Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 96

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                                 Хэргийн индекс:*******4/2015/0038/З

Дархан-Уул аймаг  дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би нэхэмжлэгч Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг, эрхийн улсын бүртгэгч Ш.******* нарт холбогдох “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 1-р хороолол 8 дугаар байрны ******* тоот байрны өмчлөгчөөр Б.Бат-эрдэнэ бүртгэгдсэн улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч улсын бүртгэгч Ш.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан буулт хийж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч улсын бүртгэгч Ш.******* нар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцон байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

1.Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнэээс Дархан сумын 16 дугаар багийн 1 хороолол 8 дугаар байрны ******* тоот 26 м2   байрны  улсын бүртгэлийн Ү-2003002229 дугаарт бүртгэгдсэн өмчлөлийн гэрчилгээг авчирч өгсөн тохиолдолд Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүйд тооцно.

            2. Улсын бүртгэлийн ерөнхий газарт Дарханы технологийн сургуулийг өмчлөгчөөр тогтоолгох тухай ерөнхий бүртгэгчийн тушаал гаргуулах ажиллагааг хийлгэх санал хүргүүлэх

            3. Улсын ерөнхий бүртгэгч зөвшөөрөл өгсөн тохиолдолд Дарханы технологийн сургуулийг өмчлөгчөөр бүртгэн авч, гэрчилгээ гаргаж сургуульд хүлээлгэн өгөх талаар санал нэгдэж эвлэрлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

     Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг, эрхийн улсын бүртгэгч Ш.******* нарт холбогдох захиргааны хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон  боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч    нар   шүүх  хуралдаанаас өмнө  нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дугаар зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5-т заасан эрх болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч  нарт олгосон итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрлийн гэрээ байгуулж, энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсэг зурсан нь энэ  хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “ нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж  заасан шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн нь  хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр  зүйлийн 69.2 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар  хэрэг хянан шийдвэрлэсний үр дагаварыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарт тайлбарлан танилцуулж, энэ тухай зөвшөөрснийг баталж гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

     Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд талууд эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелэгдэхийг мэдэгдэх нь зүйтэй.

 

     Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1, *******1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан буулт хийж хоорондоо тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, нэхэмжлэгч Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулиас  “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 1-р хороолол 8 дугаар байрны ******* тоот байрны өмчлөгчөөр Б.Бат-эрдэнэ бүртгэгдсэн улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг, эрхийн улсын бүртгэгч Ш.******* нарт холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.НАРАНТУЯА