Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 157/ШШ2026/00160

 

 

  Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                              

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ..................төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Б, Б.А нарт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,063,866,20 (зургаан сая жаран гурван мянга найман зуун жаран зургаан төгрөг хорин мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч тусгайлсан журмаар иргэний хэрэг үүсгэж, хянаад.    

 

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ................ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үндсэн зээлдэгч Г.Б (РД:...........), хамтран зээлдэгч Б.А (РД:..............) нараас 6,063,866,20 төгрөгийн зээлийн төлбөрийг бүхэлд нь, улсын тэмдэгтийн хураамж 111,972 төгрөг, нотариатын үйлчилгээний үнэ 4,500 төгрөг төлөхийг шаардаж байна.

Иргэн Г.Б, Б.А нар нь ******* банкны ......2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 7 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй хувийн хэрэгцээндээ зориулан 15 сарын хугацаатай, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт зээл аван 40 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 23,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, сарын 1,8 хувийн хүүтэй ахуйн хэрэгцээндээ зориулан 21 сарын хугацаатай буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээл авсан ба зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орон 2025 оны 11 дүгээр сарын 15-нд дуусхаар зээл хойшлогдон хуваарьт өөрчлөлт орон 24/40 гэрээ байгуулагдсан.

Тухайн зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой удаа дараа мэдэгдэл өгч улмаар сард хоёроос гурван удаа холбогдож байсан болно.

            Иймд хариуцагч Г.Б, Б.А нараас  “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,063,866,20 (зургаан сая жаран гурван мянга найман зуун жаран зургаан төгрөг хорин мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2.Хариуцагч Г.Б, Б.А нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* банк” ХК-ийн .... нэхэмжилсэн 6,063,866,20 төгрөгөөс дараах мөнгийг төлсөн. Үүнд:

2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 67,533 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 26,541 төгрөг, 77,958 төгрөгийг, 

2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 8847 төгрөг, 490,000 төгрөг, 490,000 төгрөг, 85,0000 төгрийг,

2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 26,541 төгрөг, 294,130 төгрөгийг,

2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 178,528 төгрөг, 84,500 төгрөгийг,

2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 227,400 төгрөгийг, нийт 1,566,978 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5,259,569 төгрөгийг төлнө” гэжээ.

 

3.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ..... М.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа:”Хариуцагч Г.Б, Б.А нар нь 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 583,700 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 230,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо хариуцагчийн зээлийн үлдэгдэл 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт зээл, зээлийн хүүний 5,259,569,36 төгрөгийн үлдэгдлийг нэхэмжилж байна” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ............ нь хариуцагч Г.Б, Б.А нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,063,866,20 (зургаан сая жаран гурван мянга найман зуун жаран зургаан төгрөг хорин мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас 804,297 төгрөгийг төлсөнийг хасаж тооцож, 5,259,569,36 (таван сая хоёр зуун тавин есөн мянга таван зуун жаран есөн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулахаар тохиролцсон байна.

 

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

3.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн Хэнтий салбарын харьяа Галшар тооцооны төв, хариуцагч Г.Б, Б.А нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б, Б.А нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,259,569,36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

5.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 5,259,569,36 (таван сая хоёр зуун тавин есөн мянга таван зуун жаран есөн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б, Б.А нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,259,569,36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            6.Хариуцагч Г.Б, Б.А нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,259,569,36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

7.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ................. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,972 төгрөгийн тал хувь болох 55,956 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 55,986  төгрөгийг, хариуцагч Г.Б, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамж 55,986  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн .............олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ................ нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 5,259,569,36 (таван сая хоёр зуун тавин есөн мянга таван зуун жаран есөн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг  хариуцагч Г.Б, Б.А нар нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн .......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,972 төгрөгийн тал хувь болох 55,956 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 55,986  төгрөгийг, хариуцагч Г.Б, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамж 55,986  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ...... олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Б, Б.А нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ