| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2026/00151/И |
| Дугаар | 314/ШШ2026/00269 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2026/00269
| 2026 0******* 06 | *******14/ШШ2026/00269 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ******* овгийн *******ийн *******ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1987 оны 7 дугаар сараас 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл малчнаар тасралтгүй ажилласан. 1988 оноос 1990 оны 4 дүгээр сар хүртэл цэргийн алба хаасан. 1990 оны 4 дүгээр сараас мал малласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилттэй, зөрчилтэй улмаас улсад ажилласан жил орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1990-1995 он хүртэл Өвөрхангай аймгийн ******* суманд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Т.*******ын иргэний үнэмлэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Өвөрхангай аймгийн *******ын газрын 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №*******4 дугаартай зөвлөмжийн хуудас,
Өвөрхангай аймгийн *******ын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн *******4 дугаартай *******ын лавлагаа нотариатаар батлуулсан хуулбар,
******* сумын “*******” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1******* дугаартай тогтоол нотариатаар батлуулсан хуулбар,
******* сумын “*******” нэгдлийн 1990, 1991, 1992, 1994, 1995 оны цалингийн тооцооны хүснэгтүүд нотариатаар батлуулсан хуулбар,
яам ын төв *******ын 2025 оны 0******* дугаар сарын 14-ний 08/1105 дугаартай хугацаат цэргийн алба хаасны *******ын лавлагаа нотариатаар батлуулсан хуулбар,
№661907 дугаартай цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарууд,
Гэрч /РД:/-ийн мэдүүлэгт: Т.******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын “*******” нэгдэлд 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч малчнаар ажиллаж эхэлсэн. Нэгдэлд тасралтгүй ажилласан. Одоо малчнаараа ажиллаж байна гэсэн,
Гэрч /РД:ЙИ6501270*******/-ийн мэдүүлэгт: Т.******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын “*******” нэгдэлд 1987 оны 7 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч малчнаар ажиллаж байгаад 1988 онд цэрэгт явсан. Тэгээд цэргээс халагдаж ирээд ******* нэгдэлдээ ажиллаж байсан. Одоо ч малчнаараа ажиллаж байна гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хавсаргасан байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.******* нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
*******. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
4. ******* овгийн *******ийн ******* /РД:/ нь 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн ******* сумын “*******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн *******ын газрын 2026 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №*******4 дугаартай зөвлөмжийн хуудас, Өвөрхангай аймгийн *******ын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн *******4 дугаартай *******ын лавлагаа нотариатаар батлуулсан хуулбар, ******* сумын “*******” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1******* дугаартай тогтоол нотариатаар батлуулсан хуулбар, ******* сумын “*******” нэгдлийн 1990, 1991, 1992, 1994, 1995 оны цалингийн тооцооны хүснэгтүүд нотариатаар батлуулсан хуулбар, яам ын төв *******ын 2025 оны 0******* дугаар сарын 14-ний 08/1105 дугаартай хугацаат цэргийн алба хаасны *******ын лавлагаа нотариатаар батлуулсан хуулбар, №661907 дугаартай цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарууд, гэрч , гэрч нарыг мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-т зааснаар ******* овгийн *******ийн ******* /РД:/-ыг 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн ******* сумын “*******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА