| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2026/00173/И |
| Дугаар | 157/ШШ2026/00162 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 157/ШШ2026/00162
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.*******мандах би,
Нэхэмжлэгч П газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ................ тоотод оршин суух, ******* овогт *******-******* ******* холбогдох “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох “68,250 (жаран найман мянга хоёр зуун тавин) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...................тоотод ******* маргалдаж, түүний баруун хацар хэсэгт 1 удаа цохиж биед нь хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил үйлдсэн.
Эрх бүхий албан тушаалтан болох тус сумын цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №0029011 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Э.******* Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх гэмт хэргийн хохирогч нь Э.******* зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг Хэнтий аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс гаргуулан авахад хохирогч нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 68,250 төгрөгийн амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэх эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн зтгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна.
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс иргэний эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлыг гэмт хэрэг зөрчлийн гэж тухай бүр ялгаж шүүлт хийх боломжгүй бөгөөд тус сум дундын прокурорын газраас хийгдсэн судалгааны хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг тодорхойлсон болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр зохицуулсан бөгөөд прокурор итгэмжлэлгүйгээр оролцох эрх нээлттэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул *******өөс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 68,250 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, *******ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагч *******өөс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 68,250 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт *******-******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...68,250 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч П газар нь хариуцагч Э.******* холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох “68,250 (жаран найман мянга хоёр зуун тавин) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “...зөрчлийн улмаас ...хохирогчид учирсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр заасан.
3.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын *******ын газар нь хариуцагч *******өөс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 68,250 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 68,250 төгрөгийг төлж, баримтыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч П газар нь улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч П газрын нэхэмжилсэн “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох “68,250 (жаран найман мянга хоёр зуун тавин) төгрөгийг хариуцагч ******* нь төлж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ