Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2026/00136

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч  тоотод оршин суух “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Ш.Ж холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 13,615,195,90 (арван гурван сая зургаан зуун арван таван мянга нэг зуун ерэн таван төгрөг ерэн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь манай компанитай 2025 оны 2сарын 12-ны өдөр L100074608 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 7802300712 зээлийн дансны дугаартай 1,672,000.00 /нэг сая зургаан зуун далан хоёр мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946018417 банкны тоот дансанд;

2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 7100848464 зээлийн дансны дугаартай, 8.560,000.00 /найман сая таван зуун жаран мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946018417 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 1 сарын 14-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2025 оны 4 дүгээр сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 1,672,000.00 /нэг сая зургаан зуун далан хоёр мянган төгрөг/

- Шимтгэл: 33,440.00 /гучин гурван мянга дөрвөн зуун дөчин төгрөг/

- Үндсэн хүү: 687,672.99 /зургаан зуун наян долоон мянга зургаан зуун далан хоёр төгрөг ерөн есөн мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 122,692.74 /нэг зуун хорин хоёр мянга зургаан зуун ерөн хоёр төгрөг далан дөрвөн мөнгө /

- Нийт: 2,515,805.73 /хоёр сая таван зуун арван таван мянга найман зуун таван төгрөг далан гурван мөнгө /

 

2. 2025 оны 2 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 8,297,869.18 /найман сая хоёр зуун ерөн долоон мянга найман зуун жаран есөн төгрөг арван найман мөнгө/

- Шимтгэл: 0.00

- Үндсэн хүү: 2,690,964.87 /хоёр сая зургаан зуун ерөн мянга есөн зуун жаран дөрвөн төгрөг наян долоон мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 102,056.12 /нэг зуун хоёр мянга тавин зургаан төгрөг арван хоёр мөнгө /

- Нийт: 11,090,890.17 /арван нэгэн сая ерөн мянга найман зуун ерөн төгрөг арван долоон мөнгө /

Иймд зээлдэгч *******аас үндсэн зээлийн төлбөрт 9,969,869.18 /есөн сая есөн зуун жаран есөн мянга найман зуун жаран есөн төгрөг арван найман мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,378,637.86 /гурван сая гурван зуун далан найман мянга зургаан зуун гучин допоон төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224,748.86 /хоёр зуун хорин дөрвөн мянга долоон зуун дөчин найман төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг, шимтгэл 33 440.00 /гучин гурван мянга дөрвөн зуун дөчин төгрөг/ төгрөг, нотариатын зардал 8500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 13,615,195.90/арван гурван сая зургаан зуун арван таван мянга нэг зуун ерөн таван төгрөг ерөн мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... ******* миний бие 13,615,195 төгрөгийг 2026 оны 5-р сард бүтэн төлж барагдуулна. Миний хань Алтантуяа нь цусны хорт хавдартай байгаа тул байнга эмчилгээнд  явж байгаа тул төлж чадахгүй ийм байдалд хүрсэн. Учир нь химийн тариатай байгаа гачигдлыг минь харгалзан үзэж хүүг зогсоож өгнө үү” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Ш.Ж холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 13,615,195,90 (арван гурван сая зургаан зуун арван таван мянга нэг зуун ерэн таван төгрөг ерэн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч Ш.Ж нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 13,615,195,90 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Ж нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,615,195,90 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

            5.Хариуцагч Ш.Ж нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 13,615,195,90 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,026 төгрөгийн тавин хувь болох 113,013 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 113,013 төгрөгийг, хариуцагч Ш.Ж улсын тэмдэгтийн хураамж 113,013 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 13,615,195,90 (арван гурван сая зургаан зуун арван таван мянга нэг зуун ерэн таван төгрөг ерэн мөнгө) төгрөгийг хариуцагч Ш.Ж нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,026 төгрөгийн тавин хувь болох 113,013 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 113,013 төгрөгийг, хариуцагч Ш.Ж улсын тэмдэгтийн хураамж 113,013 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ш.Ж нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ