| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2026/00139/И |
| Дугаар | 157/ШШ2026/00143 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 157/ШШ2026/00143
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ....... хаягтай “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ................... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,730,997 (нэг сая долоон зуун гучин мянга есөн зуун ерэн долоон) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ББСБ" ХХК нь Э.*******ай 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр №140000808795 тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ" байгуулагдсан. Уг гэрээний дагуу ******* нь "******* ББСБ" ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99601460 дугаарын Монпэй аппликейшн ашиглаж 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1,150,000 төгрөгийг сарын 1,9% хүүтэйгээр, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэйгээр тус тус зээлж авсан ч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй байна.
“******* ББСБ” нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход “холбогдох боломжгүй”, “орох ярианы эрх хаалттай” гэж холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үссэн маргаан нь зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд *******аас зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "******* ББСБ" ХХК нь гэрээний үүрэгт 1,730,997 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжилсэн дүнг "******* ББСБ" ХХК-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд нэр, регистрийн дугаараа бичиж төлөх боломжтой.” гэжээ.
2.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... 1,730,997 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Сар бүрийн 15-нд 150,000 төгрөгийг төлнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,730,997 (нэг сая долоон зуун гучин мянга есөн зуун ерэн долоон) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,730,997 (нэг сая долоон зуун гучин мянга есөн зуун ерэн долоон) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,730,997 (нэг сая долоон зуун гучин мянга есөн зуун ерэн долоон) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,730,997 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,646 төгрөгийн тал хувь болох 21,323 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 21,323 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 21,323 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,730,997 (нэг сая долоон зуун гучин мянга есөн зуун ерэн долоон) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "******* ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,646 төгрөгийн тал хувь болох 21,323 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 21,323 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 21,323 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ