| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/04615/И |
| Дугаар | 191/ШШ2026/04708 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2026/04708
2026 04 03 191/ШШ2026/04708
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, *******, П.******* гудамж, ******* байр, 2 давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД-*******/-ний нэхэмжлэлтэй,
иргэн ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлттэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Бийраа нь 2021 оны 07-р сарын 12-ны өдөр 1613 дугаар цахим зээлийн эрхийн гэрээг цахимаар байгуулан, улмаар 2021 оны 12-р сарын 20-ны өдөр 45440 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 110,000 төгрөг, мөн 2021 оны 12-р сарын 20-ны өдөр 45442 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 50,000 төгрөгийн цахим зээл тус тус авч зээлийнхээ эргэн төлөлтийг одоог хүртэл хийгээгүй байна.
Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/8/ дугаар тушаалаар баталсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлалын дагуу бодсон.
Зээлдэгч *******аас гэрээний үүргээ биелүүлэхийг утсаар шаардах болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 1435 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу утсан харилцаагаар холбогдсон тэмдэглэл хавсаргав. Мөн зээлийн эргэн төлөлтийг хийлгэхээр зээлдэгчийн бүртгэлд өгсөн хаягийн дагуу аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2026 оны 02-р сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоогоор зээлдэгчийн хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж оршиж суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-1/.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус байгууллагын нэхэмжлэлтэй, Ж.Бийраа-н хаяг шинээр тогтоогдсон тул танай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ /хх-24/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь иргэн Ж.Бийраа-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан /хх-1/.
2. ******* ББСБ ХХК-нийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 2******* зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлөгч д хоёр жилийн хугацаатай олгосон байна /хх-3/.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсэгт энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан хэргийг шүүх хүсэлт гаргасан этгээд, холбогдох хуулийн этгээд, иргэнд мэдэгдсэний үндсэн дээр тэдний хүсэлтийн дагуу хянан шийдвэрлэнэ гэж заасан тул Ж.Бийраа-г эрэн сурвалжлуулахтай холбоотой хүсэлтийг шийдвэрлэхэд тухайн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг Шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахимаар авахад Улаанбаатар хот, дүүрэг, хороо, , байр, тоот гэх хаягийн лавлагаа гарсан бөгөөд тухайн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ж.Бийраа өөрөө гэж гардан авсан байна /хх-16-17/.
4. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ж.Бийраа-н оршин суугаа хаяг тодорхой болсон үндэслэлээр тухайн иргэнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг гаргаж байна /хх-24/.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулсан.
6. Иймд хүсэлт гаргагчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь иргэн Ж.Бийраа-г эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 35,100 төгрөгийг гаргуулан ******* ББСБ ХХК /РД-*******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ