Тэгээд утсаар ярьж 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүл гэсэн хүн нь хэн юм мэдэхгүй. Л. юм уу, Ч.******* гэдэг хүн нь юм уу мэдэхгүй. Энэ хоёр хүний алийг нь гэдгийг мэдэхгүй гэдэг. Тэгэхээр Ч.*******тэй ямар нэгэн байдлаар харьцаж, та миний маыг очер дугааргүй оруулаад өгнө үү гэдэг ч юм уу, Ч.******* би чиний маыг чинь очер дугааргүй оруулаад өгье гэж ярьсан юм н.ы мэдүүлэгт авагддаггүй. н. нь 300,000 төгрөгийг шилжүүл, Л.аас гээд шилжүүлсэн мөнгөнийхөө, мэдүүлгийнхээ эх сурвалжийг заадаггүй. Улсын яллагч хавтаст хэрэгт авагдсан н.Мягмарсүрэн, н.Хонгорзул нарын мэдүүлгийг үндэслээд яллагдагчаар татсан. Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхолтой нийцүүлэн аливааг бусад хэлбэрээр хавчин гадуурхсан, дарамталсан, эрхшээлдээ байлгасан гээд 300,000 төгрөгийг хахуульд авсан гэж яллах дүгнэлт үйлдэж байгаа юм. Гэтэл Ч.******* гэдэг хүнд албан тушаалын байдал нь юу билээ, нягтлан бодохын ажилтай. Ямар албан тушаалын байдлыг давуулж ашиглаад тэр хүний маыг оруулах эрх нь энэ хүнд байгаад байгаа юм. Хавтаст хэрэгт ажлын байрны тодорхойлолтоо ч авч хийгээгүй. Энэ талаар тодруулж, дахиад авсан мэдүүлэг нь тодорхойгүй. Цаана нь дахиад нэг гаалийн байцаагч байгаа юм шиг, тэр гаалийн байцаагчийн данс руу шилжүүлсэн гэж ярьж, мэдүүлэг өгсөн. Анхан шатны урьдчилсан хэлэлцүүлгээс нэгдүгээрт н.аас мэдүүлэг авч тодруулах, энэ 300,000 төгрөгийг ямар зорилгоор хэний нэрийн өмнөөс шилжүүлээд, цаана нь нэг хүн байгаа. Тэр хүний нэрийн өмнөөс шилжүүлээд байгаа юм уу, яагаад Л. гэж шилжүүлэх болсон юм, энэ талаар тодруулсан тодорхой мэдүүлэг авагдаагүй. Мөн хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй. Миний үйлчлүүлэгч Ч.*******эд танилцуулаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол гаргах эрхийг хязгаарласан нь тогтоогдож байна гэсэн үндэслэл дээр миний үйлчлүүлэгчийн хувьд хэргийг прокурорт буцаасан. Магадгүй анхан шатны мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд энэ хүнд энэ эрхийг нь хангаад өгчихсөн бол энэ хүн өмнө нь мэдүүлгээ гаргаад энэ мөрдөн шалгах ажиллагаануудыг бүгдийг нь хийлгээд эцсийн байдлаар ямар ч хөтөлбөргүй оруулаад ирэх боломж байсан байтал тэр эрхийг нь хязгаарласан учраас өнөөдөр хүртэл яригдаад, бүр давж заалдах шатны шүүхэд ирж байна. Тэгэхээр зөвхөн энэ данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн гэх үндэслэл дээр дансны хуулга авагдсан гэх үндэслэл, мөн н.Мягмар, н.Хонгорзулын мэдүүлэг нь ам дамжсан буюу гаалийн байцаагчаас тэгж мөнгө авдаг гэсэн. Тэгээд ма оруулдаг гэсэн. Яг ийм байдлаар ам дамжсан мэдээллийг үндэслээд миний үйлчлүүлэгчийг өнөөдөр хахууль авсан гээд байгаа нь үндэслэлгүй учраас үүнийг эцсийн байдлаар Л. гээд хүн нь ямар учиртай гэдгийг н.аас тодруулж болно. Л.аар дамжуулаад чи Ч.*******ийг таньдаг юм уу гээд энэ бүгдийг тодруулах ёстой. Тэгэхгүй бол би нэг мөнгө хийсэн, тэрийг гаалийн байцаагчийн дансанд шилжүүлсэн. Яг харсан юм шиг хэлээд байгаа. Тэгэхээр хэн гэдэг гаалийн байцаагчийн дансанд тэр мөнгө орсон юм. Тодруулах ёстой. Тэгсний эцэст  энэ хүний гэм буруугийн асуудлыг ярих ёстой. Шүүхээр хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Энэ хэрэг дээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Магадлалд заасан ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй. Анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 367 дугаар шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж, прокуророос гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Мөнхчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Орчуулагчийн асуудал яригддаг. Хавтаст хэрэгт байгаа буюу “******* ******* *******” ХХК хуулийн этгээдийг яллагдагчаар татахдаа гэрч н.Билигт болон н.Бай гали гэдэг хоёр хүний мэдүүлэг байгаа. Энэ хоёр хүнийг сая хэлсэнчлэн мэдүүлэг авахад орчуулагч оролцуулах шаардлагатай байсан. Гэхдээ орчуулагч нь өөрөө хэн орчихсон бэ гэхээр энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцож байгаа буюу “******* ******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч н.Түвтөр гэдэг хүн орчуулагчаар оролцсон. Энэ нь ашиг сонирхлын зөрчил. Дээрээс нь мэдүүлэг авахдаа тухайн хэрэгт нь яллагдагчаар оролцож байгаа хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг орчуулагчаар оролцуулна гэдэг бол процессын зөрчилтэй гэрчийн мэдүүлэг авсан. Энэ гэрчийн мэдүүлгүүдээ яллагдагчаар татсан тогтоолынхоо нотлох баримтын үндэслэл болгосон асуудал байгаа. Гэтэл орчуулагчаар оролцуулахад ямар ч асуудал үүсэхгүй гэдэг байдлаар тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт “******* ******* *******” ХХК-ийг зөвхөн М. гэдэг хүний тухайн ажилчны тэр үйлдлээр нь энэ хэрэгт татаж оролцуулсан. Энэ компаниас тухайн ажилтанд өгсөн ямар нэгэн чиглэл байгаа юм уу? эсвэл М. гэдэг хүн чинь тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан мөн юм уу, тухайн хуулийн этгээдийг яллагдагчаар татахад эрх бүхий албан тушаалтан нь ямар нэгэн үүрэг даалгавар өгсөн юм уу гэдгийг тодруулсан зүйл байхгүй. Энэ хэрэгт өмнө нь “ ” ХХК болон “******* ******* *******” ХХК гэдэг хоёр хуулийн этгээд явж байсан. Гэтэл өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлал гараад хэрэг прокурорт буцаад, дахиж шилжүүлэхдээ “ ” ХХК-д холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болоод “******* ******* *******” ХХК-ийн хэрэг нь яваад байдаг. Тэгэхээр ямар үндэслэлээр “******* ******* *******” ХХК-ийг энэ хэрэгт холбогдуулаад байгааг нэг мөр тогтоох шаардлагатай. Яагаад вэ гэхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа чинь тухайн этгээдийг гэм буруутай эсэхийг тогтооход мөрдөгч, прокурор нотлох баримтуудыг цуглуулаад тогтоох ёстой. Гэтэл тогтоосон үйл баримт байхгүй. Прокурорын хэлж байгаа зүйл нь юу вэ гэхээр үнэхээр тогтоогдохгүй бол шүүх дээр цагаатгах боломж нь байгаа гэдэг асуудлыг яриад байдаг. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан. Уг магадлалд дурдсан асуудлуудаас хоёр хүнээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн. Мөн 10, 20 хэдэн хүнийг 18 болгож тусгаарласан ажиллагааг хийсэн. Өөр ажиллагаа хийгдээгүй. Тэгэхээр энэ ажиллагаануудаа нэг мөр хийгээд, шүүх рүүгээ оруулж ирмээр байна. Иймд анхан шатны шүүгчийн захирамж үндэслэл бүхий учраас прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******-*******,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.*******,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.*******т,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.х,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.ад,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.ид

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “******* ******* *******” ХХК нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн сум дахь сум дундын шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар яллагдагч Д.*******-*******, О.х, Ч.*******, Н., С.*******, Д.*******, Н.*******, М., “******* ******* *******” ХХК, Ж. нарт холбогдох эрүүгийн дугаартай 82 /наян хоёр/ хавтаст хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий нь “Өмнөговь аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан хэргийн бодит байдал тогтоох гэх үндэслэл хэрэгт авагдсан ямар үйл баримт түүнд хийсэн прокурорын дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа болох, мөн ямар үйл баримтыг тогтоож чадаагүй талаар тодорхой дурдаагүй байгаагаас гадна, тус захирамжид дурдаагүй боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн асуудлаар мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэх нь гэдэг нь мөн эргэлзээтэй, зөрүүтэй гэж үзсэн нотлох баримт болон үйл баримтыг тухайлан зааж дурдаагүй байх тул түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх шаардлагад нийцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчжээ.

Иймд Өмнөговь аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/367 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд тусгайлан зааснаас бусад хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.”, 4 дэх хэсэгт “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ.”, Мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэгсгийн 1.4-т “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх”, 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрт зарим хэргийг тусгаарлах, нэгтгэх эсэхийг тусгана, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “уг хэрэг адил шатны өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүхийн харьяаллын дагуу хэргийг  шилжүүлэх, хэргийг нэгтгэх болон тусгаарлах, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх зэрэг эрх нь анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон бөгөөд зайлшгүй хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэх асуудалд хамаарахгүй байна.  

Түүнчлэн өмгөөлөгч нар “оролцогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, иргэний хариуцагчаар хуулийн этгээдийг татан оролцуулах, гэрчээс дахин мэдүүлэг авах, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт хэрэгт авагдсан” гэх агуулга бүхий тайлбаруудыг гаргаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байх боловч өмгөөлөгч нарын тайлбарлаж буй дээрх ажиллагааг гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой, талууд нотлох баримтад тулгуурлан тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмын хүрээнд хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх байдлаар санал хүсэлтээ шүүхээр шийдвэрлүүлэх, нотлох баримттай холбоотой хүсэлтээ шийдвэрлүүлэх, гэрч оролцуулах, иргэний хариуцагчийг татан оролцуулах хүсэлт гаргах эрхүүд нь хуулиар олгогдсон, энэхүү эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой тул мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдвэл зохих ажиллагаанд хамаарахгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд прокурорын эсэргүүцлийн “Өмнөговь аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан хэргийн бодит байдал тогтоох гэх үндэслэл хэрэгт авагдсан ямар үйл баримт түүнд хийсэн прокурорын дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа болох, мөн ямар үйл баримтыг тогтоож чадаагүй талаар тодорхой дурдаагүй байгаагаас гадна, тус захирамжид дурдаагүй боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн асуудлаар мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэх гэдэг нь мөн эргэлзээтэй, зөрүүтэй гэж үзсэн нотлох баримт болон үйл баримтыг тухайлан зааж дурдаагүй тул түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх шаардлагад нийцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчжээ.” ...гэх үндэслэлийг хүлээн авч, Өмнөговь аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/367 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай” эсэргүүцлийг хангаж, Өмнөговь аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/367 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Ж.Батбаатарт холбогдох 2529000000157 дуг Д.*******-*******, Ч.*******, Д.*******, Н.*******, Н., О.х, С.*******, М., Ж., “******* ******* *******” ХХК нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.   

3. Яллагдагч Д.*******-*******, О.х, Ч.*******, Н., С.*******, Д.*******, Н.*******, М., “******* ******* *******” ХХК, Ж. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

         5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн э ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                           Т.ДЭЛГЭРМАА