| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2529000450095 |
| Дугаар | 2026/ДШМ/08 |
| Огноо | 2026-02-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Наранхүү |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2026/ДШМ/08
2026 оны 02 сарын 11 өдөр Дугаар 2026/ДШМ/ Даланзадгад сум
Ц.*******, Л.******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Э.Наранхүү /цахим/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* /цахим/
Шүүгдэгч Л.******* /цахим/,
Шүүгдэгч Ц.******* /цахим/,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа, Г.Мөнгөнцэцэг /цахим/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолтой, Л.*******, Ц.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ц.*******тай бүлэглэн аймгийн сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “******* ресурс” ХХК-ийн аж ахуйн хашаанд байсан Росий маркийн 3x35 1х16-тай 93м цахилгааны утас, Росий маркийн 3x25 1х10-тай цахилгааны утсыг Public service ХХК-ийн эзэмшлийн ӨМЭ улсын дугаартай Хьюндай үйлдвэрийн HD72 mighti маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, тус компанид 10,590,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Л.*******тай бүлэглэн аймгийн сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “******* ресурс” ХХК-ийн аж ахуйн хашаанд байсан Росий маркийн 3x35 1х16-тай 93м цахилгааны утас, Росий маркийн 3x25 1х10-тай 183м цахилгааны утсыг Public service ХХК-ийн эзэмшлийн ӨМЭ улсын дугаартай Хьюндай үйлдвэрийн HD72 mighti маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, тус компанид 10,590,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү нь Л.*******, Ц.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч Ц.*******, Л.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж” бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.*******, Л.******* нарыг тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай маркийн ӨМЭ улсын дугаартай тээврийн үнэ болох 20,000,000 төгрөгийг шүүгдэгч Л.*******ын хувьд ногдох хөрөнгөөс 10,000,000 төгрөгийг, шүүгдэгч Ц.*******ын хувьд ногдох хөрөнгөөс 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж,
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, баривчлагдсан хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь хохирогч “******* ресурс ХХК-д 10,590,000 төгрөг төлсөн, хулгайлагдсан цахилгааны утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын хохирогч “******* ресурс” ХХК-аас илүү төлсөн 10,018,500 төгрөгийг буцаан гаргуулж, шүүгдэгч Ц.*******т 5,009,250 төгрөгийг, шүүгдэгч Л.*******т 5,009,250 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хэсгийн 1.1 “Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт” хэсэгт шүүгдэгч нарыг “******* ******* ХХК-д 10,590,000 төгрөгийн хохирол учруулсан" гэж, 1.5 “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд” хэсэгт “Шүүгдэгч нар нь хохирогч “******* *******” ХХК-ийн хохирол төлбөрт 20,6,500 төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна... “******* *******” ХХК-ийн 2024 оны 12-р сарын 18-ны өдрийн 2279 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 276 метр цахилгааны утасны *******г 10,590,000 төгрөгөөр тогтоожээ.
Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон *******нээс илүү 10,018,500 төгрөгийг шүүгдэгч нар “******* *******” ХХК-д төлсөн байх тул хохирогч “******* *******” ХХК-иас гаргуулж шүүгдэгч нарт олгох нь зүйтэй..” гэж тус тус дүгнэсэн.
Гэтэл шүүгдэгч нарын “******* *******” ХХК-д төлсөн гэх 20,6,500 төгрөг нь зөвхөн хулгайд алдагдсан цахилгааны утасны ******* бус, худгийн ус соруулдаг насост холбоотойгоор ашиглагдаж байсан цахилгааны утсыг тасалснаас үүдэн тус худгийн насос эвдэрч, дахин ашиглагдахгүй болсонтой холбоотой нөхөн төлбөр байсан. Дээрх байдлаар худгийн насос эвдэрсний улмаас нэхэмжилсэн мөнгөн дүнг шүүгдэгч нар нь төлсөн байдаг.
Энэ тухай мөн улсын яллагч Э.Наранхүү шүүхийн хэлэлцүүлгийн үеэр “кабель утас хулгайд алдагдсанаас тухайн ус хангамжийн хашаанд байсан худгийг насос эвдэрч ашиглах боломжгүй болсон хор уршигт хохирогчийн гаргаж өгсөн нэхэмжлэлийг талууд маргаангүй төлж барагдуулсан” гэх тайлбарыг гаргасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасныг зөрчсөн дүгнэлт хийсэн байна.
Шүүхээс 10,590,000 төгрөгийн ******* бүхий гэж дүгнэсэн тухайн алдагдсан цахилгааны утас нь насост холбоотой ашиглагдаж байсныг таслан авсан ба энэ үйлдлийн улмаас насос ажиллагаагүй болсныг улсын яллагчийн тайлбараас гадна шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн “... уг хашааны хойд талд Цагаан өнгийн сэндвичин барилгын урд талд хогийн савнууд байх ба хогийн савнаас зүүн урд талд 15 метрийн зайд ус зайлуулах насос болон тасалсан кабель утас байв..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх, 8-10 дахь тал/;
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******, Г.******* нарын “******* *******” ХХК-ийн ус хангамжийн аж ахуйн хашаанд ашиглагдаж байсан кабель утас алга болсныг мэдсэн..." гэх мэдүүлгүүд /хх-24-25, 28-29 дэх тал/.
Ийнхүү шүүгдэгч нар хохирогч “******* *******” ХХК-ийн аж ахуйн хашаанд ус зайлуулагчийн насост холбоотой байсан цахилгааны утсыг тасалж авч насосыг дахин ашиглах боломжгүй болгосон нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хохирол, хор уршгийн хэр хэмжээг зөвхөн цахилгааны угасны *******гээр буюу 10,590,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй байна.
Мөн манай компанийн төлөөлөгч нарт хохирлын ******* баримтыг танилцуулаагүй, хохирол төлбөр дутуу үнэлэгдсэн, насосын хохирлыг "******* *******” ХХК-ний хохирол тогтоосон ******* байсныг огт мэдээгүй, шийтгэх тогтоолын дүгнэлтээс олж мэдсэн болно.
Компанийг хохирол төлбөрөө бүрэн авсан гэдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж эрхийг хангахгүй явсан.
Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг хохирлын хэр хэмжээг тогтооход анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ''дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасанд хамаарах үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч нарын маргаангүйгээр хохирогчид нөхөн төлсөн дүнгээр буюу 20,6,500 төгрөгөөр тогтоож, хохирогч “******* *******” ХХК-аас шүүгдэгч нарын илүү төлсөн гэх 10,018,500 төгрөгийг шүүгдэгч нарт буцаан олгохоор заасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Э.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.*******, Л.******* нар *******гээр тогтоогдсон кабель утасны хохирол болох 10,590,000 төгрөг “******* *******” ХХК-аас гаргаж өгсөн нэхэмжлэлийн үнийн дүнгээр худгийн насос, 10,018,500 төгрөг нийт 20,600,000 төгрөг төлсөн байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргаагүй, төлж барагдуулсан учраас хууль ёсны үндэслэл бүхий гэдэг дүгнэлтийг хэлж оролцсон. Анхан шатны шүүх дүгнэхдээ хохирол *******гээр тогтоогдсон 10,000,000 төгрөг зөв байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэсэн байр суурьтай байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэргийн улмаас учирсан нийт 20,000,000 төгрөгийн хохирлыг “******* *******” ХХК нь зөвхөн насосоос тасдаж авсан кабелийн *******г үнэлсэн нь гэмт хэргийн бодит хохиролд нийцэхгүй байна. Тухайн кабель утаснууд нь зөвхөн нэг насосынх биш, 4 насосын кабель утсыг тасдаж аваад, нэг насос нь огт ашиглах боломжгүй болсон. Нэгийг нь бид нар мүфть тавиад ашиглах боломжтой болгосон.
Хохирлынхоо *******г нийт 20,6,500 төгрөг гэж үнэлээд шүүгдэгч нараар төлбөр барагдуулсан. Гэтэл “******* *******” ХХК нь зөвхөн кабелийн *******г үнэлсэн нь бодит хохиролд нийцэхгүй гэж үзээд гомдол гаргасан гэв.
Шүүгдэгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болсон процессыг үнэн, зөвөөр нь хэлж ирсэн. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.
Шүүгдэгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн гэмт хэрэг буюу Цагдаагийн байгууллагад 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******* өгсөн. Энэ итгэмжлэлээр Г.******* болон Ц.******* гэх хоёр хүнд компани итгээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийг бүрэн төлөөлж, хуульд заасан бүх эрхийг эдлүүлэхээр итгэмжлэл олгосон байдаг.
Харин хэрэг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шийдэгддэг. Ингээд нэг жилийн хугацаанд эдгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүргийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцуулсан уу гэвэл би танилцуулсан. Хавтаст хэргийн 22 дугаар тал дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******ид хохирогчоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, шинжээчийн дүгнэлттэй танилцах, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай эсэхтэй танилцах, нэгж ажиллагаа хийлгэх гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан эрх үүргийг бүрэн дүүрэн танилцуулаад Г.******* болон Ц.******* нар эрх, үүргээ ойлголоо гээд мэдүүлэг өгсөн байдаг.
Хавтаст хэргийн 68 дугаар тал дээр 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг Ц.*******ид танилцуулсан тухай тэмдэглэлд шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан байдаг. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, ямар нэгэн гаргах санал хүсэлт байхгүй гээд тэмдэглүүлсэн байдаг.
Хавтаст хэргийн 69 дүгээр тал дээр 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг Г.*******т гар утсаар танилцуулаад *******тэй холбоотой ямар нэгэн санал гомдол, хүсэлт байхгүй гэж тэмдэглүүлсэн байдаг. Тэмдэглүүлсэн нотлох баримтаас үзэхэд шинжээчийн дүгнэлтийг цахилгааны утас 10,590,000 төгрөгөөр тогтоогдсоныг мэдсэн хэр нь эрхээ өөрсдөө хэрэгжүүлээгүй байгаа үндэслэл эндээс харагдах учраас гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй. Нэг жилийн хугацаанд өөрсдөө энэ хохиролтой холбоотой нотлох баримт, санал хүсэлтээ гаргаад өөрсдөө араас нь хөөцөлдөөгүй, гомдлоо гаргаагүй. Өөрсдөөс нь шалтгаалсан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байдал бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаа.
Шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж 2025 оны дугаар сарын 22-ны өдөр хэргийн оролцогч нарт хурлын товыг мэдэгдсэн. Бид нар шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ баталгаажуулж цахим хэрэгслээр холбогдож ярьсан байдаг. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн хувь дээр ямар нэгэн байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс маргаж мэтгэлцээгүй учраас шүүхийн хийж байгаа эрх зүйн дүгнэлтийг үндэслэлтэй.
Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлчихсөн, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон *******нээс илүү мөнгийг компанид төлсөн учраас шүүгдэгч нарт тухайн мөнгийг буцааж өгсөн нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд үндэслэгдэх учраас эрх зүйн үндэслэлтэй. Хавтаст хэргийн 83 дугаар тал дээр 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эд мөрийн баримтаар хүлээн авсан тухайн утаснуудыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******ид хүлээлгэн өгдөг. Утаснуудыг нь биет байдлаар буцааж өгөөд байхад ахиад хохирлыг төлүүлж байгаа нь хуульд хэр нийцтэй вэ гэдгийг эрхэм шүүгч та бүхэн тунгаан үзэж, шийдвэрлэж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтаар насос болон муфть эвдэрч ашиглалтаас гарсан гэх талаар мөрдөн шалгах ажиллагаа огт явагдаагүй. Шийтгэх тогтоол хууль эрх зүйн үндэслэлтэй учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Росский маркийн 93, 183 метр утас байсан. Энэ кабель утаснуудын *******г 10,590,000 төгрөгөөр тогтоож гаргасан байдаг. Мөрдөгчийн зүгээс хавтаст хэргийн 68, 71 дүгээр талд оролцогч нарт *******г танилцуулсан байдаг. “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс 10,590,000 төгрөгөөр үнэлсэн *******г хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ын гаргаж байгаа гомдол нь үндэслэлгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******, Г.******* нарын зүгээс *******тэй холбоотой ямар нэгэн байдлаар гомдол, санал гаргаагүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар оролцохгүй гэдгээ хурлын тов мэдэгдэхэд хэлсэн байдаг.
Ийм учраас шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад зөв дүгнэлт хийж шийдвэрийг гаргасан гэж үзэж байгаа учраас аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******ын гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү нь Л.*******, Ц.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.*******, Л.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж” бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.*******, Л.******* нарыг тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай маркийн ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 20,000,000 төгрөгийг шүүгдэгч Л.*******ын хувьд ногдох хөрөнгөөс 10,000,000 төгрөгийг, шүүгдэгч Ц.*******ын хувьд ногдох хөрөнгөөс 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж,
Шүүгдэгч нарын хохирогч “******* ресурс” ХХК-аас илүү төлсөн 10,018,500 төгрөгийг буцаан гаргуулж, шүүгдэгч Ц.*******т 5,009,250 төгрөгийг, шүүгдэгч Л.*******т 5,009,250 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* нь шүүгдэгч нар хохирогч “******* *******” ХХК-ийн аж ахуйн хашаанд ус зайлуулагчийн насост холбоотой байсан цахилгааны утсыг тасалж авч насосыг дахин ашиглах боломжгүй болгосон нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хохирол, хор уршгийн хэр хэмжээг зөвхөн цахилгааны угасны *******гээр буюу 10,590,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй байна.
Мөн манай компанийн төлөөлөгч нарт хохирлын ******* баримтыг танилцуулаагүй. Компанийг хохирол төлбөрөө бүрэн авсан гэдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж эрхийг хангахгүй явсан.
Хохирогч “******* *******” ХХК-аас шүүгдэгч нарын илүү төлсөн гэх 10,018,500 төгрөгийг шүүгдэгч нарт буцаан олгохоор заасан хэсгийг хүчингүй болгож “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн “Сүүлд намайг шалгаж үзэхэд алдагдсан кабель утаснууд насост холбоотой байсан. Манай компанид кабель утас алдагдсанаас болж ус соруулдаг насос, муфтийн хамт ашиглах боломжгүй болсон, ...20,600,000 төгрөгийн хохирол үүссэн.” гэж мэдүүлж /хавтас хэргийн 25 дугаар хуудас/, тус компанийн бүртгэлийн менежер Б.Болортунгалагаас бараа материалын үнийн дүнг жагсаалтаар /хавтас хэргийн 91 дүгээр хуудас/ гаргаж өгсөн байна
Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно” гэсэн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байна.
“******* *******” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2279 дугаартай “Росий маркийн 3x35 1х16-тай 93метр цахилгааны утас, Росий маркийн 3x25 1х10-тай 183 метр цахилгааны утасны *******г 10,590,000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64-67 дахь тал/ хэрэгт авагдсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******, Г.******* нарт мөрдөгч нь утсаар танилцуулсан /хавтас хэргийн 68-69 дэх тал/ гэж бичсэн боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* нь надад шинжээчийн дүгнэлтийг утсаар огт танилцуулаагүй худлаа бичсэн байна гэж маргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.”, 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.”, 3 дахь хэсэгт “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.” Гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдөгч зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9, 1.13, 8.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхийг эдлүүлээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийсэн, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүгдэгч нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Л.*******, Ц.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Шүүгдэгч Л.*******, Ц.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА