| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/04297/И |
| Дугаар | 191/ШШ2026/04800 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2026/04800
2026 04 06 191/ШШ2026/000
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
хариуцагч- ******* дүүрэг, ******* хороо, чингэлтэй 1******* гудамж, 18 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо дүүрэг, хороо, тоотод оршин суух, ,
хариуцагч- дүүрэг, хороо хороо, хороолол, байр тоотод оршин суух, нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 223,341,017.36 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Булл капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булл капитал ББСБ ХХК нь 2024 оны 11-р сарын 25-ны өдөр ЗГ/100100005504 тоот зээлийн гэрээгээр Д.Энхбаатарт 172,290,817 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар зээлдүүлсэн. Мөн Цагаанцоож овогтой Сандагдоржтой 2024 оны 11-р сарын 25-ны өдрийн тоот баталгааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2024 оны 11-р сарын 25-ны өдрийн тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуцийг байгуулан 9523УБТ улсын дугаартай ногоон өнгийн Shaanxi, SX4250 маркийн арлын дугаартай зүтгүүр, улсын дугаартай улаан өнгийн Shangdong, CLS9401ТРВ маркийн арлын дугаартай чиргүүл, улсын дугаартай улаан өнгийн Shangdong, CLS9400ТРВ маркийн арлын дугаартай чиргүүлүүдийн өмчлөлийг шилжүүлэн авсан байдаг.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчин 361 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь зээл авснаас хойш хамгийн сүүлд 2025 оны 0******* сарын 27-ны өдөр хүртэл 22,300,021.43 төгрөгийн төлөлтийг хийж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.7-д ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 3 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 30 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 5.1, 6.2 дахь хэсэгт заасан гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байна.
Хариуцагч Д.Энхбаатар, Ц.Сандагдорж нартай манай байгууллагын удирдлагын зүгээс уулзалт зохион байгуулж, тэдний ажил эрхлэлтийн нөхцөл байдал хүндэрсэн, мөн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Үүнтэй холбогдуулан нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх зэрэг тодорхой хөнгөлөлтүүдийг тухай бүр үзүүлж байсан болно.
Манай банк бус санхүүгийн байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа уулзалт зохион байгуулж, утсаар болон бусад хэлбэрээр шаардлага тавьсаар байсан боловч эргэн төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гарахгүй байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир дангаар цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хариуцагч Ц.Сандагдорж нь баталгааны гэрээний 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.2.1 дэх хэсгүүдэд заасны дагуу зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах, зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй бол баталгаа гаргагч Ц.Сандагдоржоос шаардах эрхтэй байхаар заасан байна. Иймд 2026 оны 03-р сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 164,730,571.87 төгрөг, хүүний төлбөр 58,590,145.49 төгрөг, нотариатын зардал 20,300 төгрөг, нийт 223,341,017.36 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ /хх-1-3/.
2. Хариуцагч Д.Энхбаатар, Ц.Сандагдорж нар шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Булл капитал ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, Д.Энхбаатар, Ц.Сандагдорж нарт холбогдох 223,341,017.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Уг төлбөрийг дараах графикийн дагуу төлж барагдуулах төлөх хүсэлтэй байна. 2026 оны ******* сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 6-р сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 7-р сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 8-р сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны ******* сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 10-р сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 11-р сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 2026 оны 1******* сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг,
2027 оны 01-р сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 2027 оны 0******* сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 2027 оны 03-р сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 2027 оны 4-р сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 2027 оны ******* сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 2027 оны 6-р сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 2027 оны 7-р сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 2027 оны 8-р сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-59/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Булл капитал ББСБ ХХК нь хариуцагчаар иргэн Д.Энхбаатар, Ц.Сандагдорж нарыг тодорхойлон татаж, тэдгээрт холбогдуулан 2024 оны 11-р сарын 25-ны өдөр байгуулсан ЗГ/100100005504 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр байгуулсан дугаартай баталгааны гэрээний дагуу зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 164,730,571.87 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 58,590,145.49 төгрөг, нотариатын зардалд 20,300 төгрөг, нийт 223,341,017.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-3/.
2. Булл капитал ББСБ ХХК-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2026 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 26/127 дугаар итгэмжлэлээр төлөөлөгч М.Мөнхцэцэг, нарт нэг жилийн хугацаатай олгосон байна /хх-9/.
3. Хариуцагч Д.Энхбаатар, Ц.Сандагдорж нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гардан авч /хх-51-52/, нэхэмжлэлийн шаардлага болох 223,341,017.36 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны ******* сарын 05-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын бүрийн 5-нд тус бүр 5,000,000 төгрөгөөр,
2026 оны 11-р сарын 05-ны өдрөөс 2027 оны 8-р сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 5-нд тус бүр нь 19,334,101.74 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар бичгээр хүсэлтээ гаргасан байна /хх-59/.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.
5. Хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ЗГ/100100005504 дугаартай зээлийн гэрээнд хариуцагч Д.Энхбаатар зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан /хх-10-11/, мөн өдрийн огноотой эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээнд хариуцагч Д.Энхбаатар нь үүрэг гүйцэтгэгчийг төлөөлж оролцож гарын үсэг зурсан /хх-13-14/, мөн өдрийн огноотой 100100005504 дугаартай баталгааны гэрээнд хариуцагч Ц.Сандагдорж баталгаа гаргагчийг төлөөлж, хариуцагч Д.Энхбаатар нь зээлдэгчийг төлөөлж тус тус гарын үсэг зурсан /хх-14-15/, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ/100100005504-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд хариуцагч Д.Энхбаатар нь зээлдэгчийг төлөөлж гарын үсэг зурсан /хх-16/ байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан 223,341,017.36 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.
7. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,274,660 төгрөгийн тал хувь болох 637,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 637,330 төгрөгийг, хариуцагч нараас 637,330 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Булл капитал ББСБ ХХК /5787653/-ний зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардалд шаардсан 223,341,017.36 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Боржигон овогт Дорждавга-н Энхбаатар /РД-ЙЮ83060111/, хариуцагч Газарчин овогт Цагаанцоож-н Сандагдорж /РД-ПЮ82050215/ нар төлөхөөр хүлээн зөвшөөрч,
уг төлбөрийг 2026 оны ******* сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 6-р сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 7-р сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 8-р сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, ******* сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 10-р сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 11-р сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 1******* сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг,
2027 оны 01-р сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 0******* сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 03-р сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 4-р сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, ******* сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 6-р сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 7-р сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөг, 8-р сарын 05-ны өдөр 19,334,101.74 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлсэн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,274,660 төгрөгийн тал хувь болох 637,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 637,330 төгрөгийг, хариуцагч Д.Энхбаатар, Ц.Сандагдорж нараас 637,330 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Булл капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж заасан тул хариуцагч Д.Энхбаатар, Ц.Сандагдорж нар энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ