| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2026/00152/И |
| Дугаар | 314/ШШ2026/00270 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2026/00270
2026 03 06 31*******/ШШ2026/00270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ******* овгийн *******гийн *******ийн хүсэлттэй,
“Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1993 оноос өдийг хүртэл Өвөрхангай аймгийн ******* суманд мал маллаж байна. Гэтэл тухайн үеийн хүмүүс мал тооллогын 1995-1997, 1999, 2000 оны баримт дээр миний нэрийг Ж.******* гэж буруу бичсэнээс тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Өвөрхангай аймгийн ******* сумын ******* ******* дүгээр багийн 1995-1997, 1999, 2000 оны мал тооллогын баримт дээрх Ж.******* гэж бичигдсэнийг *******гийн ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Ж.*******ийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас,
Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-06/612 дугаартай Хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны улсын тооллогын бүртгэлийн лавлагаа нотариатаар батлуулсан хуулбар,
Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21/27 дугаартай тодорхойлолт,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн CVL2662*******9000100002*******, CVL2662*******90001000025 дугаартай төрөл садангийн лавлагаа,
Өвөрхангай аймгийн ******* сумын архивын тасаг, хэлтсээс малчин даатгуулагчид олгох 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай архивын лавлагаа,
Өвөрхангай аймгийн ******* сумын ******* ******* дүгээр багийн 2000 оны Мал тооллогын А дансны 10 дугаарт Ж.******* гэсэн,
Өвөрхангай аймгийн ******* сумын ******* ******* дүгээр багийн 1999 оны Мал тооллогын А дансны 9 дүгээрт Ж.******* гэсэн,
Өвөрхангай аймгийн ******* сумын ******* ******* дүгээр багийн 1998 оны Мал тооллогын А дансны 21 дүгээрт Ж.******* гэсэн,
Өвөрхангай аймгийн ******* сумын ******* ******* дүгээр багийн 1997оны Мал тооллогын А дансны 2******* дүгээрт ******* гэсэн,
Өвөрхангай аймгийн ******* сумын ******* ******* дүгээр багийн 1995 оны Мал тооллогын А дансны 16 дугаарт Ж.******* гэсэн,
Өвөрхангай аймгийн ******* сумын ******* ******* дүгээр багийн 199******* оны Мал тооллогын А дансны 32 дугаарт ******* гэсэн,
Өвөрхангай аймгийн ******* сумын ******* ******* дүгээр багийн 1993 оны Мал тооллогын А дансны 19 дүгээр Ж.******* гэсэн,
Гэрч /РД:/-ийн мэдүүлэгт: Ж.******* нь 1989 оны 10 дугаар ангиа төгсөөд ******* суманд малчнаар ажиллаж байсан. Одоог хүртэл сумандаа малчнаар ажиллаж байгаа. Тухайн үеийн хүмүүсийн албан хаагчдын л алдаа гэж би бодож байна. Анхнаасаа ******* гэдэг нэртэй байсан гэсэн,
Гэрч /РД:ЙП730*******1*******17/-ийн мэдүүлэгт: Ж.******* надаас 2 ах. Тэгэхээр 1989 оноос эхлээд малчнаар ажиллаж эхэлсэн. Одоог хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хүмүүсийн буруугаас болоод тэгж бичигдсэн байх. *******ийг ******* гэдэггүй. Бид нар ******* л гэж дууддаг. Анхнаасаа л ******* гэдэг нэртэй байсан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хавсаргасан байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.******* нь “Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, цэргийн алба хааж байснаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1******* дэх хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
*******. Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр багийн Ж.******* гэж бичигдсэн 1995-2000 оны мал тооллогын баримтын жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн ******* /РД:/ мөн болох нь Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-06/612 дугаартай Хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны улсын тооллогын бүртгэлийн лавлагаа нотариатаар батлуулсан хуулбар, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21/27 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн CVL2662*******9000100002*******, CVL2662*******90001000025 дугаартай төрөл садангийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ******* сумын архивын тасаг, хэлтсээс малчин даатгуулагчид олгох 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай архивын лавлагаа, 1993-2000 оны мал тооллогын баримтууд, гэрч , гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1******* дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1*******-т зааснаар Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр багийн Ж.******* гэж бичигдсэн 1995-2000 оны мал тооллогын баримтын жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн ******* /РД:/ мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА