Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/07

 

 

 

 

 

 

 

 

 

 

06 оны 01 сарын 8 өдөр                                            Дугаар 06/ДШМ/07                                                         ******* сум

 

 

 

Т.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Ахлах прокурор А.Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Шүүгдэгч Т.******* /цахим/

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 05 оны 1 дугаар сарын 01-ний өдрийн 05/ШЦТ/1  дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Т.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 06 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т.******* нь 04 оны 08 дугаар сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар баг Малчины 1-3 тоот хаягт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж баруун талын хөмсөгний дээд хэсэгт нь хөлөөрөө өшиглөж баруун талын нүдийг нь хөхрүүлж зодсон,

04 оны 09 дүгээр сарын дундуур Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар баг Малчин хороололд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдийн дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж аюулхай, гэдэс хэсэгт гараараа цохиж унагаан үснээс нь зулгааж, газар чирж хөл, гуяыг нь хөхрүүлсэн, хоолны халбагаар толгой хэсэгт нь цохиж зодсон,

04 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн 4 дүгээр баг ******* хорооллын ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж биед цээжний зүүн дээд хэсэг, дээд, доод уруулд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү баруун шилбэнд цус хуралт, дух баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацар шанаа, дээд доод уруулд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

04 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* ******* тоот хаягт байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 19 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж, гараараа татаж унагаан хөлөөрөө толгой хэсэгт нь өшиглөж, дээд уруулыг сэтэлж зодсон,

04 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* ******* тоот хаягт цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж, баруун хөлийн шилбэнд хөлөөрөө 3-4 удаа өшиглөж зодсон,

04 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* сумын ******* хороололд байх Далайван дэлгүүрийн гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын самсунг маркийн гар утсыг эвдсэн, мөн 04 оны 10 дугаар сарын эхээр ******* хорооллын ******* бүл нэртэй дэлгүүрийн үүдэнд Самсунг-А10 маркийн гар утсыг булааж цементэн талбай дээр шидэж эвдсэн,

04 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 16 цагийн орчим хутга, сүх барьж айлгаж, зодох үедээ гэрийн хөргөгчийн нүүрний хэсэгт юм шидэж шилэн нүүрийг нь хагалж хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан, 04 оны 1 дугаар сарын 16-ны өдөр 1 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* 9-35 тоот хажууд байх дугаар усан сангийн дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж, биед тархины доргилт, хуйх, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд болон доод зовхи, баруун, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт, баруун нүдний доод зовхины зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон,

05 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд Б.*******тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хохирол буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь Т.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан",

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т 40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,3-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн дахь хэсгийн .-т зааснаар шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт хорих ялыг 10 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т урьд Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар оногдуулсан жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил сар 1 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Т.*******ын нийт эдлэх хорих ялыг жил 1 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан жил 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Т.******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******д 1,000,000 төгрөг төлсөн, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон бусад хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй талаар шүүгдэгч, хохирогч нар Эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4- т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн 1 см урт иштэй ажиллагааны хэсгийн урт 14 см, өргөн 4 см нийт 6 см урт хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт хариуцсан комисст, Төмөр хонгио иштэй 60 см урт, ажлын хэсгийн урт 14 см төмөр сүхийг хохирогч Б.*******д хууль, журмын дагуу буцаан өгөхийг шүүгчийн туслахад тус тус даалгаж,

Шүүгдэгч Т.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргал давж даалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Т.******* нь 04 оны 08 дугаар сарын 6-ны өдрөөс мөн оны 1 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд тодорхой газар, орон байруудад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд нийт 6 удаагийн үйлдлээр хүч хэрэглэн халдаж, ийнхүү хүч хэрэглэн халдаж зодохдоо 04 оны 10 дугаар сарын 6, мөн оны 1 дугаар сарын 16-ны өдрүүдэд эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 05 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд Б.*******тай маргаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдсан.

Шүүх дээрх шүүгдэгч Т.*******ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг хүч хэрэглэсэн 6 удаагийн үйлдэлд 04 оны 10 дугаар сарын 6-ны өдөр, мөн оны 1 дугаар сарын 16-ны өдөр тус тус “хөнгөн хохирол санаатай учруулсан” хоёр удаагийн үйлдлийг дурдаж бичсэн атлаа дээрх үйлдлүүд нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байх ба шүүх хэргийн үйл баримтыг хэсэгчлэн дутуу дүгнэж, хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болно.

Шүүхийн шийдвэрт: “...хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, харин Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх" гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг тухайн зүйл хэсэгт хүндрүүлэх шинж болгож хуульчлаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно." гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэмтлийн зэргээс хамааран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлээс гадна Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг"-ийн тохирох зүйл хэсгээр давхар зүйлчлэхээр тайлбарладаг...” гэж дүгнээд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг зүйлчлэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг шинжийг давхар хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсгээр давхар зүйлчилсэн нь хууль хэрэглээний хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хэлбэр гэж үзсэн талаарх тайлбар, дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэн улмаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсгээр зүйлчилснийг хөнгөрүүлж, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Монгол Улсын дээд шүүх 00 оны 43 дугаар тогтоолоор: “...гэр бүлийн хүчирхийллийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан арга хэлбэрээр байнга үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаас гадна Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн тохирох хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй” гэж хуулийг хэрэглээний хувьд тайлбарласан.

Гэтэл шүүх хуулийг дээрх тайлбараас зөрүүтэй тайлбарлаж, шүүгдэгч Т.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэж дүгнэсэн атлаа 04 оны 10 дугаар сарын 6-ны өдөр, мөн оны 1 дугаар сарын 16-ны өдөр тус тус хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэнэт үүссэн санаа буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж зүйлчилсэн нь үндэслэлгүй.

Шүүгдэгч Т.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд удаа хөнгөн хохирол учруулснаас гадна 05 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хоригдож буй Б.*******г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж буюу мөн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх шинжид хамаарч байхад шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлснээс гадна хохирогч тус бүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж гэм буруутайд тооцсон, мөн ял оногдуулахдаа дээрх зүйл, хэсгээр удаа ял оногдуулж, улмаар хооронд нь нэмж нэгтгэн хууль хэрэглээний алдаа гаргасан.

Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна" гэж хуульчилсны дагуу шүүгдэгч Т.*******ын үйлдэл холбогдлоос 04 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож...” гэж дүгнэсэн.

Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгах ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон” гэж дүгнэж шийдвэрийн үндэслэл болгосон.

Монгол Улсын дээд шүүх 00 оны 334 дүгээр тогтоолоор: “...Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “байнга” гэх шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан зэрэг үйлдлийг тооны хувьд 3 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг ойлгох бөгөөд 6 энэхүү үйлдэл нь зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Харин хэд хэдэн зөрчлийн шинжтэй үйлдлийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй байвал зохих ба Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, мөн 00 оны 03 дугаар тогтоолоор “Зөрчилд шийтгүүлсэн нь нэг удаагийн тохиолдол бөгөөд тэрхүү зөрчлийн үйлдэл дангаараа гэмт хэргийн шинжийг хангаж чадахгүй ч өөр бусад ижил тохиолдлуудтай нэгдэж гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тохиолдолд зөрчилдөө шийтгүүлсэн нь хууль бус үйлдлийн цаана хамгаалагдаж буй харилцааг Эрүүгийн хуулиар хамгаалах зорилгыг хязгаарлах үндэслэл болохгүй...” гэж хуулийг хэрэглээний хувьд тайлбарласан. Гэтэл шүүх хуулийг дээр дурдсанаас өөрөөр тайлбарлаж, шүүгдэгч Т.*******ын үйлдэл холбогдлоос 04 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үйлдлийг хэрэгсэхгүй болгохоор дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүх гэмт хэргийн шинжийг буруу тодорхойлох нь илтэд үндэслэлгүй шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шударга ёсны зарчим алдагдах, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших нөхцөлийг бүрдүүлсэн.

Мөн шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт дээрх дүгнэлтийг хийсэн боловч тогтоох хэсгийн заалтаар энэхүү үйлдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 1 дугаар сарын 01-ний өдрийн 05/ШЦТ/1 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Ахлах прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд бүрэн дэмжиж байна. Шүүгдэгч Т.*******ын үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 11.7 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийг үйлдэхдээ гэр бүлийн хамааралтай буюу хамт амьдарч байгаа хүнээ байнгын, давтамжтай шинжтэй үйлдлээр буюу 6 удаагийн үйлдлээр хүч хэрэглэн биед нь халдсан.

Байнгын шинжтэй, давтан үйлдлээр хохирогчийн эрх чөлөөнд халдахдаа удаагийн үйлдэлд нь хөнгөн хохирол, санаатай учруулсан байдаг. Бусад үйлдлүүдийн хувьд гэмтэл, хохирол учруулахгүйгээр зодсон. Өөрөөр хэлбэл зодсон үйлдэл бүр нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байгаа нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон.

Эсэргүүцэлд Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг тайлбарласантай холбоотойгоор нэмж тайлбарлахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн арга хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 11.6 дугаар зүйлийн дахь хэсгээс гадна 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг давхар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж тайлбарласан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байнга” гэдэг бол тооны давтамжаас хамаараад 3 ба түүнээс дээш үйлдлийг нэгтгэн дүгнэж үндэслэл болгох талаар Улсын Дээд шүүх хэргийг шийдвэрлэхдээ практик тогтоож, хууль хэрэглээний хувьд тайлбарласан.

Гэр бүлийн харилцаанд үйлдэгдэж байгаа байнгын хүчирхийллийн шинжтэй хууль бус үйлдлийн үр дүн нь хохирогчийн эрүүл мэндэд зарим нь гэмтлийн зэрэгт хамаарч, зарим нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл, хохирол учруулж байгаа үр дагавруудыг харгалзаж прокурор хэргийг зүйлчилсэн. Гэхдээ шүүх дээрх нэг удаагийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн талаар дүгнэлт хийсэн боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар хуулийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцэхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй.

Шүүх хэргийн зүйлчлэлийг дээрх байдлаар үндэслэлгүй хөнгөрүүлснээс гадна хохирогч тус бүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тус бүрээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлээд гэм буруутай тооцоод, мөн ял оногдуулахдаа 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр удаа дараа ял оногдуулаад, хоёр ялыг хооронд нь нэмж нэгтгэж хууль хэрэглээний алдаа гаргасан. Мөн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдлаас зөрүүтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй. Ийм учраас Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 1 дугаар сарын 01-ний өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: . Улсын Дээд шүүхээс мөн энэ агуулгаар хэргийг шийдвэрлэсэн өөр нэг тохиолдол байдаг. Тийм учраас өмгөөлөгч миний бие Улсын Дээд шүүхийн 019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 506 дугаартай тогтоолоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу 3 ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлд заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгоно гэж тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр тусдаа зүйлчлэгдээгүй, түүнчлэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээгээгүй, гэр бүлийн хамааралтай байдлыг нь далимдуулан зодсон, 3 ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана гэж Улсын дээд шүүхээс хуулийг тайлбарлаж, хэрэглэсэн тохиолдол байгаа. Улсын дээд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хоёр өөр байдлаар тайлбарлаж хэрэглэсэн тохиолдол байгаа учраас хуульч бид хэргийг шийдвэрлэхдээ хуулийнхаа зорилго, зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байдлаар хуулиа барьж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчимтай уялдуулаад анхан шатны шүүхээс тухайн зүйл хэсгийг хөнгөрүүлэн зүйлчилж хэрэглэсэн нь хуулийг зөрчөөгүй, зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзсэн.

Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн нэг удаагийн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн энэ зарчимд нийцүүлэн шийдвэрлэсэн учраас хууль зөрчөөгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах энэ үйлдлийг удаа хэрэглэж, удаа ял шийтгэл оногдуулсан үйлдэл дээр анх аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлэхдээ нэгтгэлгүй тус тусад нь зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн байдаг. Анхан шатны шүүх шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгийг нэг зүйлчлэлээр зүйлчлэх байсан дээр өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцэлд хэлэх тайлбар байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэв.

Шүүгдэгч Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.  

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Батжаргалын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Т.*******ын 04 оны 08 дугаар сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар баг Малчины 1-3 тоот хаягт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж баруун талын хөмсөгний дээд хэсэгт нь хөлөөрөө өшиглөж баруун талын нүдийг нь хөхрүүлж зодсон,

04 оны 09 дүгээр сарын дундуур Өмнөговь аймгийн ******* сумын 6 дугаар баг Малчин хороололд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдийн дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж аюулхай, гэдэс хэсэгт гараараа цохиж унагаан үснээс нь зулгааж, газар чирж хөл, гуяыг нь хөхрүүлсэн, хоолны халбагаар толгой хэсэгт нь цохиж зодсон,

04 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн 4 дүгээр баг ******* хорооллын ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж биед цээжний зүүн дээд хэсэг, дээд, доод уруулд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, эрүү баруун шилбэнд цус хуралт, дух баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацар шанаа, дээд доод уруулд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

04 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* ******* тоот хаягт байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 19 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж, гараараа татаж унагаан хөлөөрөө толгой хэсэгт нь өшиглөж, дээд уруулыг сэтэлж зодсон,

04 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* ******* тоот хаягт цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж, баруун хөлийн шилбэнд хөлөөрөө 3-4 удаа өшиглөж зодсон,

04 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* сумын ******* хороололд байх Далайван дэлгүүрийн гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын самсунг маркийн гар утсыг эвдсэн, мөн 04 оны 10 дугаар сарын эхээр ******* хорооллын ******* бүл нэртэй дэлгүүрийн үүдэнд Самсунг-А10 маркийн гар утсыг булааж цементэн талбай дээр шидэж эвдсэн,

04 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 16 цагийн орчим хутга, сүх барьж айлгаж, зодох үедээ гэрийн хөргөгчийн нүүрний хэсэгт юм шидэж шилэн нүүрийг нь хагалж хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан, 04 оны 1 дугаар сарын 16-ны өдөр 1 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* 9-35 тоот хажууд байх дугаар усан сангийн дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж, биед тархины доргилт, хуйх, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд болон доод зовхи, баруун, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт, баруун нүдний доод зовхины зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон,

05 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд Б.*******тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хохирол буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,3-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Т.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т 40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,3-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн дахь хэсгийн .-т зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял,  хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Т.*******ын нийт эдлэх хорих ялыг жил 1 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Батжаргал нь “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Арсланбаатар нь 05 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 539 дугаартай яллах дүгнэлт бичсэн бөгөөд “...Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.*******ын эрх чөлөөнд халдаж, биед тархины доргилт, хуйх, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд болон доод зовхи, баруун, зүүн шуу, зүүн гуяны цус хуралт , баруун нүдний доод зовхины зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн , 11.1 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар,

05 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд Б.*******тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэлийг тодорхой хуульчилсан ба шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .6-д заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинж тогтоогдож байхад прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийн үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэх шударга ёсны зарчим зөрчигдсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана, дахь хэсэгт шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Т.*******ын үйлдлийн хувьд нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож хэргийг зүйлчлэх нь эрх зүйн байдлыг дээрдүүлэх боловч, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан болон давж заалдах шатны шүүхэд энэхүү эрх хуулиар олгогдоогүй байна.

Иймд прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй үндэслэл тогтоогдож байх тул Ерөнхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, эсэргүүцлийн үндэслэлд дүгнэлт хийлгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр хүргүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Т.*******т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1., 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 1 дугаар сарын 01-ний өдрийн 05/ШЦТ/1 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ерөнхий прокурор Б.Батжаргалын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 . Шүүгдэгч Т.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

          3. Шүүгдэгч Т.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                                                 Х.ГЭРЭЛМАА