| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/04845/И |
| Дугаар | 191/ШШ2026/04802 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2026/04802
2026 04 01 191/ШШ2026/04802
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
нэхэмжлэгч- ******* дүүрэг, 1-р хороо, *******, ******* байрлах, ******* ББСБ ХХК /РД-*******/-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* дүүрэг, *******-р хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт-н /РД-/-д холбогдох,
гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 20,346,799 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А. нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 09 сарын 03-ны өдөр дугаар зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба 2025 оны 02 сарын 03-ны өдөр дугаар урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээг бичгээр байгуулж, улмаар монпэй аппликейшний бүх төрлийн үйлчилгээг ашиглах эрх үүссэн болно. Зээлдэгч нь өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны дугаарын монпэй аппликейшнийг ашиглан 2025 оны 02-р сарын 03-ны өдөр 11,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2025 оны 02-р сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2025 оны 07-р сарын 25-ны өдөр 1,120,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2025 оны 09-р сарын 12-ны өдөр 490,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч нь зээл тус бүрийг хуваарийн дагуу сар бүр төлөх үүрэгтэй боловч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, өнгөрсөн хугацаанд 11,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 3,665,083 төгрөгийг, 10,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 3,335,612 төгрөгийг, 1,120,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 562,963 төгрөгийг тус бүр төлсөн ба 490,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй байна.
Мөн А. нь Урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээнд үндэслэн сар бүрийн хуваарьт төлбөр төлөх үүрэг хүлээсэн болно. Гэвч зээлдэгч нь зээлийн хуваарьт төлбөрийг 2025 оны 10-р сарын 28-ны өдрөөс хойш төлөөгүй, дараалсан 6 сарын турш гэрээний үүргийг зөрчсөн.Зээлдэгч зээлийн хугацаа дууссан байхад төлөх арга хэмжээ аваагүй, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн дугаараар холбогдож чадаагүй харилцаа холбоо тасарсан байгаа нь цаашид харилцан зөвшилцөж асуудлыг шийдвэрлэх боломжгүй болохыг илтгэж байна. А.ийн зээл тус бүрийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцолт 2026.01.20-ны өдрийн байдлаар:
2025 оны 02-р сарын 03-ны өдөр авсан 11,000,000 төгрөгийн зээл сарын 2.5 хувийн хүүтэй, төлсөн дүн 3,665,083 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 9,057,761 төгрөг, зээлийн хүү тооцсон хоног 114 хоног, тооцсон зээлийн хүү 931,457 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,594 төгрөг, нийт 10,002,812 төгрөг,
2025 оны 02-р сарын 04-ний өдөр авсан 10,000,000 төгрөгийн зээл сарын 2,5 хувийн хүүтэй, төлсөн дүн 3,335,612 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 8,227,696 төгрөг, зээлийн хүү тооцсон хоног 114 хоног, тооцсон зээлийн хүү 846,097 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,348 төгрөг, нийт 9,086,141 төгрөг,
2025 оны 07-р сарын 25-ны өдөр авсан 1,120,000 төгрөгийн зээл сарын 2,7 хувийн хүүтэй, төлсөн дүн 562,963 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 612,368 төгрөг, зээлийн хүү тооцсон хоног 117 хоног, тооцсон зээлийн хүү 63,621 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,697 төгрөг, нийт 685,686 төгрөг,
2025 оны 09-р сарын 12-ны өдөр авсан 490,000 төгрөгийн зээл сарын 3,4 хувийн хүүтэй, үндсэн зээлийн үлдэгдэл 490,000 төгрөг, зээлийн хүү тооцсон хоног 100 хоног, тооцсон зээлийн хүү 71,205 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,955 төгрөг, нийт 572,160 төгрөг, нийт авсан зээл 22,610,000 төгрөг, төлсөн дүн 7,563,658 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 18,387,825 төгрөг, тооцсон зээлийн хүү 1,912,380 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,594 төгрөг, нийт 20,346,799 төгрөг байна.
Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр бүлгийн 9.3.1-т зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь эргэн төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлахаар заасан тул ББСБ нь А.тэй байгуулсан урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 20,346,799 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ /хх-1/.
2. Хариуцагч А. шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: ******* ББСБ ХХК-иас А. надад холбогдуулан гаргасан 20,346,799 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-31/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч А.-т холбогдуулан урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээ-г цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 18,387,825 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,912,380 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 46,594 төгрөг, нийт 20,346,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.
2. ******* ББСБ ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 26/1264 дугаар итгэмжлэлээр төлөөлөгч , нарт нэг жилийн хугацаатай олгосон байна /хх-4/.
3. Хариуцагч А. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гардан авч /хх-24/, нэхэмжлэлийн шаардлага болох 20,346,799 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна /хх-31/.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.
5. Хэрэгт авагдсан 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зээл зээлийн эрх нээх дугаартай гэрээнд хариуцагч А. нь зээлдэгчээр оролцож гарсан үсэг зурсан /хх-6/, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн № дугаартай урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээнд хариуцагч А. нь зээлдэгчээр оролцож гарсан үсэг зурсан байна /хх-8-9/.
6. Иймд хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,346,799 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.
8. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,684 төгрөгийн тал хувь болох 129,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 129,842 төгрөгийг, хариуцагчаас 129,842 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК /РД-*******/-н шаардсан 20,346,799 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* овогт-н /РД-/ нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,684 төгрөгийн тал хувь болох 129,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 129,842 төгрөгийг, хариуцагч А.-с 129,842 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч А. нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ