Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 157/ШШ2026/00161

 

   

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                     
   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                                
      хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, 
Нэхэмжлэгч ..................... дүгээр багт хаягтай, “*******” ХХК-ийн .................... нэхэмжлэлтэй,
Хариуцагч ...............  тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,988,177,45 (зургаан сая есөн зуун наян найман мянга нэг зуун далан долоон төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад     

    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Иргэн Г овогтой Э нь ******* ................... 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1430089883 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 09 сарын 12-ны өдөр зээлдэгч ******* Хасбанк дахь 5002211960 тоот дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430089883 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 11 сарын 12 -ны өдрөөс эхлэн төлөлгүй 110 хоног хугацаа хэтрүүлээд баина. 
Иимд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаарх 6,988,177,45 (зургаан сая есөн зуун наян найман мянга нэг зуун далан долоон төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг хариуцагч ******* гаргуулж өгнө үү.” гэжээ. 
                                             
2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...6,988,177,45 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Сар бүрийн 15-нд төлнө.” гэжээ. 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Г.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,988,177,45 (зургаан сая есөн зуун наян найман мянга нэг зуун далан долоон төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
     
2.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв, хариуцагч Г.Э нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,988,177,45 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.   

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,988,177,45 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 
 
    5.Хариуцагч Г.Э нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,988,177,45 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

6.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,761 төгрөгийн тал хувь болох 63,381 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 63,381 төгрөгийг, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 63,381 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,988,177,45 (зургаан сая есөн зуун наян найман мянга нэг зуун далан долоон төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг хариуцагч Г.Э нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,761 төгрөгийн тал хувь болох 63,381 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 63,381 төгрөгийг, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 63,381 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       М.ЭНХМАНДАХ