Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2026/00133

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Хүсэлт гаргагч ******* нар оролцов.                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1.Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ******* “Монголросцветмет”-н харьяа Бэрхийн Уулын баяжуулах үйлдвэрийн дэргэдэх уурхайчдын хоолоор сувилах сувилалд   1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан.

            Монголын Үйлдвэрчний эвлэлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар тушаалаар сувилагчаар томилогдож, ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр дээр тушаалын бичилтийг бичиж, тамга дарагдсан байдаг.

            Нийгмийн даатгалын байгууллагаас уг ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал олж ир гэсэн боловч Хэнтий аймгийн Архивын тасгаас уг тушаал олдохгүй, миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

            Миний бие 1985 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэл “Монголросцветмет”-н харьяа Бэрхийн Уулын баяжуулах үйлдвэр, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байна.

            Иймд намайг “Монголросцветмет”-н харьяа Бэрхийн Уулын баяжуулах үйлдвэрийн дэргэдэх уурхайчдын хоолоор сувилах сувилалд 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

          2.Хүсэлт гаргагч *******:

 

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08/67 дугаартай тодорхойлолт, (хх-ийн 4 дүгээр хуудас),

-Д.******* нэр дээр олгосон Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх (хх-ийн 6-8 дугаар хуудас),

-Д.******* нэр дээр олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн хуулбар (хх-ийн 9 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр:

-Гэрч *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримтуудыг бүрдүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь тус шүүхэд “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тогтоох” журмын 5-д “...хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэж заасан байна.

Хүсэлт гаргагчид тухайн үед ажиллаж байх хугацаанд олгосон хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.Хүсэлт гаргагч ******* нь “Монголросцветмет”-н харьяа Бэрхийн Уулын баяжуулах үйлдвэрийн дэргэдэх уурхайчдын хоолоор сувилах сувилалд   1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс ажилд томилсон, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаал нь Хэнтий аймгийн Архивын тасгаас олдохгүй, тухайн үеийн удирдлагын болон санхүүгийн бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн Архивын тасагт байхгүй байгаа нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №08/67 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

5.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

          Хүсэлт гаргагч ******* нь “Монголросцветмет”-н харьяа Бэрхийн Уулын баяжуулах үйлдвэрийн дэргэдэх уурхайчдын хоолоор сувилах сувилалд   1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан гэдэг нь:

 

-Д.******* нэр дээр олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн 1-рт “Монголын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар тушаалаар “...1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс сувилалд сувилагчаар авч ажиллуулав” гэсэн бичилт хийж, Монголын Үйлдвэрчний эвлэл гэсэн тамга дарсан бичилт,

-Д.******* нэр дээр олгосон “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн 2-рт “Монголын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тушаалаар “...1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн хүсэлтээр өөр байгууллагад ажиллах болсон тул ажлаас чөлөөлсүгэй” гэсэн бичилт хийж, Профилактори гэсэн тамга дарсан бичилтээр тус тус тогтоогдож байна.

Д.******* нэр дээр олгосон Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарыг дуустал татвар төлсөн бичилтээр тухайн үед тус байгууллагад ажиллаж байсныг нотолно.

Мөн гэрч *******ийн “...******* Бэрхийн уурхайн сувилалд 1985 оноос 1992 оныг дуустал ажиллаж байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч *******ы “...******* Бэрхийн уурхайн сувилалд сувилагчаар 1985 оноос 1992 оныг дуустал ажиллаж байсан.” гэх мэдүүлгээр Д.******* ажиллаж байсан талаар давхар нотолж байна.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

6.Иймд хүсэлт гаргагч Д.О “Монголросцветмет”-н харьяа Бэрхийн Уулын баяжуулах үйлдвэрийн дэргэдэх уурхайчдын хоолоор сувилах сувилалд 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 7.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* “Монголросцветмет”-н харьяа Бэрхийн Уулын баяжуулах үйлдвэрийн дэргэдэх уурхайчдын хоолоор сувилах сувилалд 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай. 

 

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          М.ЭНХМАНДАХ