| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/05115/И |
| Дугаар | 191/ШШ2026/05075 |
| Огноо | 2026-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2026/05075
2026 0 10 191/ШШ2026/05075
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, *******,*******,******* хаягт байрлах, ******* 01 тоотод байрлах, ******* ББСБ ХК /РД-*******/-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* аймаг, сум, баг, тоотод хаягийн бүртгэлтэй, одоо дүүрэг, дүгээр хороо, байрны 28 тоотод оршин суух, овогт -н /РД-ЛЮ9803020/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 31,560,207.38 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч овогтой нь Lendmn аппликейшнийг ашиглаж 2023 оны 12 сарын 30-ны өдөр зээлийн шугам буюу зээлжих эрх нээх цахим зээлийн гэрээ, байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрд гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг ашиглаж буй зээлийн нөхцөл-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг.
Үүний дагуу зээлдэгч Ц. нь зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээний дагуу 202 оны 03-р сарын 06-ны өдрөөс 202 оны 09-р сарын 29-ний өдөр хүртэл нийт 11 удаагийн хүсэлтээр 25,020,000 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр авсан байна.
Үүнд 202 оны 03 сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 202 оны 03 сарын 07-ны өдөр 8,000,000 төгрөг, 202 оны 03 сарын 13-ны өдөр 6,000,000 төгрөг, 202 оны 03 сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 202 оны 03 сарын 22-ны өдөр ,200,000 төгрөг, 202 оны 0 сарын 09-ний өдөр 730,000 төгрөг, 202 оны 05 сарын 10-ны өдөр 590,000 төгрөг, 202 оны 06 сарын 09-ний өдөр 560,000 төгрөг, 202 оны 07 сарын 1-ний өдөр 20,000 төгрөг, 202 оны 08 сарын 20-ны өдөр 390,000 төгрөг, 202 оны 09 сарын 29-ний өдөр 130,000 төгрөгийг тус тус авсан байна.
Зээлдэгч нь 2026 оны 03-р сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,869,550 төгрөг, зээлийн хүү 9,327,236 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний 3.5.1-т зээлдэгч нь өөрийн ашиглаж буй зээлийн эргэн төлөх хуваарьт заасан сар бүрийн эргэн төлөх өдрийн дотор, эргэн төлөх хуваарьт заасан дүнгээр тухай бүр эргүүлэн төлнө, 3.5.-д зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгана, 5.2.1-т зээлдэгч нь зээлжих эрх, дэд эрхийн хүрээнд авсан тээлээ ашиглаж буй зээлийн нөхцөл, эргэн төлөх хуваарийн дагуу түүнд ногдох зээлийн хүүгийн хамт үл маргах журмаар зээлдүүлэгчид эргэн төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдож шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилгаагүй. Зээлдэгч нь 2026 оны 03-р сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 21,150,50 төгрөг, зээлийн хүү 10,378,757.38 төгрөг, нийт 31,529,207.38 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
Иймд хариуцагч овогтой тай байгуулсан зээлийн шугам буюу зээлжих эрх нээх" гэрээний үүрэгт 31,529,207.38 төгрөг, нотариатын зардалд 31,000 төгрөг, нийт 31,560,207.38 төгрөгийг гаргуулж өгнө үү /хх-1-2/.
2. Хариуцагч Ц. шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: ******* ББСБ ХК-ний нэхэмжлэлтэй, Ц.д холбогдох 31,560,207.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг дараах графикийн дагуу төлж барагдуулах төлөх хүсэлтэй байна.
2026 оны ******* сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2026 оны 6-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2026 оны сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2026 оны 8-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2026 оны 9-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2026 оны 10-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2026 оны 11-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2026 оны 12-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг,
2027 оны 01-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2027 оны 2-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2027 оны 3-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2027 оны -р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2027 оны ******* сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2027 оны 6-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2027 оны сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2027 оны 8-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2027 оны 9-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2027 оны 10-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2027 оны 11-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2027 оны 12-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг,
2028 оны 01-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2028 оны 2-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2028 оны 3-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2028 оны -р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2028 оны ******* сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2028 оны 6-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2028 оны сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг 2028 оны 8-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2028 оны 9-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 2028 оны 10-р сарын 30-ны өдөр 1,052,03 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-55-56/.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэгч лэндмн ББСБ ХК-ний зүгээс дээрх графикийн дагуу хуваан төлөхийг зөвшөөрч байна гэжээ /хх-56/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Ц.-д холбогдуулан 2023 оны 12-р сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээ-ний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 21,150,50 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 10,378,757.38 төгрөг, нотариатын зардалд 31,000 төгрөг, нийт 31,560,207.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна /хх-1-2/.
2. ******* ББСБ ХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх бүрэн эрхийг 2025 оны 3-р сарын 6-ны өдрийн 02-02/68******* итгэмжлэлээр төлөөлөгч 20 хоногийн хугацаатай /хх-7/, 2026 оны 3-р сарын 20-ны өдрийн 05-02/81 дугаар итгэмжлэлээр төлөөлөгч , нарт хоёр жилийн хугацаатай итгэмжлэл /хх-8/, 2026 оны 3-р сарын 20-ны өдрийнг 05-02/86******* итгэмжлэлээр төлөөлөгч , нарт хоёр жилийн хугацаатай итгэмжлэл /хх-/ тус тус олгосон байна.
3. Хариуцагч Ц. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2026 оны 0 дүгээр сарын 08-ны өдөр гардан авч /хх-8/, нэхэмжлэлийн шаардлага болох 31,560,207.38 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 0******* сарын 30-ны өдрөөс 2028 оны 10-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр тус бүр 1,052,006 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар бичгээр хүсэлтээ гаргасан байна /хх-55-56/.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус зохицуулсан.
5. Хэрэгт авагдсан 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээнд хариуцагч Ц. нь зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан /хх-11-15/, ашиглаж буй зээлийн нөхцөлд мөн Ц. нь зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан /хх-16-26/ байх бөгөөд ******* ББСБ-с хариуцагч Ц.д зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-31-1/ авагдсан, нэхэмжлэгчийн шаардсан 31,560,207.38 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.
7. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,751 төгрөгийн тал хувь болох 157,875.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 157,875.5 төгрөгийг, хариуцагчаас 157,875.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК /РД-*******/-н шаардсан 31,560,207.38 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч овогт -н /РД-ЛЮ9803020/ нь төлөхөөр хүлээн зөвшөөрч,
уг төлбөрийг 2026 оны ******* сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 6-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 8-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 9-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 10-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 11-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 12-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөгөөр,
2027 оны 01-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 02-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 03-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, -р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, ******* сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 6-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 8-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 9-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 10-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 11-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 12-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөгөөр,
2028 оны 01-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 02-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 03-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, -р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, ******* сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 6-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 8-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 9-р сарын 30-ны өдөр 1,052,006 төгрөг, 10-р сарын 30-ны өдөр 1,052,03 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,751 төгрөгийн тал хувь болох 157,875.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 157,875.5 төгрөгийг, хариуцагч Ц.-с 157,875.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч Ц. нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх үндэслэл бүрдэхийг тайлбарласугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7. дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ