| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2026/04663/И |
| Дугаар | 192/ШШ2026/04195 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2026/04195
2026 04 17 192/ШШ2026/04195
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 17,305,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХК нь *******тэй 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр MN610030003095041551 тоот цахим зээлийн гэрээг байгуулан 17,938,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй авсан. 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,878,438 төгрөг, хүүнээс 1,865,522 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,347 төгрөг төлсөн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлэн зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрсэн. 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар MN610030003095041551 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 15,059,532 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,195,827 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 49,815 төгрөг нийт 17,305,204 төгрөгийн төлбөртэй байна. Иймд зээлдэгч *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,305,204 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,305,204 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1,442,104 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,305,204 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1,442,104 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,305,204 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1,442,100 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1,442,104 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 122,238 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,476 төгрөгөөс 122,238 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “*******” ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***