| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/00340/И |
| Дугаар | 191/ШШ2026/04701 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/04701
2026 04 02 191/ШШ2026/04701
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- ******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* банди овогт *******-н ******* /РД-*******/-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ,, ******* тоотод оршин суух, овогт Д/-д холбогдох,
зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 38,807,398 төгрөг, өмгөөлөгчийн зардал төлсөн хохиролд 5,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ӨҮ-/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч холбогдуулан 20******* оноос 2021 оны 8-р сар хүртэлх хугацаанд хариуцагчид дансаар болон бэлнээр шилжүүлж зээлдүүлсэн зээлийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрт 38,807,398 төгрөг гаргуулах, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өмгөөлөгчид хөлс төлснөөр хохирол учирсан гэж тодорхойлсон.
2. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ ...хариуцагч Д.Ариунжаргалтай найз нөхдийн харилцаатай байсан тул түүний гуйлтаар нийт 76 сая төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн, ковидын үед хүүний төлбөрөөс хасаж, багасгаж байсан, 2021 он гарснаар зээлсэн мөнгөө авна гэж хариуцагчид хэлж байсан боловч төлбөр төлөөгүйгээс шалтгаалан том хүү АНУлс руу сургуульд явж чадаагүй буюу санхүүгийн хувьд чадваргүй гээд хүүхдийн виз гараагүй. Анхны зээлийг 20******* онд олгож сарын хүүг 2,7 хувиар тохирч зээлсэн. Хариуцагч мөнгө зээлдүүлэхдээ бичиг цаас үйлдээгүй, баримтгүй байсан тул нотлох баримт бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад хандсан боловч хэрэг хаагдсан.
2023 онд хариуцагч Д.Ариунжаргалын ээжтэй уулзахад Д.Ариунжаргал зээлсэн мөнгөө над руу явуулсан тул 10-р сарын 31 гэхэд төлж барагдуулна гэсэн боловч нэг ч төгрөг төлөгдөөгүй, Д.Ариунжаргал нь манай эхнэртэй уулзаж 76 сая төгрөг зээлж авсан, хүү 11 сая төгрөг, 2,3 хувийн хүүтэй авсан үргэлжлүүлж төлнө гээд гараараа бичиг бичиж өгсөн. Энэ үйл явдлын дараа 10-р сарын 22-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй тул би дахин уулзахад ээж нь баталгаа гаргаж үндсэн мөнгө 76 сая төгрөгийг зөвшөөрч, хүүний 82,500,000 төгрөгийг төлөхөөр нотариатаар батлуулсан.
Одоо 66 сая төгрөг эсхүл 76 сая төгрөг дээр маргаан үүсээд байгаа, хариуцагч Д.Ариунжаргал цагдаагийн байгууллагад анх 2025-3-31-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө хуримтлагдсан хүүг төлөхөөр тохирсон байгаа талаар дурдсан. Хариуцагч Д.Ариунжаргал мөнгө авснаа зөвшөөрч байгаа, хүү төлөөд байгаа учраас талуудын хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэж байгаа.
Эцсийн байдлаар үлдэгдэл зээлийн төлбөрийг 2024 оны 12-р сар хүртэл 38,807,398 төгрөг гэж тооцсон, үүнийг хариуцагчийн авсан 76 сая төгрөгөөс төлсөн дүнг хасаж тооцож гаргасан. Өмгөөллөгчтэй 2024 онд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, тухайн үед иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан, дараа нь эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж 5,000,000 төгрөгийг төлсөн тул хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж тодорхойлон тайлбарласан.
3. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчээс нийт 66,700,000 төгрөгийг зээлж авсанд маргахгүй, нэхэмжлэгч Ч.*******ид нийт 152,112,000 төгрөгийг буцаан төлсөн байгаа. Хэргийн 8-9-р талд авагдсан бичвэрийн тухайд нэхэмжлэгч талын бичиж ирсэн бичвэрт хариуцагчаар гарын үсэг зуруулсан. Хэлцэл хийгдэж байгаа бол хэн алиных нь хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байх ёстой. Гэтэл энэ баталгаа баримтын тухайд бодит байдал дээр ийм тохиолцоо хийсэн гэж байгаа бол үүнийг 3 удаа хийх ямар шаардлага байсан бэ гэдэг асуудал байгаа.
Эхлээд хариуцагчийг эдгээр хүмүүс уулзая гэж дуудаад уулзахдаа зайсангийн нотариатч дээр дагуулж очсон байдаг, тухайн нотариатч нь уйлсан, зодуулсан байдалтай хүний үйлдлийг гэрчлэхгүй гээд гэрчлээгүй байдаг. Мөн хариуцагчийн ээжийг татан оролцуулаад түүний Говь-Алтай аймагт барьсан барилгын хөрөнгө оруулалт гэж тайлбарлаад байдаг, нэхэмжлэгчээс шилжүүлээд байгаа мөнгөн дүнг барилгын хөрөнгө оруулалт гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч нь бодит үнэнд нийцсэн тайлбар гаргахгүй байна.
Нэхэмжлэгч нь бодитоор хэдэн төгрөг зээлдүүлснэээ ч мэдэхгүй, өөрөө тооцоогоо ч гаргахгүй, баримтаа ч өгөхгүй байна. Манай талаас цагдаагийн байгууллагад гаргасан тооцооллын хүснэгтийг шинжлэн судалж үүнд нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбараа гаргаж байна. Иргэний хуульд зээлдүүлсэн мөнгөнд хүү тохирсон бол гэрээг бичгээр байгуулахаар заасан.
Энэ зээлийн асуудлаар нэхэмжлэгч тал 2024 оны 12-р сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар нэхэмжлэгч хүү авах эрхээ алдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож байгаа хэрнээ 76,000,000 төгрөг залилсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хүү авах эрхээ алдсан гэж үзэж байна.
Нэхэмжэгч Ч.******* нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гол зорилгоо баримт бүрдүүлэх байсан гэдгээ өөрөө түрүүн тайлбарлаж хэлсэн. Хариуцагч Д.Ариунжаргалын зүгээс цагдаагийн байгууллагад дансны хуулгаа нотлох баримтаар гаргаж өгөөд нэхэмжлэгчээс авсан мөнгөн дүн, түүнд төлсөн дүнгийн талаар товъёог хийж өгсөн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа бүгд ярилцаж тохиролцоод 2025-8-25-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид 20 сая төгрөгийг шилжүүлснээр нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлаггүй болсон тухай гараар бичсэн бичиг, хариуцагчийн өгсөн мэдүүлэг зэргийн огноо нэг өдөр байгаа. Д.Ариунжаргалаас нэхэмжлэгчид мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр зээл дуусгав гэж шилжүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолд залилан гэж үзэхгүй, тогтмол мөнгө төлсөн байдал, дансны хуулгаар тогтоогдож байгаа талаар дүгнэсэн, цагдаагийн байгууллага 76,000,000 төгрөг биш 66,700,000 төгрөгийн асуудалд дуусгавар болсон талаар дурдсан байгаа.
Өмгөөлөгчийн төлбөр шаардаж байгаа нь заавал өмгөөлөгч авах зохицуулалт байхгүй, иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа үүрэг хүлээсэн тохиолдол байхыг хуулиар зохицуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэж тайлбарласан.
4. Нотлох баримтын тухайд
4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Ч.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, Ч.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6-7/, 2023-10-22 зээлийн гэрээ нэртэй бичвэр /хх-8/, баталгаа гаргах нь /хх-9/, 2023-12-27-ны өдрийн нотариатч үйлдлийн үнэн зөвийг гэрчилсэн баталгаа гаргах нь /хх-10/, ******* дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэг дарсан хүснэгт /хх-11-15/, өмгөөлөгч тай байгуулсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-16/, *******, *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШЗ2025/*******243 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-17-19/, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын прокурорын 2025 оны 9-р сарын 10-ны өдрийн 5459 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх-20-22/, өмгөөлөгчөөр г оролцуулах тухай хүсэлт /хх-23/, нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлага /хх-83-84/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-85/, Уран охид ХХК-ний захирал гэж гараар бичсэн бичвэр /хх-94/ зэрэг баримтуудыг гаргасан.
4б. Хариуцагч нараас хариу тайлбар /хх-34/, 2019-4-5-ны өдрийн 900,000 төгрөгийг Ч.*******ид шилжүүлсэн орлогын мэдүүлэг /хх-45/, 2025-6-02-ны өдөр 300,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл баримт /хх-46/, 2025-6-3-ны өдөр 700,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл баримт /хх-47/, 2025-8-25-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл баримт /хх-48/, Ч.*******ийн ******* дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст гаргасан ...2025-8-25-ны өдөр Д.Ариунжаргалаас 20 сая төгрөг авч ярьж тохирсон ёсоор авлаа. Иймд цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлаггүй болсон тул шалгах ажлыг зогсоож өгнө үү гэх бичвэр /хх-49/, Д.Ариунжаргал гэж гарын үсэг зурсан ...иргэн Ч.*******ид төлсөн төлбөрийн тооцоо бүхий хүснэгт /хх-50-62/, Д.Ариунжаргалын 2025-3-31-ний өдөр цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-63-64/, Д.Ариунжаргалын 2025-8-25-ны өдөр цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-65/, ******* дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2025-8-27-ны өдрийн санал /хх-66/, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын прокурорын 2025-9-10-ны өдрийн 5459 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх-67-68/, төлөөлөгчөөр г томилсон 2026-2-9-ний өдрийн итгэмжлэл /хх-71/, өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар /хх-91-92/ зэрэг баримтыг шүүхэд гаргасан.
4в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нэхэмжлэгч Ч.*******ийн нэртэй фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл баримтыг бүрдүүлсэн /хх-102-103/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч холбогдуулан 20******* оны 9-р сарын 17-ны өдрөөс 2021 оны 8-р сар хүртэлх хугацаанд зээлдүүлсэн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 38,807,398 төгрөг, өмгөөлөгчийн хөлс төлж учирсан хохиролд 5,000,000 төгрөг, нийт 43,807,398 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 66,700,000 төгрөгийг дансаар болон бэлнээр авч 152,112,000 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид төлсөн, 76,000,000 төгрөг зээлж аваагүй гэж маргасан.
3. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. ******* дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэг дарсан иргэн Ч.*******ид төлсөн төлбөрийн тооцоо гэж 1/24/2025 өдөр хариуцагч Д.Ариунжаргалын гаргасан хүснэгт бүхий баримтаар нэхэмжлэгчээс хариуцагчид
20******* оны 9-р сарын 17-ны өдөр 700,000+13,800,000=*******,500,000 төгрөг,
2017 оны 9-р сарын 5-ны өдөр 5,065,000 төгрөг,
2018 оны 9-р сарын 18-ны өдөр 13,765,000 төгрөг,
2018 оны 12-р сарын 31-ний өдөр 13,300,000 төгрөг,
2021 оны 8-р сарын 11-ний өдөр 19,500,000 төгрөг,
2021 оны 8-р сарын 13-ны өдөр 570,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тухай тооцоонд нэхэмжлэгч Ч.Бямбажав маргаагүй, хариуцагч Д.Ариунжаргал нийт 66,700,000 төгрөг хүлээн авсанд мөн маргаагүй /хх-11-15, 55-57/.
3б. Мөн хариуцагчийн гаргасан дээрх тооцооллын хүснэгт болон шилжүүлэгийн мэдээлэл баримтаар хариуцагч Д.Ариунжаргалаас нэхэмжлэгч Ч.*******ид шилжүүлсэн мөнгөн дүн
20******* онд 435,000 төгрөг, 2015 онд 10 удаагийн шилжүүлгээр 5,655,000 төгрөг, 2016 онд 12 удаагийн шилжүүлгээр 5,220,000 төгрөг, 2017 онд 11 удаагийн шилжүүлгээр 4,410,000 төгрөг, 2018 онд 12 удаагийн шилжүүлгээр 6,400,000 төгрөг, 2019 онд 17 удаагийн шилжүүлгээр 12,500,000 төгрөг, 2020 онд 15 удаагийн шилжүүлгээр 9,700,000 төгрөг, 2021 онд 19 удаагийн шилжүүлгээр 6,300,000 төгрөг, 2022 онд 18 удаагийн шилжүүлгээр 15,992,000 төгрөг, 2023 онд 11 удаагийн шилжүүлгээр 21,500,000 төгрөг, 2024 онд 5 удаагийн шилжүүлгээр 43,000,000 төгрөг, 2025 онд 3 удаагийн шилжүүлгээр 21,000,000 төгрөг буюу нийт 152,112,000 төгрөг байна /хх-45-48, 11-15, 55-57/.
3в. Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 5459 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд ...Ч.******* нь 20******* оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2021 оны хооронд 76,000,000 төгрөг өгч залилуулсан гэх хэрэгт гэж, ...20******* онд мөнгө зээлэхдээ 2,7 хувиар, 2017 оноос хойш 2,3 хувиар хүү бодож эхэлсэн гэж, ...Д.Ариунжаргалаас гаргаж өгсөн зээлийн хүү төлсөн талаарх хүснэгт, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларчээ. Дээрх нотлох баримтуудаар Д.Ариунжаргал н 20******* оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2021 оны хооронд барилгын материал худалдан авах зорилгоор Ч.*******оос 66,700,000 төгрөгийг хүүтэй зээлэхээр тохиролцож, зээлийн хүү, эргэн төлөлтөд 130,121,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна гэж, ...Иймд Д.Ариунжаргал, Ч.******* нарын хооронд үүссэн 66,700,000 төгрөгийг хүүтэй зээлж аваад 54,561,432 төгрөгийг өгөхгүй байна гэх маргаан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн иргэд хоорондын маргаан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч Ч.*******, гэрч Д.Ариунжаргал нарын мэдүүлэг болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Иймд хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж дүгнэсэн талаар дурдсан байна /хх-20-22, 67-68/.
3г. ******* дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн дарсан Ч.*******ийн ******* дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст гаргасан хүсэлтэд 2025 оны 8-р сарын 25-ны өдөр Д.Ариунжаргалаас 20 сая төгрөг авч ярьж тохирсон ёсоор авлаа. Иймд цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлаггүй болсон тул шалгах ажлыг зогсоож өгнө үү гэжээ /хх-49/.
3д. ******* дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст хариуцагч Д.Ариунжаргал 2025-3-31-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт ...2023 оны 10-р сард *******ийн эхнэр болох уулзаж манайх хүү төлөх боломжгүй болсон хүүгээ зогсоогоод үндсэн зээлээ төлье гэдэг санал тавихад Марс надад хандаж тийм боломж байхгүй хуримтлагдсан байсан хүүг төлж барагдуулан цаашдаа хүүгээ төлж явна гэсэн утгатай зүйлийг гараар бичүүлж авсан, ...2024 онд төлсөн 43,000,000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасаж байна гэж ойлгосон, одоо үлдэгдэл 23,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөд бэлэн байна гэж /хх-63-64/,
2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт ...*******ид би өмнө нь 130,212,000 төгрөг өгч байсан мөн энэ оны 6 дугаар сард 1 сая төгрөг өгч байсан тэгээд надтай цагдаагийн хэлтэс дээр тохиролцоод 20,000,000 төгрөг өгвөл гомдол санал байхгүй гэхээр би 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны тоот данснаас Хаан банкны тоот дансанд буюу *******ид шилжүүлж өгсөн ******* өөрийн гараад цагдаад 20,000,000 төгрөг авсан тохирсон цагдаагаар шалгуулахгүй гэж бичиг хийж өгсөн гэж /хх-65/ тус тус мэдүүлсэн байна.
4. Хэрэгт авагдсан баримт болох хариуцагч Д.Ариунжаргалын цагдаагийн байгууллагад гаргасан тооцоолол бүхий хүснэгтээр нэхэмжлэгчээс 66,700,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч үүнтэй маргахгүй байна.
5. Харин нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 76,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж үндэслэлээ тайлбарласнаар зээлдүүлэгч болох нэхэмжлэгчээс зээлдэгч болох хариуцагчид шилжүүлсэн мөнгөн дүн 76,000,000 төгрөг, эсхүл 66,700,000 төгрөг эсэх талаар талууд маргасан.
6. Нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлээ нотлохоор гаргасан хавтаст хэргийн 8-р талд авагдсан 2023-10-22 зээлийн гэрээ нэртэй бичвэрт ...Д.Ариунжаргал нь 3 удаагийн байдлаар 76,000,000 төгрөгийн зээл авсан талаар, хавтаст хэргийн 9-р талд авагдсан огноогүй баталгаа гаргах нь нэртэй бичвэрт ...Д.Ариунжаргал миний бие Ч.*******оос 3 удаагийн гүйлгээр 76,000,000 төгрөгийн зээлийг авсан талаар тус тус дурдсан байх бөгөөд эдгээр бичвэрт нэхэмжлэгч талтай уулзахад хариуцагчаар гарын үсэг зуруулсан болохыг тайлбарлаж, дээрх бичвэрт хариуцагч гарын үсэг зурсан болохыг хүлээн зөвшөөрсөн.
7. Гэтэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зохицуулсан.
Иймд, иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлийг хуульд зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж зохицуулсан тул иргэний эрх зүйн маргаанд нотлох үүргийн хуваариалалтаар зээл аваагүй гэж маргаж байгаа тал бус зээлийг шилжүүлэн өгсөн этгээд нь мөнгийг шилжүүлсэн гэдгээ нотлох үүргийг хүлээх юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч 76,000,000 төгрөг зээлдүүлж шилжүүлсэн гэх үндэслэлээ нотлох үүргийг өөрөө хүлээнэ.
8. Харин тухайн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх байдал зохигчийн тайлбар, хэргийн бусад баримт, талуудын мэтгэлцээнийг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр шаардах эрх үүсэх эсэхийг шүүх дүгнэнэ. Тиймээс зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаанд ...зээлдүүлэгч мөнгө шилжүүлснээ, зээлдэгч мөнгийг буцаан төлснөө тус тус нотлох үүрэгтэй.
9. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид 76,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх шаардлага үндэслэлээ хэргийн 8, 9-р талд авагдсан бичвэрээр нотлогдоно гэж тодорхойлж байх боловч тухайн бичвэрт ...Д.Ариунжаргал нь 3 удаагийн байдлаар 76,000,000 төгрөгийн зээл авсан... талаар тус тус дурдсан.
Харин, хариуцагч Д.Ариунжаргалын цагдаагийн байгууллагад гаргасан иргэн Ч.*******ид төлсөн төлбөрийн тооцоо нэртэй хүснэгт бүхий баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй бөгөөд энэхүү баримтаар нэхэмжлэгч нь 20******* оны 9-р сарын 17-ны өдөр, 2017 оны 9-р сарын 5-ны өдөр, 2018 оны 9-р сарын 18-ны өдөр, 2018 оны 12-р сарын 31-ний өдөр, 2021 оны 8-р сарын 11-ний өдөр, 2021 оны 8-р сарын 13-ны өдөр буюу 6 удаагийн шилжүүлгээр 66,700,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх тул дээрх 3удаагийн байдлаар 76 сая төгрөг авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, шаардлага үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 76,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
10. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж зааснаар талуудын хооронд амаар хийх хэлцэл хийгдсэн гэж дүгнэхээр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа амаар үүссэн байна.
Нэхэмжлэгч Ч.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2021 оноос эхлэн хариуцагч зээлсэн мөнгөө авах болсон талаар хэлж байсан боловч төлбөр төлөөгүйгээс болж том хүүгийн виз гараагүй... гэж тайлбарласан тул мөнгө зээлдүүлсэн өдрөөс хойш нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүснэ.
Тиймээс зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээг тогтоохын тулд тухайн гэрээний хугацаа, төлбөр хийсэн огноо тус бүрийг харгалзан үзэхээс гадна төлөгдсөн төлбөр чухамхүү гэрээний аль үүрэгт хамаарахыг тодорхой болгох шаардлагатай боловч нэхэмжлэгч тал хариуцагчаас төлсөн төлбөрийг аль аль үүрэгт хэрхэн тооцож авсан талаарх тооцооллоо хэрэгт гаргаж өгөөгүй.
Иргэд зээлийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болохыг Иргэний хуулийн 208 дугаар зүйл болон 283 дугаар зүйлийн 283.1-д заасан. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй буюу зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй байх тул зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцаан төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.
Тиймээс зээлийн гэрээний үлдэгдэл 38,807,398 төгрөг төлөгдөөгүй гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байхаас гадна цагдаагийн байгууллагад гаргасан мэдүүлэг, тооцоо гаргасан хүснэгт зэргээр хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 152,112,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
11. Нэхэмжлэгч Ч.******* нь 2025 оны 8-р сарын 25-ны өдөр хариуцагч Д.Ариунжаргалаас 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авснаар ******* дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст "20 сая төгрөг авч ярьж тохирсон ёсоор авлаа. Иймд цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлаггүй болсон тул шалгах ажлыг зогсоож өгнө үү гэх бичвэрийн агуулга нь зээлийн тооцоогүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 38,807,398 төгрөгийг шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэв /хх-49/.
12. Хохиролд шаардсан 5,000,000 төгрөгийн тухайд:
13. Нэхэмжлэгч тал хохирол шаардсан үндэслэлээ өмгөөлөгчид хөлс төлснөөр хохирол учирсан гэж тодорхойлж, 2025-02-10-ны өдөр 3,000,000 төгрөгийг 5041123268 тоот данс руу ******* гэрээний урьдчилгаа гэх гүйлгээний утгаар, 2025-03-11-ний өдөр 2,000,000 төгрөгийг "Ч.******* өмгөөллийн хөлсний үлдэгдэл" гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн талаарх баримтыг гаргаж /хх-6-7/ хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар гэж тодорхойлсон.
*******. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж тодорхойлсон нь үүргийн харилцааны талаарх шаардах эрхийн зохицуулалт юм.
15. Нэхэмжлэгч тал гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор хохирол гаргуулахаар шаардсан байх тул түүнд хамаарах хуулийн зохицуулалт нь Иргэний хуулийн 219 дүгээр рзүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдсон байх шаардлагатай.
Хэргийн оролцогч болох нэхэмжлэгч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах нь түүний хүсэл зоригийн асуудал тул өмгөөлөгчид төлсөн зардал нь талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй, үүрэг зөрчснөөс гарсан зардал гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
16. Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ч.*******ийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2025-12-17-ны өдөр төлсөн 312,630 төгрөг /хх-4/, 2026-03-10-ны өдөр төлсөн 220,891 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Ариунжаргалаас 43,807,398 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.*******-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.*******-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ