Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 157/ШШ2026/00142

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч .......................... багт хаягтай, “*******” ХК-ийн ............... тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Х, Б.А нарт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,573,294.42 (найман сая таван зуун далан гурван мянга хоёр зуун ерэн дөрвөн төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад    

                                                    

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ........... тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Иргэн Б.Х нь *******ны ........... тооцооны төвөөс 2025 оны 03 сарын 12-ны өдөр 1430091974 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 11,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2025 оны 03 сарын 12-ны өдөр зээлдэгч Б.Х ******* дахь 5005905374 тоот дансанд 11,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430091974 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 11 сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй 112 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2026 оны 03 сарын 02-ны өдрийн байдлаарх 8,573,294.42 (найман сая таван зуун далан гурван мянга хоёр зуун ерэн дөрвөн төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Б.Х, Б.А нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “*******”-наас авсан зээлийг сар бүрийн 15-ны өдөр 10 сарын хугацаатай сар бүр 800,000 төгрөг төлж барагдуулна. 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 573,294 төгрөгийг, 2026 оны 04-р сарын 15-наас 2027 оны 01 сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 800,000 төгрөгөөр төлж барагдуулна” гэжээ.

  

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн .............. тооцооны төв нь хариуцагч Б.Х.Б.А нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,573,294.42 (найман сая таван зуун далан гурван мянга хоёр зуун ерэн дөрвөн төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн .............. тооцооны төв, хариуцагч Б.Х, Б.А нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,573,294.42 (найман сая таван зуун далан гурван мянга хоёр зуун ерэн дөрвөн төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Х, Б.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,573,294.42 (найман сая таван зуун далан гурван мянга хоёр зуун ерэн дөрвөн төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

5.Хариуцагч Б.Х, Б.А нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,573,294.42 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ............... тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,123 төгрөгийн тал хувь болох 76,061 төгрөг 50 мөнгийг төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 76,061 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.Х, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамж 76,061 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-ийн ............... тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ..... тооцооны төвийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,573,294.42 (найман сая таван зуун далан гурван мянга хоёр зуун ерэн дөрвөн төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Х, Б.А нар нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн ...... тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,123 төгрөгийн тал хувь болох 76,061 төгрөг 50 мөнгийг төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 76,061 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.Х, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамж 76,061 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-ийн..... тооцооны төвд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Х, Б.А нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭНХМАНДАХ