Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2026/00148

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч  тоот оршин суух хаягтай, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч тоотод оршин суух, ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,637,275,69 (хоёр сая зургаан зуун гучин долоон мянга хоёр зуун далан таван төгрөг жаран есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад                                                                     

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Баатардуламын ******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ХЭ-БЗГ/2022-68666 тоот зээлийн гэрээ байгуулан 1,815,000.00 (нэг сая найман зуун арван таван мянган) төгрөгийн зээлийг нэг сарын 2,99% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч Баатардуламын ******* нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 903 хоног хугаца хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Баатардуламын *******аас барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг тус тус үндэслэн үндсэн зээл 1,282,371.91 тогрөг, үндсэн хүү 1,185,666.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 169,236.92 төгрөг, нийт 2,637,275.69 (хоёр сая зургаан зуун гучин долоон мянга хоёр зуун далан таван төгрөг жаран есөн мөнгө) төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний "7 дугаар зүйлийн 7.1 талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн толбөрийг бүрэн барагдуулсанаар гэрээг дуусгавар болсонд тооцно" гэж заасан байна. Талууд гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан байх ба энэхүү хугацаа нь зээлдэгч гэрээний үүргээ хэсэгчлэн биелүүлж дуусах хугацааг харилцан тохиролцож тогтоосон хугацаа байх ба гэрээний үүрэг бүрэн биелүүлж дуусах эцсийн огноог тодорхойлох хүрээнд байгуулсан ба харин дуусах хугацааг Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн барагдуулснаар дуусгавар болохоор тохирсон байна.Оороор хэлбэл зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд зээлээ хаах эрхийг энэхүү заалтаар олгосонтой адил мон гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй бол үүрэг үргэжлэх зохицуулалт буюу гэрээний дагуу толборийн үүрэг дуусгавар болоогүй байгаа тул гэрээ үргэлжилж байна гэсэн утга юм. Гэрээний 24 сард зээл хаагдаагүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээ тодорхойгүй хугацаагаар үргэлжилж байгаа ба шүүхийн журмаар гэрээг цуцалж гэрээний нийт хугацаа дахь үүргийг шаардаж байна.

Иймд Баагардуламын *******аас ХЭ-БЗГ/2022-68666 тоот зээлийн гэрээний дагуу үүссэн 2,637,275.69 (хоёр сая зургаан зуун гучин долоон мянга хоёр зуун далан таван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...”******* *******”-ээс зурагт авсан нь үнэн. Сая утсаар ярьж 3 сарын хугацаанд 2,637,275,69 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,637,275,69 (хоёр сая зургаан зуун гучин долоон мянга хоёр зуун далан таван төгрөг жаран есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,637,275,69 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,637,275,69 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            5.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,637,275,69 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 57,146 төгрөгийн тал хувь болох 28,573 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 28,573 төгрөгийг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 28,573 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,637,275,69 (хоёр сая зургаан зуун гучин долоон мянга хоёр зуун далан таван төгрөг жаран есөн мөнгө) төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 57,146 төгрөгийн тал хувь болох 28,573 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 28,573 төгрөгийг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 28,573 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ