| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/04997/И |
| Дугаар | 191/ШШ2026/05350 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2026/05350
2026 04 15 191/ШШ2026/05350
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт *******-н ******* /РД-*******/-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт -н /РД-/-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.тай 2007 онд танилцаж, 2008 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2008 онд овогтой , 2011 онд овогтой , 2018 онд овогтой нар төрсөн. Бид хамт амьдрах хугацаандаа байнга хэрүүл маргаантай, харилцаа хандлага таарамжгүй, үл ойлголцож байсан бөгөөд сүүлийн жилүүдэд байнга архины хамааралтай байсан бөгөөд ажил хөдөлмөр эрхлэхэд хүртэл дарамт шахалт үүсгэж "ажлаас чинь гаргана, ажил хийлгэхгүй гэх мэтээр хорьж цагддаг байсан. Мөн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхээр 2025 оны 7-р сарын 2-ны өдрийн дугаартай зөрчлийн шийтгэврээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хариуцлага хүлээж байсан. Сүүлийн жилүүдэд зан харилцааны таарамжгүй байдал болон сэтгэлийн дарамтын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдүүдийнхээ тэтгэмжийг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд миний нэхэмжлэлийг хүлээнэ авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-1-2/.
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд нөхөр болох овогтой ас салах хүсэлт гаргасан тул буцаан авах хүсэлтэй байна. Шалтгаан нь дахиад энэ хүнд засрах, дахиж ийм байдал гаргахгүй байх гэж найдаж, боломж олгож, үр хүүхдээ халамжлах байх гэж бодож буцаах хүсэлттэй байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ /хх-34/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагчаар А.-г тодорхойлон татаж, түүнд холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/.
2. Хариуцагч А. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна /хх-27/.
3. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч А.-г засрах боломж олгох, дахиж ийм байдал гаргахгүй байх боломж олгож, үр хүүхдээ халамжлах байх гэсэн үндэслэлээр түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна /хх-34/.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулсан.
5. Иймд нэхэмжлэгчийн гэр бүлийн хамтын амьдралаа цааш үргэлжлүүлэх хүсэлтээр нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А.-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч О.******* татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.******* /РД-*******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй боловч гэрлэгчид гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох хүүхдүүдийн асрамж, тэтгэмжийн асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ