2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2026/04801

 

 

 

 

 

 

 

 

 

 

202******* 04 0******* 191/ШШ202*******/04801

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, *******,*******, *******,******* байрны ******* давхар, ******* тоотод оршин суух, *******-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- ******* дүүрэг, ******* хороо, *******,******* *******,******* байрны 29 тоотод байрлах, /РД-*******04772*******/-д холбогдох,

орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Энхтөр нь ******* дүүрэг ******* хороо******* байрны ******* давхарын ******* тоот *******3,*******2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2023 оны 01 сарын 1******* өдөр 1 м.кв 2,*******0,000 төгрөгөөр бодож нийт 152,*******88,000 төгрөг болсон. Талууд харилцан тохиролцож 2023 оны 01-р сарын 1******* өдөр Хаан банк 51**************184855 тоот дансанд 152,*******88,000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр 152,*******88,000 төгрөгийг 100 хувь төлж дууссан. Иймд орон сууц захиалгын гэрээгээр Э.Очир миний нэр дээр 100 хувь шилжсэн. Тус орон сууц нь 2022 оны 12 сард ашиглалтад орж, орон сууцандаа одоог хүртэл амьдарч байна.

Орон сууц захиалгын гэрээний 5.1.4-д гүйцэтгэгч нь барилга байнгын ашиглалтад орж орон сууцны төлбөр төлөгдөж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас оршин суугчид эд хөрөнгө, сэтгэл санаагаар маш их хохирч байна.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж -д******* байрны ******* давхарын ******* тоот *******3,*******2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг орон сууц захиалгын гэрээний дагуу өмчлөх эрхийг Энхтөр овогтой Очирт тогтоож, Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ /хх-1/.

 

2. Хариуцагчийн -ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэгч Э.Очирын гаргасан ******* дүүрэг, ******* хороо, **************, Лувсанцэвээний гудамж,******* байр, ******* давхар ******* тоот, *******3,*******2 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтыг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-20/.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэгч Э.Очирын гаргасан ******* дүүрэг, ******* хороо,******* байр, ******* давхар ******* тоот, *******3,*******2 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлд иргэн Б.Мөнхбат миний нэр дээр байгаа******* байрны дугаартай 7,5*******8 м.кв талбайгаас *******3,*******2 м.квадратыг салган нэхэмжлэгч Э.Очирт өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй. Гуравдагч этгээд эрх ашиг хөндөгдөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-59/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Очир нь -нд холбогдуулан ******* дүүрэг, ******* хороо, **************, *******,******* байр, ******* давхар ******* тоот хаягт байрлалтай *******3,*******2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.

 

2. Хариуцагч -нийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 2*******-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 202******* оны 03-р сарын 20-ны өдрийн 001/0******* тоот итгэмжлэлээр төлөөлөгч д гурван жилийн хугацаатай олгосон байна /хх-12/.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мөнхбат нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 2*******-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 202******* оны 03-р сарын 2*******-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлөгч д гурван жилийн хугацаатай олгосон байна /хх-57/.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 202******* оны 03 дугаар сарын 20-ны өдөр гардан авч /хх-13/, нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан /хх-20/.

 

5. Шүүгчийн 202******* оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ202*******/1*******750 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ******* дүүрэг, ******* хороо, **************, *******,******* байр, *******давхар ******* тоот хаягт байрлалтай *******3,*******2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, ******* дүүргийн ******* хороо, **************, *******, 73 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай барилгад өмчлөх эрх бүртгэгдсэн эсэх талаарх лавлагааг ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахаар шаардахад ******* дүүргийн ******* хороо, **************, Лувсанцэвээний гудамж, 73 тоот хаягт байршилтай, 75*******8 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Батчулууны Мөнхбат // нь нэг иргэний өмчөөр бүртгэгдсэн талаарх өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн материалыг ирүүлсэн байна /хх-25-53/.

 

*******. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 202******* оны 03 дугаар сарын 31-ний өдөр гардан авч /хх-58/, нэхэмжлэлийн шаардлага болох ******* дүүрэг, ******* хороо, **************, Лувсанцэвээний гудамж,******* байр, ******* давхар ******* тоот хаягт байрлалтай *******3,*******2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан /хх-59/.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.

 

8. Хэрэгт авагдсан баримтаар ******* дүүргийн ******* хороо, **************, *******, 73 тоот хаягт байршилтай, 75*******8 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Батчулууны Мөнхбат // нь нэг иргэний өмчөөр бүртгэгдсэн, Б.Мөнхбат нь хариуцагч -ний гүйцэтгэх захирал болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв /хх-42, 11/.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.

 

10. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 991,590 төгрөгийн тал хувь болох 495,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 495,795 төгрөгийг, хариуцагчаас 495,795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-н шаардсан ******* дүүрэг, ******* хороо, **************, *******,******* байр, ******* давхарын ******* тоотод байршилтай, *******3,*******2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч /РД-*******04772*******/ нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 991,590 тал хувь болох 495,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 495,795 төгрөгийг, хариуцагч -с 495,795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Очир-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч Өргөө хийц констракшн нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ